
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар салхи шуургатай байна.
2026 оны 4 дүгээр сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 хэм, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 7-9 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 4-6 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 4-6 хэм дулаан байна.
2026 оны 4-р сарын 14- 18 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, нойтон цас, цас орно. Салхи 14, 17-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 14-нөөс баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд нутгийн хойд хагаст сэрүүсч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 1-6 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 17-нд ихэнх нутгаар дулаарна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!