Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тодорхойлох” аргачлал боловсруулах ажлын хэсгийн ээлжит хурал хэлэлцүүлгийг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 5 дахь удаагаа зохион байгуулав.
Ажлын хэсгийн ээлжит хурал, хэлэлцүүлгээр Ерөнхий мэс засал судлал, Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн боловсруулсан аргачлалын танилцуулгыг хэлэлцлээ.
Хэлэлцүүлэгт ХНХЯ, Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, Ерөнхий мэс засал судлал, Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлүүд, Аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн салбар комиссын гишүүд, магадлагч эмч нар, ажлын хэсгийн гишүүд цахимаар оролцлоо.
Одоогийн байдлаар Чих, хамар хоолойн өвчин судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Мэргэжлээс шалтгаалсан өвчний салбар комисс, Дотрын анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар, Сэтгэц судлалын мэргэжлийн салбар, Ерөнхий мэс засал судлал, Хавдар судлалын зөвлөлүүд боловсруулсан аргачлалаа танилцуулж, хэлэлцүүлээд байна.
Цаашид Гэмтэл, согог судлал, Мэдрэл, Нүд, Арьс, Халдварт өвчин судлал, Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлүүд боловсруулсан аргачлалаа танилцуулах юм байна.