Д.Сумъяабазар: Хөрөнгө оруулагчдын эрх ашиг, хөрөнгийг нь хамгаалах, харилцан ашигтай байхад анхаарна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
16 минут 14 секунд

Д.Сумъяабазар: Хөрөнгө оруулагчдын эрх ашиг, хөрөнгийг нь хамгаалах, харилцан ашигтай байхад анхаарна

Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хөгжлийн томоохон бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор НЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран “Шинэ сэргэлт-Улаанбаатар” уриан дор “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ыг зохион байгууллаа.

Форумд гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагын 450 гаруй төлөөлөл оролцож, 14 Санамж бичиг, гурван гэрээ байгуулсан юм. Нийслэлийн удирдлагуудын зүгээс Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхийн тулд өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд хууль, эрх зүйн шинэчлэлийг хийхэд ихээхэн анхаарсан. Харин өдгөө эдийн засгийн хувьд үүссэн “гацаа”-г шийдэхээр тус форумыг зохион байгуулсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.

-Өнөөдөр “Шинэ тойрог зам”, Улаанбаатар хөнгөн галт тэрэг буюу UB метро зэрэг маш олон төсөл, хөтөлбөр танилцууллаа. Энэ бүхэнд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Хөрөнгө оруулагч нар ямар төсөл, хөтөлбөрийг илүү сонирхож байна вэ?

-Хөрөнгө оруулагч нар маш олон төсөл, хөтөлбөрийг сонирхож байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг төсвийн мөнгөөр шийдэх гээд чадаагүй. Бид хот руу чиглэсэн хөдөлгөөн, өсөн нэмэгдэж байгаа хүн амын өсөлтийг механикаар зогсоож болохгүй. Нөгөө талаас утаа, түгжрэл гээд 1.6 сая иргэний эрх зөрчигдөж байна. Замын түгжрэлээс үүссэн эдийн засгийн хохирол, шууд болон шууд бус нөлөөгөөр алдаж байгаа эдийн засгийн алдагдал, алдагдсан боломжуудыг хотын иргэд амсаж буй. Энэ Засгийн газар Улаанбаатар хотыг түүхэнд байгаагүйгээр дэмжиж байгаа. Улаанбаатар хотын төсөвт төвлөрүүлэх орлого буюу 420 тэрбум төгрөгийг хотод нь үлдээх шийдвэрийг гаргасан. Үүнээс 100 тэрбум төгрөгийг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулсан. Мөн автобусны парк шинэчлэлд 68 тэрбум төгрөгийг зарцуулж, 340 гаруй автобус авлаа. Түүнчлэн газар чөлөөлөлтөд 75 тэрбум төгрөг тавьсан, ийм хэмжээний мөнгө төсөвлөж байсан удаа байхгүй. Ингэснээр Улаанбаатар хотын холбоос замуудыг холбох, гол замуудын ачааллыг бууруулах ажлуудыг хийж байна. Өнгөрсөн 2022 онд энэ бүх ажлаа эхлүүлсэн. Зайсан, Яармагийн гүүрний ажил үргэлжилж байгаа. Зайсангийн гүүрийг 2023 онд, Яармагийн гүүрийг холбоос замтай нь 2024 онд багтааж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ бол улс, нийслэлийн төсвөөр хийж байгаа ажил.

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгасан бүх ажлыг хийхэд 141.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэдэг урьдчилсан судалгааг Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв гаргасан. Хотод хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй. Өдөрт 470 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Улаанбаатар хотод бүртгэлтэй 700 мянга орчим автомашин бий. Энэ тоо цаашид нэмэгдэнэ. Нийслэлийн хүн ам жилд 40 мянгаар өсөж байгаа. Эдийн засаг талаасаа харвал, хүн ам нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Гэтэл авто зам, дэд бүтцийн даац хэд дахин хэтэрчихээд байна. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар хот бонд гаргах, Нийслэлийг хөгжүүлэх сан байгуулах эрхтэй болсон. Гэхдээ Нийслэлийг хөгжүүлэх сан зөвхөн төсөв дагасан биш, хөрөнгө оруулалт, хөгжлийг дэмжсэн олон улсын сан байх ёстой.

Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих төсөл бол “Эрдэнэс Баянбогд” бөгөөд тус хүрэн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах юм. Энэ ордоор дамжуулж тулгамдаж байгаа асуудал, том төслүүдээ явуулах концепцыг гаргаж ирсэн. Хотын “Шинэ тойрог зам”-ын төсөлд хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай. Улаанбаатар хот мөн метротой болох ёстой. Хотын бүтээн байгуулалтын ажлуудыг хийхийн тулд зайлшгүй шинжлэх ухааны тооцоо, судалгаан дээр үндэслэх хэрэгтэй. Улаанбаатар хотод эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд нийгмийн бүтээн байгуулалт маш их хэрэгтэй байна. Дээрх олон асуудлыг шийдэхийн тулд байгалийн баялаг буюу хүрэн нүүрсний орд дээр суурилсан бодлогыг анх удаа гаргаж ирж байна. Үүн дээр хамтран ажиллах саналууд ирсэн. Гэхдээ энэ бол Засгийн газар, УИХ-аар шийдэх мега төсөл.

-Нийгмийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хэтэвч нь “Эрдэнэс Баянбогд” буюу хүрэн нүүрсний орд гэж ойлгож болох уу?

-Нийслэлийн төсөв хаанаа ч хүрэхгүй байгаа. 2023 оны нийслэлийн хөрөнгө оруулалтын төсөв 26.4 тэрбум төгрөг. Ковидын дараа эдийн засгийн байдал сэргэж байна, мөн цаашид нүүрсний хэрэглээ ч багасах байх. Тэгэхээр яг энэ үеийг ашиглаад хүрэн нүүрсээ заръя гэсэн санаачилга. Тэгэхээр энэ цаг, боломжоо ашиглаад санхүүгийн эх үүсвэрээ шийдчихвэл хотод тулгамдаад буй түгжрэл, утаа, дэд бүтэц, ногоон байгууламжийн асуудлуудаа шийдэх суурь бүрдэнэ. Ийм ч учраас БНХАУ-ын хотуудад ажиллаад, боломжуудын талаар судлаад ирлээ. Энэ бүхнийг гэвч би ганцаараа хийхгүй. Одоо хийж байгаа энэ ажил цаашид хийх бүтээн байгуулалт, хөгжлийн суурийг тавих, эрх зүй, санхүүгийн орчныг нь бүрдүүлэх зорилготой юм. Үүн дээр дараа дараагийн Хотын дарга том бүтээн байгуулалт, зоригтой шийдлийг санхүүд баригдалгүйгээр, хуулийн хананд тулалгүйгээр хийгээсэй гэж хүсэж байгаа хэрэг.

-Одоо төсвөөс үл хамаараад нийслэлд хийх ажлууд юу байна вэ?

-Өөрсдөөсөө мөнгө гаргаад, эсвэл санхүүгийн байгууллагаас зээл аваад нийслэлийн ажлыг гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, компаниудад төлбөрийг нь өгөх, үргэлжлүүлэх бүтээн байгуулалтын ажил бий. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Рио Тинто Монгол” компанитай хамтраад паркийг шинэчлэх, тохижуулах ажил удахгүй эхэлнэ. Ах, дүү хотын хамтын ажиллагааны хүрээнд дижитал хотын загварыг турших ажлыг БНХАУ-ын Тяньжин хоттой хамтраад хийхээр тохирлоо. Сингапур, Хятад, Монголын хамтарсан хүлэмжийн аж ахуйг байгуулах ажил ч байгаа. Эмээлтийн аж үйлдвэр, технологийн паркт малын гаралтай бүтээгдэхүүнийг дахин боловсруулах, мөн мал нядалгааны стандарт хангасан газар байгуулах ажлыг Дэлхийн банктай хамтраад 100 сая ам.доллароор хийх төсөл эхэлж байна. Мөн тус байгууллагатай хамтарсан хэд хэдэн том замын ажил эхэлнэ. Хот өөрийн потенциал, хамтын ажиллагаандаа тулгуурлаад хийх ажлууд нэлээд бий. Гэхдээ том төслүүдийн тухайд бол яалт ч үгүй нүүрсний ордоо түшиглэхээс аргагүй.

-Төрийн хийж буй зарим ажлыг хувийн хэвшилд шилжүүлэх, энэ чиглэлд хамтран ажиллах талаар та ямар бодолтой байна вэ?

