Ачааны хүндийг үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийг бүрдүүлж, гадаад өрийн болзошгүй дампуурлаас улсаа аварсан аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
13 минут 1 секунд

Ачааны хүндийг үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийг бүрдүүлж, гадаад өрийн болзошгүй дампуурлаас улсаа аварсан аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжүүдэд цом, өргөмжлөл гардуулах ёслолд оролцож үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 74 хувийг бүрдүүлж, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон эрхэм баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэн, Шилдэг-100 аж ахуйн нэгжийн төлөөлөл Та бүхэндээ, Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье.
Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдаж, Монгол Улс зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжиж, хувийн хэвшлүүд үүсэж бий болсноос хойш 30 жилийн хугацаа өнгөрчээ.
Энд хүрэлцэн ирсэн үндэсний олон аж ахуйн нэгж энэ жил 30 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэ дашрамд 30 жил нь тохиож буй аж ахуйн нэгжүүддээ баяр хүргэе. Энэ бол аж ахуйн нэгжүүдийн тэмдэглэлт ой төдийгүй, Монгол Улсад хувийн хэвшил үүсэн байгуулагдсаны түүхэн тэмдэглэлт үйл явдал билээ. Хувийн хэвшил үүссэн өнгөрсөн 30 жилийн ололт амжилт, алдаа дутагдлыг хамтдаа олон улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтарч, эрдэм шинжилгээний бүтээл болгон бодитой дүгнэлт хийх нь манай улсын эдийн засгийн цаашдын хөгжилд нэн чухал алхам билээ.
Өчигдрөө дүгнээгүй бол өнөөдөр, маргаашийг тодорхойлж чаддаггүй гэдэг. Цар тахлын болон геополитикийн энэхүү ээдрээт цаг үед улс орон бүхэн өөрийн давуу болон сул талыг эргэн дүгнэн хэлэлцэж, иргэд, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд хамтдаа зөвшилцөж байна.
Монгол Улсыг ч энэхүү сорилт тойроогүй ээ. Өнгөрсөн 30 жилийн хамгийн хүндрэлтэй, тодорхойгүй, дэлхийн хэмжээний эдийн засгийн том сорилттой өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд Та бид хамтдаа нүүр тулсан.
· 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага амьсгалын замын аймшигт халдварт өвчин гарсныг зарлаж, 2019-СoV гэж бүртгэж байгаагаа мэдэгдсэн.
· 2020 он гарч гуравдугаар сарын 11-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ бол Ковид-19 хэмээх цар тахал хэмээн олон улсад зарлаж, улс орнууд хилээ хааж, нислэгээ цуцалж, хатуу хөл хорио тогтоож, эдийн засаг унаж эхэлсэн.
· 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсад Ковид-19 цар тахлын анхны тохиолдол бүртгэгдэж, хатуу хөл хорионд шилжсэн.
· Экспорт тасалдаж, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж эдийн засаг-4.7 хувь, улсын төсөв 23 хувиар тасарч, олон мянган ажлын байр эрсдэлд орсон.
· 2021 оны хоёрдугаар сарын 23-нд Монгол Улсад вакцинжуулалт эхэлж, эдийн засгаа үе шаттай нээхийг хамтдаа эрмэлзсэн. Худалдаа аж үйлдвэрийн танхимд, мөчлөг сөрсөн Их сэргэлт, Монголбанканд банкны салбарынхантайгаа дараалсан уулзалтууд хийж, ажлын байрыг хадгалах хөнгөлттэй зээл, уул уурхайн салбарынхантай экспортын боомтуудыг өргөтгөх, хүнсний салбарынхантай дотооддоо хүнсээ үйлдвэрлэх зэрэг олон уулзалт хамтран хийсэн.
· Энэ бүх уулзалт, ярилцлага, оролцооны дундаас “Шинэ сэргэлтийн бодлого” мэндэлж, хил хаалттай, цар тахлын нэн оргил үед Оюутолгойн гүний уурхайн эхний тэсэлгээ хийгдэж, боомтуудаа автозам, төмөр замаар холбох ажлуудыг эрчимжүүлж, төрд үүрлэсэн авлигын гинжийг тасалж, далд эдийн засгийг ил болгохын төлөө бид хамтдаа хичээсэн.
