Өнөөдөр буюу 2026 оны 7 дугаар сарын 7-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
08:00 цагт Сурын талбайд: Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэлнэ.
08:00 цагт Баяр наадмын шагайн асарт: Үндэсний их баяр наадмын шагайн харвааны өсвөрийн багийн тэмцээн үргэлжилнэ.
08:00 цагт Шагайн асарт: Үндэсний их баяр наадмын шагайн харвааны ахмадын ангиллын багийн тэмцээн эхэлнэ.
10:00 цагт Төрийн ордонд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан салбар бүрдээ амжилт гаргасан хүмүүст төрийн дээд одон медаль гардуулна.
10:00 цагт: “Монголын нүүдэлчин ба адуу” олон улсын эрдэм шинжилгээний хурал үргэлжилнэ.
11:00 цагт Гаалийн ерөнхий газрын байранд: Гаалийн ерөнхий газраас 2026 оны эхний хагас жилийн байдлаар илрүүлсэн зөрчил, албан хаагчдын шилжилт хөдөлгөөн, сахилга хариуцлагад авсан арга хэмжээ, мөн Үндэсний их баяр наадмын нийтээр амрах өдрүүдэд гаалийн байгууллагын ажиллах зохион байгуулалтын талаар мэдээлнэ.
11:00 цагт: “Компанийн нэр хүндэд халдсан АНОД Даваагийн үнэн төрх” сэдвээр МММОН хувьцаат компаниас мэдээлэл хийнэ.
14:00 цагт БЗД-ийн нутаг дэвсгэр дэх “Адам Ева” цогцолборт: Баяр наадмын амралтын өдрүүдийг угтан Онцгой байдлын байгууллагаас гол, усны ослын нөхцөл байдал, хийж буй ажил, урьдчилан сэргийлэх талаар мэдээлнэ.
“HUE” арт галерейд: Зураач Б.Батжингийн “Цаг хугацааны өнгө” бие даасан үзэсгэлэн гарч байна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн гарч байна.
Дорноговь аймагт: Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36, Дорноговь аймаг байгуулагдсаны 95 жилийн баяр наадам үргэлжилнэ.
Өвөрхангай аймагт: Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн 8-р сарын 30-ныг хүртэл гарна.
Москва хотын Кремлийн музейд: “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Итали улсад: Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!