ТБХ:Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
14 минут 57 секунд

ТБХ:Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2023.04.25) хуралдаан 09 цаг 22 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Энэ талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хийсэн.

Тэрбээр танилцуулгадаа, Ажлын хэсэг болон дэд ажлын хэсэг нийт 10 удаа хуралдаж, Ажлын хэсэг, ажлын дэд хэсгээс бэлтгэсэн болон Улсын Их Хурлын гишүүд, холбогдох Байнгын хороо, салбарын яам, агентлаг, төрийн бус байгууллагаас ирүүлсэн нийт 79 саналыг нэг бүрчлэн хэлэлцэн төсөлд тусгах эсэх асуудлыг судалж, гишүүдээс гаргасан 29 саналыг хэлэлцэн, саналын томьёололд оруулан ажилласан гэв.

Ажлын хэсгээс хуулийн төсөлд дараах зарчмын өөрчлөлтийг тусган зохицуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Тухайлбал, Монгол Улсыг гадаад улсад сурталчлах Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотойгоор зөвхөн гадаад улсад бараа, үйлчилгээ худалдан авах тохиолдолд энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй байхаар энэ хуулиар зохицуулах асуудлын хүрээ, хязгаарыг нарийвчлан тогтоож, тусгах, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутгийн төсвийн бүх байгууллагын зарласан тендер шалгаруулалтад тухайн орон нутгийн хуулийн аж ахуйн нэгжид давуу эрх олгох, хуулийн төслийг өргөн барьсны дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хурлаас Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталснаар төсөлд тусгагдсан зарим зохицуулалт уг хуулинд тусган батлагдсан тул эдгээр давхардсан агуулгатай зохицуулалтыг хасах зохицуулалтыг тусгасан. Мөн захиалагч гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөр олгох нөхцөлийг илүү тодорхой болгож найруулах, худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны нэгжийн эрх, үүргийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх, худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас төрийн бус байгууллагад шилжүүлж болох зарим чиг үүргийг илүү нарийвчлан зохицуулах, Үнэлгээний хорооны зохион байгуулалт, бүрэлдэхүүний талаарх холбогдох зохицуулалтыг тодорхой болгох, хуулийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоох зохицуулалтыг тусгасан байна.

Түүнчлэн Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа, хууль санаачлагчийн танилцуулга болон асуулт, хариултын дараагаар ирүүлсэн 38 саналаасаа татгалзсан бөгөөд дэмжигдээгүй 16 санал байна. Дэмжигдээгүй 16 саналд хуулийн үйлчлэх хүрээ, хуулийн нэр томьёо, туслан гүйцэтгэгч гэрээ ирүүлэхгүй байх, гэрээ шууд байгуулахад өмнөх тендер шалгаруулалт хоёр удаа амжилтгүй болж захиалагчаас хамаарах шалтгаанаар удааширдаг асуудлыг хуулиар хориглох, гүйцэтгэлийн баталгааг гаргах хэлбэрийг нэмэгдүүлэх, чанарын баталгаатай холбоотой саналууд хуулийн төсөлд тусгагдсан тул Ажлын хэсэг шаардлагагүй гэж үзсэнийг онцлов.

Мөн Ажлын дэд хэсгийн гишүүдээс ирүүлсэн саналын томьёоллоо дахин боловсруулж ирүүлэх найман санал гаргасан бөгөөд шинэчилсэн саналыг ирүүлээгүй тул хуулийн төсөлд тусгаагүйг дурдахын зэрэгцээ Ажлын дэд хэсгээс гарсан зарчмын зөрүүтэй 14 саналд жил болгон хийгддэггүй томоохон бүтээн байгуулалтын хувьд сүүлийн гурван жил гэдэг шаардлага хангагдахгүй байх тохиолдол үүсэх эрсдэлтэй тул ажлын жилийн туршлагыг тооцох, жилийн тоог нэмэгдүүлэх, чанарын баталгааны хэмжээг таван хувь болгох, төлбөр төлөх үүргийг аккредитив байдлаар шийдвэрлэдэг болох, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь монополын эсрэг үйл ажиллагааг хариуцах үндсэн чиг үүрэгтэй тул тендерийн маргааныг хянах шаардлагагүй, тендерийн маргаан дахь шүүхийн оролцоог бууруулах зэрэг багтсан гэж байлаа.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.

