Улаанбаатар, 2026 оны зургаадугаар сарын 1 /МОНЦАМЭ/. 2026 оны зургаадугаар сарын 1-7-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
Улаанбаатарт:
6 дугаар сарын 2-нд: "Монголын хадны зураг дахь адууны дүрслэл" үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
6 дугаар сарын 4-нд: Дэлхийн шатрын холбоо, Боловсролын яам хамтран “Нэг нүүдэл-Оюуны цар, Нэг хүүхэд-Монголын ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд зохион байгуулна.
6 дугаар сарын 4-7-нд: Олон улсын чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох “Улаанбаатар опен” тэмцээн дэлхийн бөхийн холбооны цуврал тэмцээний хэлбэрээр Буянт-Ухаа спортын ордонд болно.
6 дугаар сарын 5-нд: Дэлхийн байгаль орчны өдөр тохионо.

6 дугаар сарын 2, 3-нд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
6 дугаар сарын 3-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
6 дугаар сарын 4, 5-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
6 дугаар сарын 6-нд: XX зууны манлай, МУГЖ Б.Сарантуяагийн “Хайрын бурхан” лайв концерт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
6 дугаар сарын 6, 7-нд: "Америкийн өдрүүд" Д.Сүхбаатарын талбайд болно.

6 дугаар сарын 7-нд: Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр тохионо.
6 дугаар сарын 8-нд: Дэлхийн тэнгис, далайн өдөр тохионо.
6 дугаар сарын 8-нд: Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна.
6 дугаар сарын 11-нд: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум Улаанбаатар хотод эхэлнэ.

Орон нутагт:
6 дугаар сарын 1-нд: Завхан аймгийн улиастай суманд “ДҮДҮ” машины уралдаан болно.
6 дугаар сарын 6-нд: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод “Сэлэнгэ марафон-2026” тэмцээн болно.
Хилийн чанадад:
6 дугаар сарын 1-нд: Польшид Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 3х3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.
6 дугаар сарын 7-12-нд: Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотод 4 дэх удаагийн Бишкек Олон улсын кино наадмын хүрээнд “Монгол кино өдөрлөг” зохион байгуулна.
-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Ж.Болор

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!