Улаанбаатар, 2026 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Японы Айчи муж, Нагояа хотод Азийн зуны спортын XX наадам 17 хоногийн дараа хөшгөө нээнэ.
20 дахь удаагийн наадамд 45 Үндэсний олимпын хорооны ойролцоогоор 15 мянган тамирчин, албаны төлөөлөгч 43 спортын 71 төрөл, 469 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Харин манай улсаас спортын 31 төрөлд 303 тамирчнаа илгээхээр мэдүүлэг өгч өнгөрсөн долоо хоногт баг тамирчдаа үдэн гаргасан билээ.
Тэгвэл өнөөдөр Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Б.Цагаанбаатар тэргүүтэй албаныхан Азийн наадмыг сурвалжлах спортын сэтгүүлчдийг хүлээн авч уулзав. Энэ удаагийн наадмыг Монголоос 50 гаруй сэтгүүлч, гэрэл зурагчин, зураглаач сурвалжлахаар албан ёсоор эрхийн мандатаа гардан авлаа. Энэ нь Азийн наадмын түүхэнд хамгийн олон сурвалжлагч, сэтгүүлч Монголоос оролцож буй тохиолдол юм. Үүнээс гадна ХХ наадмыг Монголд албан ёсны эрхтэй “Сүлд”, “NTV”, “NSports”, “Тэнгэр” телевиз эх орон даяар 15 өдрийн турш шууд дамжуулахаар болсон байна.
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг сурвалжлахаар 3600 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан бүртгүүлсэн нь Азийн наадмын түүхэн дэх хамгийн олон оролцогчтой наадам болох төлөвтэй байгааг харуулж байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!