· 2022 оны хоёрдугаар сарын 14-нд цар тахлын хязгаарлалтаа Монгол Улс бүс нутагтаа хамгийн түрүүнд цуцалж чадсан. Саяхан 2023 оны тавдугаар сарын 05- нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон улсад цар тахлын хязгаарлалтыг цуцалсан гэхээр бид нэг жил гурван сарын өмнө түрүүлж эдийн засгаа нээж чадсан.
· Харамсалтай нь Монгол Улсад цар тахлын хөл хорио тавигдсанаас хойш яг 10 хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 24-нд дайн эхэлсэн. Энэ хүндрэл одоо ч үргэлжилж байна. Гэхдээ бид цар тахлыг даван туулсан шигээ, дайны нөхцөл байдлыг ч хамтын хүчээр даван туулж чадна.
· Өчигдөр Үндэсний статистикийн хорооноос эдийн засгийн зарим үзүүлэлтүүдийг авлаа. 2020 онд хасах 4.6 хувь байсан эдийн засаг, 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5000 ам долларт хүрч, улсын төсөв 1.1 их наядаар даван биелж, валютын нөөц 3.7 тэрбум ам.долларт хүрч ханш тогтворжиж, төлбөрийн тэнцэл эерэг гарч, экспорт цар тахлын өмнөх түвшинд хүрлээ.
· 2022 оны арванхоёрдугаар сард “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, 2023 оны тавдугаар сард “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларын өрийг бүрэн төлж, Монгол Улс гадаад өрийн дампуурлаас гарч, зээлжих зэрэглэлээ “B тогтвортой” түвшинд хадгалж чадлаа.
Нэн эгзэгтэй цаг үед ачааны хүндийг нуруундаа үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийг бүрдүүлж, гадаад өрийн болзошгүй дампуурлаас улсаа аварсан Та бүхэндээ Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд нийт иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Эрхэм баялаг бүтээгчид ээ,
Хүндэт аж ахуйн нэгжүүд ээ,
Эдийн засаг хэдийгээр сэргэж эхэлж байгаа боловч үнийн өсөлт Та бидний хамтын дарамт байсаар байна. Инфляц 11.3 хувьтай буюу хоёр оронтой тоонд хэвээр хадгалагдаж байгаагаас шалтгаалж, Монголбанк бодлогын хүүгээ 13 хувьд барьж байна. Хэдийгээр өмнөх улиралтай харьцуулахад тодорхой хэмжээний орон зай гарч байгаа боловч эрсдэл хэвээр хадгалагдаж байна гэсэн үг юм.
Тиймээс цар тахлын хүндрэлийг хамтын хүчээр даван туулсан шиг, үнийн өсөлтийг багасгах үйл хэрэгт “Үндэсний шилдэг 100 аж ахуйн нэгж” Та бүхнийг хувь нэмрээ оруулахыг уриалж байна. Ингэж чадвал Монголбанк бодлогын хүүгээ буулгаж, сэргэж буй эдийн засгийн өгөөж нь иргэн, аж ахуйн нэгж бүхэнд хүрэх хаалга нээгдэх болно. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх боломж гарч, иргэдийн бодит орлогод эерэг нөлөө үзүүлэх болно.

Хувийн хэвшлийн манлайлагчид аа,
Монгол Улсын Засгийн газар 30 жилийн хугацаанд төрийн албанд бугласан авлигын голомтыг тасалж, жам ёсны бизнесийн чөлөөт өрсөлдөөн, гадаад хөрөнгө оруулалтын таатай орчин, олон улсын итгэлцлийг бий болгохын төлөө хичээсээр байна.
Авлигын эсрэг энэхүү тэмцэлд аж ахуйн нэгжүүд Та бүхний идэвхтэй дэмжлэг хэрэгтэй. Урагшлан хөгжсөн, уруудан доройтсон улс орнуудын түүх Засгийн газар-Хувийн хэвшил авлигаа хэрхэн тасалж, эдийн засгийг ил тод болгож, төрийн үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлж түншлэн ажилласнаас хамаардаг билээ.
