Өнөөдөр буюу 2026 оны 9 дүгээр сарын 4-ний Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар манай улсад албан ёсоор айлчилж буй Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгийн айлчлал үргэлжилнэ.
10:00 цагт Төрийн ордонд: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.
11:00 цагт Соёлын төв өргөөнд: Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан баярын хурал болно.
12:00 цагт “Мишээл экспо”-д: Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Вьетнам, Тайвань, Япон, Чех, Азербайжаны нутгийн болон үндэсний хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн “Foodex Mongolia” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийнэ.
10:00 цагт Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд: Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.
“HUE арт” галерейд: Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Адъяабазарын “Нарны талст II” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл гарна.
Богд Хааны ордон музейд: “Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн гарч байна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Д.Гунгаагийн “Амьдралын өнгө” бие даасан үзэсгэлэн олны хүртээл болж байна.
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд: “Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн үргэлжилж байна.
Киргизийн Бишкек, Чолпон-Ата хотод: Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам үргэлжилж байна.
ИБУИНХУ-ын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд: “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!