
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн 13 дахь өдрийн /2026.05.22/ барилдааны тоймыг толилуулж байна.
Өнөөдөр Тамаваши Б.Мөнх-Оргил/М-13/ Ошоүми/М-15/-тэй учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 2 даваа, 11 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Рога А.Амарсанаа/М-14/ энэ өдөр Токихаяатэ/М-12/-тэй учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 8 даваа, 5 унаатай болоод байна.
Асахакүрюү Р.Жамъянтогтох/М-8/ башёгийн 13 дахь өдөр Шиши/М-12/-тэй хүч үзэн түүнд ёрикири мэхээр унаснаар тэд адилхан 4 даваа, 9 унаатай боллоо.

Гонояама/М-6/ энэ өдөр Хакүнофүжи/М-10/-тэй учраа тааран барилдаж түүнд хатакикоми мэхээр унаснаар 8 даваа 5 унаатай болж, Хакүнофүжи 9 даваа, 4 унаатай болов.

Ёшинофүжи/М-2/ өнөөдөр Ура/М-11/-тай учраа тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяснаар 10 даваа, 2 унаатай тэргүүлэгчдийн 2 дугаар эгнээнд явж байна.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-8/ өнөөдөр Таканошёо/М-1/-той оноолт тааран барилдаж түүнийг хатакикоми мэхээр хаяснаар 7 даваа, 6 унаатай боллоо.
Комүсүби Вакатакакаге энэ өдөр Тобизарюү/М-15/-тэй таарч барилдан түүнийг цүридаши мэхээр давснаар 10 даваа 3 унаатай болоод байна.
Сэкиваке Котошохо энэ өдөр Шодай/М-5/-тай таарч барилдан түүнийг ошидаши мэхээр хаяж 8 даваа 3 унаатай болов.
Сэкиваке Атамифүжи энэ өдөр Чиёошома Г.Мөнхсайхан/М-7/-тай таарч хүч үзэн барилдаж түүнийг ошидаши мэхээр давснаар 7 даваа, 6 унаатай байна. Харин Чиёошома 5 даваа, 8 унаатай болов.
Озэки Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр Котоейхо/М-13/-той учраа таарч барилдан түүнийг утчари мэхээр давснаар 11 даваа, 2 унаатай болж башёг ганцаараа тэргүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!