Фэйсбүүк орчинд “Таван толгой” ХХК-ны хувьцаагаа шалгаарай гэж олон нийтийн группт линк байршуулах эсхүл иргэний фэйсбүүк хаяг руу чатаар линк буюу хортой код явуулах замаар иргэдийн нэвтрэх нэр, нууц кодыг хууль бусаар авч нэвтрэн, фэйсбүүкийн найзууд руу нь хохирогчийн нэрийг барин чат бичиж, залилан мэхэлдэг сэжигтэй этгээдүүдийг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна.
Уг сэжигтэй этгээдүүд нь 52 иргэний фэйсбүүкийн найзууд руу өмнөх бичсэн чатуудад нь үндэслэн “оршуулгын тусламж, гэнэтийн осол, өвчин, бэлэн мөнгөний хэрэгцээ гарлаа “гэх зэргээр чат бичиж, 40 орчим сая төгрөгийг бусдын дансыг ашиглан шилжүүлсэн байна.
Иймд иргэд та бүхэн хувийн мэдээллийн нууцлалаа хангаж, фэйсбүүк чатаар ирсэн аливаа хортоо линк, кодыг нээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв