
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос 4 дүгээр сард зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна.
4 дүгээр сарын 11-ний Бямба гарагийн 14:30 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /хагас шигшээ барилдаан/,
12-ны Ням гарагийн 13:00 цагт Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойд зориулсан, улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,
17-ны Баасан гарагийн 11:00 цагт Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
18-ны Бямба гарагийн 14:30 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /гутгаар байрын төлөөх барилдаан/,
19-ний Ням гарагийн 14:30 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /тэргүүн байрын төлөөх барилдаан/,
24-ний Баасан гарагийн 13:00 цагт Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 барилдаан,
25-ны Бямба гарагийн 13:00 цагт Төв аймгийн Баянчандмань сумын түүхт 90 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдаан,
Монголын үндэсний бөхийн холбоо
