
Аргын тооллын 2026 оны 7 дугаар сарын 06. Даваа /Саран/ гараг. Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал Морин жилийн Зуны дунд хөх морь сарын шинийн 21, Сумъяа /Саран/ гараг. Хоёр хар мэнгэтэй, Могойг хүлэгч одтой, Цагаагчин могой өдөр.
Өдрийн наран 5 цаг 00 минутад мандаж, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр эм эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал жатхыг буцаах, лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!