Барилга, хот байгуулалтын яамнаас Бүгд Найрамдах Солонгос улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-д “Орхоны хөндийд ”Шинэ Хархорум” хот байгуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх саналыг хүргүүлсэн.
Төслийн бэлтгэл ажлын хүрээнд КОЙКА байгууллагын урьдчилсан судалгааны баг 2023.04.06-09-ний өдрүүдэд Монгол улсад ажиллаж байна.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн урьдчилсан судалгааны багийн төлөөлөгчдийг /2023.04.11/-ний өдөр хүлээн авч уулзан, урьдчилсан судалгааны үр дүнтэй танилцав.