“Ая эгшгийн зургаан жигүүр - 2023” гоцлол хөгжимчдийн улсын XII уралдаан Монголын хүүхдийн ордонд 2023 оны 4 дүгээр сарын 7-9-нд уламжлал ёсоор амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа.
Энэ удаагийн уралдаанд Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говь-Сүмбэр, Дорнод, Багахангай, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Ховд, Хөвсгөл, Увс аймгаас 192 охид, хөвгүүд хүрэлцэн ирж, 1 дүгээр шатны шалгаруулалтад морин хуур, ятга, шанз, хуучир, ёочин, лимбэ гэсэн хөгжмийн гоцлол төрлөөр өрсөлдөв.
Улмаар 2 дугаар шатанд 92 хүүхэд шалгарч авьяас, ур чадвараа сорин шилдгийн шилдгүүдээ тодруулсан юм.