
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Дөрөвдүгээр сарын 12-нд уулархаг нутгаараа бороо, нойтон цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байна.
2026 оны 4 дүгээр сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө сэрүүсэж, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 хэм, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 12-17 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж, өдөртөө 2-4 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж, өдөртөө 2-4 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Сэрүүсэж, өдөртөө 0-2 хэм дулаан байна.
2026 оны 04-р сарын 13-17 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Маргааш баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо, нойтон цас, цас орно. Салхи 15, 16-нд говь, талын нутгаар, 13, 14-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 14-нөөс нутгийн хойд хагаст сэрүүсч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!