Архивын ерөнхий газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 06-ний өдрийн А/35 дугаар тушаалаар Арга зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.
Арга зүйн зөвлөл нь үндэсний архивын сан хөмрөгийн бүрдүүлэлт, бүртгэл, хадгалалт, хамгаалалт, ашиглалтын үйл ажиллагаанд мөрдөх арга зүйн баримт бичгийн төслийг хянан хэлэлцэх, Монгол Улсын түүхэнд хамаарах төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бий болсон бүх төрлийн архивын баримтын өмчлөл болон архивын хөмрөгийн хамаарлын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх, төрийн архивын сан хөмрөгийн жагсаалт, хосгүй үнэт, нэн үнэт архивын баримтын жагсаалтыг хянан хэлэлцэх, бүх шатны Баримт нягтлан шалгах комиссыг арга зүйн удирдлагаар хангаж ажиллах юм.