-Дэлхийн хотуудад тулгамдаж буй асуудал нийтлэг. Тэгэхээр орлогоо нэмэх, зардлаа танах хүрээнд хот, нийтийн аж ахуйн ажлыг хувийн хэвшил рүү шилжүүлж буй жишээ олон байна. Улаанбаатар хотын хувьд ч ийм бодлого барьж байна. Үйлчилгээ, худалдаанаас эхлээд хот, нийтийн аж ахуйн ажлууд ч үүнд хамаарна. Гэхдээ хүний эрүүл мэнд, амь настай холбоотой салбарт стандартыг хангах чиглэлээр хяналт сайн тавих ёстой. Одоо ийм цаг үед татвар нэмэхгүйгээр орлогоо нэмэгдүүлэх арга бол зардлаа л сайн танах юм. Үүний тулд л хувийн хэвшилтэйгээ хамтрах, боломжит бүх түвшинд түншлээд явах зорилго тавьж байна.

-Хөрөнгө оруулалтын форумын үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Хот өөрөө том айл. Мод тарих ч бай, барилга барих ч бай энэ бүхний цаана ажил явж байдаг. Тэгэхээр технологийн шийдлүүд нэвтэрнэ, шинэлэг санаа биеллээ олно гэдэг утгаараа бас эерэг нөлөөтэй. Засгийн газар ч хотын асуудлыг шийдэхэд бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийлж байна. Тэгэхээр энэ бол боломж, бас цаг үе нь мөн. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг, бас хөрөнгийг нь хамгаалах, харилцан ашигтай байх зохицуулалтыг нийслэл хүчин чадлынхаа хэмжээнд хийнэ. Цар тахлын дараах энэ цаг үеийг ашиглан боломждоо тулгуурлаад хамтын ажиллагаагаа тэлэх, хөрөнгө оруулалт татах, тэр тусмаа өмнөх гашуун туршлагаасаа суралцаад, алдаагаа давтахгүй байх хөрс суурь бүрэлдэж байна. Тэгэхийн хувьд улс төр, засаглал тогтвортой, эдийн засаг, хууль, эрх зүйн орчин тодорхой байх л чухал.

-Аялал жуулчлалын чиглэлээр Улаанбаатар хот ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Аялал жуулчлал бол хотын чухал бүтээгдэхүүний нэг. Энэ бүтээгдэхүүнийг дагаад үйлчилгээний бусад салбарт ч үр өгөөж ирнэ. Гагцхүү бид ирж байгаа жуулчдадаа чанартай, сонирхлыг нь татах үйлчилгээ, үзвэр, хөтөлбөрийг санал болгох хэрэгтэй. Тэгэхээр бид түүх, соёл, ахуйн онцлогоо харуулахаас гадна сонин содон, анхаарлыг нь татах, гайхамшгаа харуулах үзвэр, хөтөлбөрийг олон болгомоор байгаа юм. Уламжлал, шинэчлэлийг хослуулсан, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлсэн хөтөлбөрүүдийг Сүхбаатарын талбайдаа зохион байгуулахаар зорьж байна.

-Төсөв хүрэлцээгүйгээс хөрөнгө оруулалт татаж байна гэж та ярьсан. Гэхдээ үрэлгэн байна гэдэг шүүмжлэл ч бас бий.

-Үрэлгэн гэхээс хэрэгцээ, шаардлага юм. Сүүлийн 30 жилийн хугацаанд хуримтлагдсан асуудал олон. Дээр нь хот жил ирэх тусам тэлж байна. Үүнийг дагаад өмнө байгаагүй асуудлууд ч гарч ирсээр л байгаа. Зам талбай, ногоон байгууламж, хамгийн энгийнээр нийтийн тээвэр, хашаа хайсны асуудлыг одоо л шийдэх ёстой болоод байна. Дээр нь нийслэлд ажиллаж байгаа ажилчин, албан хаагчдынхаа цалинг нэмэх, нийгмийн асуудлыг шийдэх ч хэрэгтэй. Цаашлаад хотын эдийн засгийг тэлэх, технологийн хөгжлөө нэвтрүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэх хэрэгтэй. Тэгэхээр одоогийн төсвөөр энэ бүхнийг хийх аргагүй юм.

-Өнөөдөр танилцуулсан төслүүд ер нь хэзээ бодит ажил болох вэ?

