Өнөөдөр буюу 2026 оны 9 дүгээр сарын 3-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Өнөөдөр: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар манай улсад албан ёсоор айлчилж буй Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн айлчлал эхэлнэ.
09:00 цагт Төрийн ордны Их танхимд: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно.
12:00 цагт “Park 3x3 Garden”-д: “3x3 MGL Quest-Stop 4” тэмцээний хасагдах шатны тоглолт болно. Түрүүлсэн баг FIBA 3x3 Zaisan World Tour тэмцээний эрх авна.
10:00-13:00 цагт Архангай аймгийн Нутгийн удирдлагын ордон болон төв талбайд: “Эх оронч Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг болно.
“HUE арт” галерейд: Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Адъяабазарын “Нарны талст II” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл гарна.
Богд Хааны ордон музейд: “Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн гарч байна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Д.Гунгаагийн “Амьдралын өнгө” бие даасан үзэсгэлэн олны хүртээл болж байна.
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд: “Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн үргэлжилж байна.
Киргизийн Бишкек, Чолпон-Ата хотод: Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам үргэлжилж байна.
ИБУИНХУ-ын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд: “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!