Эрүүл мэндийн хөгжлийн төв, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлтэй Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж хамтарсан уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, сайн туршлага солилцох, магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр ажиллахаар болсон билээ. Уг санамж бичгийн хүрээнд энэ сарын 19-нд туршлага солилцох анхны уулзалтаа зохион байгууллаа.
Туршлага солилцох уулзалтад Эрүүл мэндийн хөгжлийн төвийн удирдлага, мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Ажлын албаны захирал, мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх зөвлөлийнхөн, “Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын холбоо”, “Эрүүл мэндийн чанарын холбоо”-ны төлөөлөл болон тус хоёр байгууллагын шинжээчдийн төлөөлөл оролцлоо.
Уулзалтаар "Боловсролын магадлан итгэмжлэлийн өнөөгийн байдал, чиг хандлага" сэдвээр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн дэд дарга, Ажлын албаны захирал Ж.Ариунболд, "Эрүүл мэндийн магадлан итгэмжлэлийн өнөөгийн байдал, чиг хандлага" сэдвээр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Магадлан итгэмжлэлийн албаны дарга Н.Сэвжид нар илтгэл танилцуулж, хоёр тал өөрсдийн үйл ажиллагааны талаар ярилцан санал солилцлоо.
Хамтран ажиллах санамж бичиг байгуулж, туршлага солилцох уулзалт болов
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.