-Зөв суурийг нь тавих гэж л би ажиллаж байна. Би энэ бүх ажлыг хийж амжихгүй шүү дээ. Тийм учраас суурь үндсийг нь тавьж өгөөд дараагийн Засаг дарга хэрэгжүүлэх асуудал яригдана. Дараагийн Хотын дарга дээр томоохон бүтээн байгуулалтуудыг хийнэ. Би суурийг нь зөв тавьж өгнө. Хамтын ажиллагааг зөв хэрэгжүүлж, засаглалтай, ил тод байдалтай холбоотой асуудлууд, төрийн үйлчилгээтэй холбоотой ажлууд дээр бүх суурь нөхцөлийг хангаж өгөхөд бүх хүчээ дайчилна.

Ер нь хот иргэдийнхээ ая тухтай байдлыг хангах, амьдрах орчны чанарыг сайжруулахаар зорьж буй. Улаанбаатар хотын бүтээн байгуулалттай холбоотой маш том хэмжээний хөрөнгө оруулалтын ажлыг үе шаттайгаар зохион байгуулснаар өнөөгийн тулгамдаж буй асуудлуудыг ойрын арван жилдээ шийднэ гэж бодож байна.

Нийслэлийн зүгээс томоохон бүтээн байгуулалтын ажлууд, худалдаа үйлчилгээ эрхлэх, тэдний ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллана. Монгол Улсын эдийн засгийн 70 гаруй хувь, хүн амын тэн хагас нь хотод байгаа учраас хотын асуудал бол улсын асуудал юм. Үүн дээр УИХ, Засгийн газар ойлголтоо нэгтгэж ажиллах ёстой. Хотод зориулсан уян хатан бодлого боловсруулж ажиллах хэрэгтэй байна. Тухайлбал, Газрын багц хуулийг хурдан явуулж, эдийн засгийн харилцаанд ил тодоор оролцох бололцоог нь нээх ёстой юм. Би энд зориуд нэг зүйлийг тодруулж хэлэхэд, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хотын асуудалд онцгой анхаарч ажиллаж байгааг тодотгомоор байна.

Хот хүнд суртал, авлига, албан тушаалтны ширээнд доогуур асуудал шийддэг явдлыг арилгахаар зорьж ажиллаж байна. Бид одоогоор 74 тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Энэ нь ард иргэд, аж ахуйн нэгжүүддээ төрийн ямар нэгэн дарамт, хүнд сурталгүйгээр ажиллах боломж нөхцөлийг л бүрдүүлэх зорилготой. Цахим шилжилтийг ч үүний хүрээнд хийж байгаа. Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран зөвшөөрөл болон онлайн бизнесийн 134 үйлчилгээг нэвтрүүлж, төр хийх ёстой ажлаа хийж, бусдыг нь хувийн хэвшилдээ шилжүүлэхээр зорьж байна. Нөгөө талаас мэргэжлийн байгууллагаас очдог хяналт шалгалтыг эрс цөөлж байгаа. Засгийн газрын хэрэгжүүлж байгаа “5Ш” ажиллагааны хүрээнд ч хүнд суртлыг халж, “цэвэрлэгээ” хийнэ. Хот бол том айл. Нийт 48 мянган төрийн албан болон төрийн үйлчилгээний алба хаагчид хот, нийтийн аж ахуй, төрийн захиргааны үйл ажиллагааг явуулж буй. Нийт 123 харьяа байгууллага, агентлаг байгаа. Тэгэхээр энэ бүхэнд иргэдийг чирэгдүүлдэг, хүний нэр барьдаг, хүнд суртал гаргадаг зүйлс байж л байгаа. Үүн дээр Засгийн газрын “5Ш” ажиллагаатай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн яам, АТГ, тагнуул, цагдаагийн байгууллага, хууль хүчний байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу явуулахаар эхлүүлээд байна. Энэ бүгд иргэдэд болон хөрөнгө оруулагчдад хүнд сурталгүй, чирэгдэлгүй, төрийн үйлчилгээг үзүүлэх л гэсэн зорилготой.

Ер нь өнгөрсөн хугацаанд хотын удирдлагууд УИХ, Засгийн газартайгаа маш сайн хамтран ажилласан. Энэ хүрээнд 27 жил гацсан Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулсан. Ингэснээр хотын хөгжил шинэ шатанд гарах нөхцөл бүрдсэн.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ЭЗБХ: “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ
ЭЗБХ: “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ
 
Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ
Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө