Өнөөдөр буюу 2026 оны 8 дугаар сарын 24-ний Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17) Улаанбаатар хотноо найм дахь өдрөө үргэлжилж байна.
08:30 цагт СОР17 хурлын Цэнхэр бүсэд: “Газрын доройтлыг нөхөн сэргээх болон ногоон ирээдүйн төлөө хүүхэд, залуучуудад хөрөнгө оруулах нь” сэдэвт зэрэгцээ үйл ажиллагаа болно.
09:00 цагт: СОР17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт болно.
11:40 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон СОР17 бага хурлын хүндэт зочид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Төрийн далбааны цогцолборт Монгол Улсын Төрийн далбааг өнө мөнхөд мандуулах ёслолд оролцоно.
12:45 цагт: СОР17-гийн “Plenary Hall"-ийн гадна: СОР17 хурлын Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааны дараа хэвлэлийн богино уулзалт болно.
15:00 цагт СОР17 “Blue zone: Action Dom”-д: “Fashion for Land” хуралдаан болон загварын шоу болно.
14:30 цагт: Монгол Улс Европын хөрөнгө оруулалтын банк (EIB) болон Дэлхийн банктай томоохон санхүүжилтийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурна.
14:30 цагт COР17-гийн Цэнхэр бүсэд: “Монгол орны ойн салбарын тогтвортой хөгжил” чиглэлд хамтран ажиллах тухай Эрмэлзлийн бичигт гарын үсэг зурах ёслол болно.
-2026-2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг E-Mongolia платформоор улсын хэмжээнд хийнэ.
Үзэсгэлэн:
“Норпэй арт” галерейд: СТА Д.Батмөнх, СТА С.Базарваань, СТА Ч.Дорждэрэм нарын хамтарсан “Хийморийн морьд” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл гарч байна.
-Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойд зориулсан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл гарна.
Хархорум музейд: “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд: “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!