
Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар/ХХҮЕГ/-аас энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарийг танилцууллаа.
Тодруулбал, энэ сарын 15, 24-нд ахмад настны тэтгэвэр, энэ сарын 17-нд хүүхдийн мөнгийг олгох аж.
Түүнчлэн асаргааны тэтгэмжийг есдүгээр сарын 15, 24-нд, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг есдүгээр сарын 15, 24-нд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлтийг есдүгээр сарын 15, 24-нд, алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламжийг есдүгээр сарын 15, 24-нд, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг есдүгээр сарын 15, 24-нд, эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг есдүгээр сарын 24-нд, насны хишгийг есдүгээр сарын 24-нд тус тус олгоно.
Мөн Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг есдүгээр сарын 15-нд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг есдүгээр сарын 17-нд, эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг есдүгээр сарын 17-нд тус тус олгохоор болжээ.
Эх сурвалж: ХХҮЕГ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!