Энэ удаагийн сургалтад бүрэн хамрагдсан манай дасгалжуулагчид 10 цагийг цуглуулж байгаа юм.
Дасгалжуулагчийн зэрэглэлийн лицензийн системийн дагуу АХБХ-ны Футзалын “1” зэрэглэлтэй дасгалжуулагч 10 цаг, АХБХ-ны Футзалын “2” зэрэглэлтэй дасгалжуулагч 15 цагийн мэдлэг сэргээх сургалтуудад оролцож, дасгалжуулагчийн лицензээ сунгах ёстой байдаг.
Хоёр үе шаттай явагдах сургалтын эхний хэсэг буюу 2023 оны 1 дүгээр сарын 11-ны өдөр сургалтад АХБХ-ны Футзалын “1” болон “2” зэрэглэлтэй 18 дасгалжуулагч оролцсон байна.