Стандарт, хэмжил зүйн газрын даргын зөвлөл хуралдаж /2023.04.20/ салбарын хяналт шалгалтанд хэрэглэх хяналтын хуудсын төсөл болон хяналт шалгалтын баримт бичигт нэгдсэн дугаар олгох, хадгалах журмын төслүүд зэрэг асуудлыг хэлэлцжээ.
Түүнчлэн зөвлөгөөнөөр бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх тухай хэлэлцсэнээс гадна бүтээгдэхүүнээс дээж авах, дээжийн хэмжээ, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журмын төслийг хэлэлцсэн байна.
Мөн лабораторид дээж өгөх, шинжилгээний дүнг олгох үйл ажиллагаанд мөрдөх журмын төсөл болон стандарт, хэмжил зүйн газарт дагаж мөрдөх албан хэрэг хөтлөлтийн журмын төслүүдийг хэлэлцэж, холбогдох үүрэг даалгавруудыг чиг үүргийн дарга нарт Стандарт, хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр өглөө.