Хуулийн төслийн зүйл, заалттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Х.Булгантуяа, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, хариулт авсан.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, орон нутагт тендер шалгаруулахдаа тодорхой нэг хугацаа тавьдаг. Хугацаандаа багтааж ажлаа хийх зохицуулалтыг төсөлд тусгасан эсэхийг тодруулсан. Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул хариултдаа, Хуульд заасны дагуу захиалагч төсөв батлагдсан даруйд нь худалдан авах ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй. Сайдын багцад батлагдсан төсөл арга хэмжээг нь Засгийн газрын тогтоолоор төрийн худалдан авах ажиллагааны газар эсвэл орон нутагт шилжүүлэх асуудлыг хуулийн төсөлд тодорхой заасныг тодотгов. Мөн "Өнгөрсөн онд баталсан Төрийн хэмнэлтийн тухай хуулиар бүх төсөл арга хэмжээнүүдийг нь тавдугаар сарын 31-ний дотор худалдан авах ажиллагааг нь хийж гүйцэтгэсэн. Төсөв батлагдсан даруйд тендер шалгаруулалтыг явуулаад гишүүдийн хэлсэнчлэн шиг дулааны улирал эхлэхээс өмнө гүйцэтгэгч нь шалгарах бүрэн боломжтой. Нөгөөтээгүүр, барилга байгууламжийн төсөл арга хэмжээний хувьд ТЭЗҮ болон зураг төсөл нь сүүлийн хоёр жилийн хугацаанд батлагдсан, магадлагдсан байдал дээр үндэслэн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр Төсвийн тухай хуульд оруулсан. Цаашдаа худалдан авах ажиллагаа явуулахад дулааны улирал эхлэхээс өмнө бүрэн хийгдээд дуусах боломжтой гэж үзэж байгаа. Өмнө нь тендер шалгаруулалтыг зарлаад 30 хоног хүлээдэг байсныг ажлын 15 хоног болгон багасгасан" хэмээн хариулж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, эм, эмнэлгийн хэрэгслийн тендер шалгаруулалт нь бага үнийн зарчмаар явахаар хамгийн чанаргүйг нь оруулж ирдэг. Хуулийн төслийн 5 дугаар зүйлд энэхүү бага үнийн зарчим гэдгийг бодолцох шаардлагатайг тодотгоод Ажлын хэсэг дээр энэ асуудлыг хөндсөн эсэхийг тодруулсан.

Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул “Монгол Улсад эмийн чанарын асуудлыг сүүлийн 10 гаруй жил ярьж байна. Тендер шалгаруулалт нь тухайн салбарын хууль тогтоомжийн дагуу зах зээл дээр борлуулагдаж байгаа эмүүдээс шаардлага хангасан гэж үзээд оруулж ирдгээс санал болгосноос нь бага үнийн дүнтэйг нь сонгож байгаа асуудал. Шууд хямд үнэтэйг нь авдаг асуудал байхгүй. Бидний зүгээс Эрүүл мэндийн яамныханд эмэнд тавигдах стандарт, үйлдвэрлэх эрх, зөвшөөрөл зэрэг асуудлаа эргэж харах шаардлагатай талаар хэлсэн. Өөрөөр хэлбэл, нэг талдаа эм үйлдвэрлэх зөвшөөрлийг нь өгөөд, нөгөө талдаа иргэдэд чанаргүй эм хэрэглүүлээд байна гэх асуудлыг удаа дараа тавьсан. Энэ нь Эрүүл мэндийн яамны бодлогын асуудал юм. Монгол Улсын хууль, дүрмийн дагуу стандартаа дээшлүүлээд сайн чанарын эм авдаг болбол бид хямд үнийн асуудал ярихгүй. Цаашдаа Монгол хүний биед эерэг нөлөөтэй, чанартай эмүүд зах зээлд борлуулагдах эрхтэй болж чадвал тендер шалгаруулалтаар ч тэр зэргийн чанартай эм худалдаж авна гэсэн үг” хэмээн хариулж байлаа.

Үргэлжлүүлэн хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг явуулсан. Тухайлбал, төслийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг “Тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу баталгаа гаргасан бол ажлын бэлтгэл хангахад зориулан гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөр төлнө.” гэж өөрчлөн найруулах, төслийн 48 дугаар зүйлд “энэ хуулийн 13.4-т зааснаар баримтжуулсан гэрэл зураг, дүрс бичлэг;” гэсэн агуулгатай заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив. Мөн төслийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсгийн “,хөндлөнгийн” гэснийг хасаж, мөн зүйлийн “Үнэлгээний хорооны хараат бус гишүүнээр иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөллийг, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотоос бусад орон нутагт аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг сонгоно” гэж, “Үнэлгээний хороонд тухайн бараа, ажил, үйлчилгээнд холбогдох салбарт мэргэшсэн хүнийг томилон ажиллуулж болно.” гэсэн 50.5, 50.6 дахь хэсгийг өөрчлөн найруулж, үүнтэй уялдуулан 50.7, 50.8 дахь хэсгийг хасах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Ийнхүү Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Дараа нь "Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцэлд дүн шинжилгээ хийх, цаашид баримтлах төсвийн бодлогын талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Энэ талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа хийлээ.

Тэрбээр, Төсвийн байнгын хорооны 2020 оны арван нэгдүгээр сарын 04-ний өдрийн 5 дугаар тогтоолоор Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцэл, дүн шинжилгээ хийж цаашид баримтлах төсвийн бодлогын талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Байделхан, Ж.Батсуурь, Г.Тэмүүлэн, Б.Чойжилсүрэн нар ажилласныг дурдаад Ажлын хэсэг таван удаа, дэд хэсэг гурван удаа хуралдсэн гэв.

Мөн Ажлын хэсгээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажлын дэд хэсгээс 2005-2021 оны төсвийн мэдээллийг нэгтгэж, дүн шинжилгээ хийж, сүүлийн 15 жилийн төсвийн төлөвлөлт төсвийн гүйцэтгэл болон хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлт гарган Ажлын хэсгийн хуралдаанд танилцуулсан. Дэлхийн банкны холбогдох мэргэжилтнүүд 2019 онд тус байгууллагаас эмхэтгэн гаргасан Монгол Улсын сүүлийн 10 жилийн төсвийн зардлын тойм судалгааг танилцуулсан. Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн баримталсан бодлого төсвийн тэнцэлтэй холбоотойгоор ажлын хэсгийн албан хэрэгцээнд цуглуулсан баримт тоон мэдээлэл болон холбогдох байгууллагаас гаргасан дүгнэлт, судалгаа зөвлөмжүүдийг судлан үзээд Ажлын хэсгээс Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцлийг дүгнэж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд 2022 оны аравдугаар сарын 18-ны өдрийн хуралдаанд танилцуулсан бөгөөд уг хуралдаанаар Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүдийн өгсөн чиглэлийн дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулан гэв.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал асуулт асууж, үг хэлсний дараа гишүүдээс гаргасан саналыг нэмж тусган, Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжлээ.

Тогтоол батлагдсантай холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн үг хэлсэн.

Тэрбээр Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцэл, дүн шинжилгээ хийх, цаашид баримтлах төсвийн бодлогын талаар, тодорхой үр дүнтэй шийдэл гаргасан шийдлүүдийг Байнгын хороонд тогтоол болгон тусгаж батлуулсанд Ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаашид төсвийн шинэчлэлийг эрчимжүүлэх, өрийн удирдлага, төсвийн төлөвлөлт, үр ашиг, төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах чиглэлд Засгийн газар, Сангийн яам анхаарч, тогтоолын хэрэгжилтийг ханган, мөрдөж ажиллахыг онцгойлон анхааруулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлэг маргааш болно
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлэг маргааш болно
 
Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ
Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө