Нөөцийн махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 4 дүгээр сарын 22-23-нд буюу амралтын өдрүүдэд нийслэлийн 9 дүүргийн 34 байршилд өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.
Өргөтгөсөн худалдаагаар хонины гулууз махыг нэг килограммыг нь 8300 төгрөгөөр борлуулж байгаад иргэд сайшаалтай байгаа юм. Учир нь жижиглэнгээр савласан хонины нөөцийн махыг өргөтгөсөн худалдаанаас бусад өдрүүдэд 8600 төгрөгөөр борлуулдаг бол амралтын өдрийн өргөтгөсөн худалдаагаар хямдралтай хонины бүтэн мах худалдан авах боломжтой юм.
Энэхүү өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлын мэдээллийг хүргэж байна.