Газар хөдлөлтийн 7 бүс дунд амьдрах нийслэлчүүд гамшигт бэлэн үү !
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Байгаль орчин Бусад
Огноо
Унших
11 минут 49 секунд

Газар хөдлөлтийн 7 бүс дунд амьдрах нийслэлчүүд гамшигт бэлэн үү !

llfvp84h-1.jpg

Бүгд найрамдах Турк улсын газар нутагт 2023 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр 7,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 50 мянга гаруй хүн амь насаа алдаж, нэг хотын байшин барилга бүхэлдээ нурж, сүйдсэнийг уншигч та тод санаж байгаа байх.

Тус гамшигт үйл явдлын аврах ажиллагаанд олон улс, үүнд Монгол Улсаас тусламжийн баг очиж ажилласан билээ.

Тэгвэл өвөлдөө -30 хүрч хүйтэрсэн тэсгим өвлөөр Турк улсад болсонтой адил газар хөдлөлт манай улсад болбол бид яах вэ? Үүнийг та өөрөөсөө асууж үзээрэй. Учир нь дээрх шиг хор хөнөөл өндөртэй газар хөдлөлтийн гамшиг Монголд тохиолдохгүй гэх баталгаа байхгүй.

Монгол оронд тохиолдож байгаа гамшигт, аюулт үзэгдлээс хамгийн анхаарал татаж байгаа нь газар хөдлөлтийн гамшиг бөгөөд газар хөдлөлтийн давтамж, хүч нь нэмэгдэж, энэ тал дээр бид бэлтгэл, бэлэн байдлаа сайжруулах шаардлага үүсэж байгааг албаны хүмүүс онцлон тэмдэглэж байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрийн хил орчмын бүсэд 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл 118,900 удаагийн газар хөдлөлт болсон. Тэр дундаа 3,5 буюу түүнээс дээш магнутын хүчтэй газар хөдлөлт 1628 удаа бүртгэгджээ. Дээрх хугацаанд мөн 6 магнитутын хүчтэй газар хөдлөлт 3 удаа болсон байна.

Тиймээс ч Монгол Улс газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдэх эрсдэл маш өндөртэй улсын тоонд орж байгаа нь бидний санаа зовох асуудал зүй ёсоор болжээ.

Тухайлбал Монгол Улсын хүн амын тал нь амьдардаг Улаанбаатар хот орчмыг тойрсон зургаан идэвхтэй хагарал байдаг. Үүн дээр нэмэгдээд Японы Нагоя их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар Улаанбаатар хотод 2018 онд шинэ хагарлыг тогтоожээ. Энэ хагарлыг Японы эрдэмтэд гурван жилийн турш судалгаа хийсний дүнд илрүүлсэн байна. Энэ нь Налайхаас өгсөөд Богдхан уулын араар буюу хот дундуур дайрч, Найрамдал зусланг өнгөрч таарч байгаа хагарал бөгөөд одоо Одон орон, геофизикийн хүрээлэнтэй хамтарсан судалгааны ажил явагдаж байгаа аж.

Тэгэхээр зөвхөн нийслэл Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн долоон бүс байна.

Тэгвэл нийслэлд энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 404 удаа газар хөдөлсөн. Үүнээс нэг магнитудын хүчтэй газар хөдлөлт 234, 1-1.9 магнитуд 148, 2-2.9 магнитудын газар хөдлөлт 18, гурваас дээш магнитудын газар хөдлөлт дөрвөн удаа болсон байна.

ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН ҮГ

Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын дарга, доктор М.Өлзийбат “Нийслэл орчимд үүсээд буй хүчтэй газар хөдлөлтийн голомтуудад үнэлгээ хийхэд Улаанбаатар хотоос баруун тийш 50 км-ийн зайд 80 км гаруй урттай хагарал байгаа нь тогтоогдсон. Уг хагарал дээр 7.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай. Харин бид ийм хэмжээний гамшигт бэлэн биш байгааг Японы эрдэмтдийн хийсэн судалгаа харуулж буй. Ийм хэмжээний хүчтэй хөдлөхөд Улаанбаатар хотын нийт барилгажилтын 20-30 хувь нь ямар нэг байдлаар эвдрэх, нурах эрсдэлтэй. Мөн гэр хорооллын бүс ихтэй, ил гал түлдэг, цахилгааны шугам сүлжээний зохион байгуулалт зэргээс шалтгаалаад гал түймрийн аюул үүсэж болзошгүйг судалгаанд дурдсан” гэв.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Судалгаагаар Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрийн 47 орчим хувь нь 7 хүртэлх балл, 50 орчим хувь нь 8 хүртэлх балл, 9 хүртэлх баллд 2 орчим нь нэрвэгдэх эрсдэлтэй байна. Тэр дундаа Улаанбаатар хотын барилгажсан хэсэгт 7,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход нийт барилгажсан хэсгийн 48 хувь, гэр хорооллын 81 хувь нь нурж эрсдэх өндөр эрсдэлтэй. Тэр дундаа Улаанбаатарын нийт хүн амын хувьд төвийн суурьшлын хэсэгт амьдарч байгаа иргэдийн 48 хувь, гэр хорооллын иргэдийн 38 мянган хүн амь насаа алдах өндөр эрсдэлтэй байна” хэмээв.

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор С.Батсайхан газар хөдлөлтийн давтамж сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа тухай онцолж, эрсдэл гамшгаас сэргийлэх, мөн хөрсний суулт, нуралт зэрэг хүчин зүйлийг тооцоолж барилга байгууламж барих чухлыг онцолсон.

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШИГ БА ҮНДЭСНИЙ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХ

Турк улсад болсон газар хөдлөлтийн хор уршига /2023 он/

Сүүлийн үед байгаль, цаг уурын гамшиг, улс хоорондын геополитик асуудалтай уялдан дэлхийн улс орнуудын стратегийн хувьд “Сөрөн тэсвэрлэх чадавх” гэдэг шинэ ойлголт ихээр яригдах болжээ.

“Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх”-ийн суурь үндэс нь ард түмэн гэж ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр тодорхойлсныг эхэнд тэмдэглэе.

Тэрээр Улс орны үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул учруулж болох хоёр нөхцөл байдгийг хэллээ.

Нэгдүгээрт дайн байлдаан буюу гадна талаас түрэмгийлэл үйлдээд тухайн улс орны үндэсний аюулгүй байдлыг доголдуулан, тусгаар тогтнолыг алдагдуулж, газар нутгийг нь булаах, хяналтдаа авах.

Нөгөө талаар дайны сүйрлийн түвшинд хүргэдэг аюул занал бол байгалийн гамшиг буюу газар хөдлөлт.

Украин дахь дайны нөхцөл байдал

Нэгдсэн үндэсний байгууллагын Эдийн засаг, нийгмийн газраас хийсэн судалгаагаар Монгол Улс 2050 он гэхэд нийт хүн амын 77 хувь орчим нь Улаанбаатар буюу хот суурин газарт төвлөрч суурьшина гэж үзжээ. Гэтэл энэ бүс нутаг газар хөдлөлтийн идэвхтэй бүс болсныг дээр өгүүлсэн.

Тэгвэл бидэнд юу хэрэгтэй вэ гэвэл иргэд газар хөдлөлтийн аюул осол, гамшгийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар тодорхой мэдээлэлтэй байх шаардлагатай. Цаашлаад аливаа хүнд нөхцөл байдлыг сөрөн тэсвэрлэх чадварт сэтгэл зүйгээ бэлдэх нь нэн чухал аж.

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан “Иргэд газар хөдлөхөд ядаж гартаа барих гар чийдэн, гурав хоногийн ус, хоол хүнстэй байдаг дадал зуршлыг бий болох хэрэгтэй. Цэцэрлэгийн насны хүүхдээс эхлээд сургууль, бүх албан байгууллагуудад газар хөдөлбөл яах вэ гэдэг ойлголтоор мэдлэгээ дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай.

Гашуун үнэнийг хэлэхэд өнөөдөр онцгой байдлын алба гар утсан дээр явж байгаа. Гар утсанд хууртагдаж байна. Өнөөдөр үүрэн телефоны сүлжээ тасрахад Монгол орон даяар холбоо барих боломжгүй болно. Ах дүү, хамаатан садан чинь хаана юу болж байгааг мэдэх аргагүй. Энэ асуудлыг ч шийдэх шаардлагатай. Тиймээс зарлан мэдээлэх системийг сайжруулах, хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлэх, дадлага туршлагатай боловсон хүчнийг бэлтгэх, цаашлаад бид гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд урьдчилж амжиж мэдээлэх системийг бий болгох ажлуудыг хийх шаардлагатай” гэв.

Улаанбаатарын хэмжээнд гамшиг болоход мэдээлэл хүргэдэг зарлан мэдээллийн дохионы ердөө 30 хувь нь ажиллаж байна. Энэ нь нийт нийслэлчүүдийн 30 хувьд л хүрнэ гэсэн үг.

Газар хөдлөлтийн аюул занал нь нэг дор маш олон хүний амь насыг авч одож, бүтээн байгуулсан бүхэн хог болон үлддэгийг бид Туркийн газар хөдлөлтийн жишээнээс харж болно.

Түүнчлэн хор хөнөөл нь ялангуяа ядуу буурай улс орны эдийн засаг болон ард түмний сэтгэл санаанд хүчтэй нөлөөлж, хэвийн амьдралд орох хугацаа ганц хоёр сар, жилээр хэмжигдэхгүй. Энэ үед л тусгаар улс хэвээр тэсэж үлдэх үү, амьдралаа дахин босгож чадах уу гэдэг асуудал иргэдийн ухамсар, зохион байгуулалтаас шалтгаалдаг байна.

Аливаа гамшиг, ослын үед улс орон, ард түмэн нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаа алдахгүй байх нь юу юунаас чухал гэдгийг албаны хүн онцоллоо.

Бригадын генерал Б.Ууганбаяр “Асар хүчтэй байгалийн аюулыг тэсвэрлэхэд нэг өдөр, нэг 7 хоног, сарын дараа бид хэвийн амьдралдаа орно гэж бодож байгаа бол хэзээ ч үгүй. Бидэнд асар их зовлонг урт хугацаанд тэсэж гарах шаардлага гарна. Японы газар хөдлөлтөд өртсөн иргэдээс одоог хүртэл контейнерт амьдарч байгаа хүмүүс байна. Эдийн засгийн өндөр хөгжилтэй оронд тийм байхад манай улсад бол үгүй. Тэгэхээр ийм хүнд үеийг яаж давж гарах вэ, ямар тогтолцоог бий болгох вэ, чадавхаа яаж бий болгох вэ, газар хөдлөлтийн эхний 48 цагийн дотор хариу арга хэмжээ авах, зохион байгуулалтад орох асуудал чухал. Дээр нь ийм нөхцөлд улс үндэстний эв нэгдэл маш чухал байдаг” гэв.

Гамшгийн үеийн зохион байгуулалт, эв нэгдэл ямар чухлыг Япон болон Гаити улсын жишээн дээр тун ойлгомжтой байдаг.

Гаитид 20 жилийн өмнө газар хөдлөлт болоход зохион байгуулалт, иргэдийн дэг журам сул байснаас эмх замбараагүй байдал үүсэж, зэвсэгт бослого гарч, улмаар тус улс өнөөг хүртэл өндийгөөгүй байна. Харин Япон улсад 2011 онд газар хөдлөлт, цунами давхацсан том гамшиг болсон. Тэр үед иргэд нь мэдээлэлтэй ухамсартай байж, нэгдсэн зохион байгуулалтад орж чадсанаар тус улс өдгөө ямар байгааг уншигч та бэлхнээ харж байгаа.

Япон улсад 2021 онд цунами, газар хөдлөлтийн гамшиг болов.

Ингээд энэхүү бичвэрээ Бригадын генерал Б.Ууганбаярын “Эв нэгдэлтэй, соёлтой, хариуцлагатай, ухамсартай, зовлон бэрхшээл тохиолдсон ч шүд зуугаад даваад гарч ирдэг ийм ард түмэнтэй улс орон ямар ч дайн, ямар том гамшиг байсан давж гардаг. “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” гэдгийн цаана маш олон агуулга байгаа. “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх”-ийн суурь үндэс нь ард түмэн” хэмээх үгээр өндөрлөе.

Эх сурвалж: zindaa.mn Д.Үржинбадам

УИХ: Байнгын хороодын хуралдаан болно
УИХ: Байнгын хороодын хуралдаан болно
 
Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ
Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