Монгол Улсын Засгаас газраас өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдсанаар улстөрч, болон төрийн албан тушаалтан өөрийн эзэмшлийн компаниар төсвийн тендерт нөлөөлж оролцдог байдал таслан зогсож, энэхүү орон зай хувийн хэвшлийнхэн Та бүхэнд чөлөөт өрсөлдөөний орон зай болж очих болно.
Төр өөрөө ресторан, зоогийн газар, амралт сувиллын газар ажиллуулж, хувцас оёж, машин засахаас эхлээд хувийн хэвшилтэй өрсөлддөг байдлыг үе шаттай өөрчилж байна. Төрийн хэмнэлтийн хуулиас эхлээд Төрийн ордонд GS25 ажиллаж байгаа зэрэг олон шүүмжлэл дагуулж байгаа ч энэ бол зөв хандлагын эхлэл юм. Төр, хувийн хэвшил хамтран богино хугацаанд шийдэл гаргаж чаддагийн энгийн нэг илэрхийлэл нь өнгөрсөн жилийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн явдал байлаа.
Төр цаашид уул уурхайн олборлолт, төрийн эзэмшлийн банкууд, онгоцны нислэгийн менежментийг дэлхийн түвшинд нийцүүлэн үндэсний болон олон улсын мэргэжлийн багаар удирдуулах ажлыг энд ондоо багтаан зохион байгуулах болно.
Иргэд, аж ахуйн нэгжийн оролцоо, олон нийтийн хяналтыг сайжруулж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийг нээлттэй хувьцаат компани болгох ажлыг үе шаттай эхлүүлээд байна. Мэдээж энэ ажил Хөрөнгийн биржээс өөрөөс нь эхлэх нь ойлгомжтой.
Шинэ сэргэлт бол Шинэ хандлага юм.
Шилдэг-100 аж ахуйн нэгжүүдийн шалгаруулалтад төрийн өмчит компаниудыг оролцуулж, хувийн хэвшилтэй өрсөлдүүлэхийг Ерөнхий сайдын хувьд татгалзсан.
Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар сайд нарын болон төрийн байгууллагуудын үнэлгээг эдийн засгийн болон бизнесийн орчныг сайжруулах олон улсын шалгуур үзүүлэлтээр үнэлдэг байх жишигт шилжлээ.
Өнөөдөр шилдэг 100 аж ахуйн нэгжүүдийн шалгаруулалтад анх удаа уул уурхайн бус экспортын салбарыг уул уурхайн салбараас тусад нь ангилж, шилдэг старт апп, шинжлэх ухаан технологийн дэвшил, шинэ инновац, ноу-хау нэвтрүүлсэн байдал, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг шинэ салбарыг бодлогоор дэмжихийг эрмэлзлээ.
Дэлхийн дахинд бизнесийн нөхцөл байдал маш хурдтай хувьсан дэвшиж, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, санхүүгийн зах зээл, ажлын байр хиймэл оюун ухаанд суурилж буй энэ үед бид мөн бизнесийн орчноо, хувь хүний хөгжил, хандлагаа энэхүү огцом өөрчлөлтөд нийцүүлэн түүчээлэх шаардлага үүсэж байна.
Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлт ч үнэмлэхүй ялалтын төлөө биш тогтвортой бодлого, зөвшилцөлд тулгуурласан, хүртээмжтэй ардчиллын төлөөх үйлдэл билээ.
Хатагтай, ноёд оо,
Бид хоорондоо биш дэлхийтэй, хийрхлээр биш хиймэл оюун ухаанд суурилсан урт хугацааны шийдлээр, хоосон амлалт, худал популизмаар биш, үнэн байдал, прагматик чиг хандлагаар л богино хугацаанд хөгжиж чадна.
Үндэсний их баяр наадмын үеэр “Welcome to Mongolia” уриан дор “Монголын эдийн засгийн форум” зохион байгуулагдаж, дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид манай улсыг зорин ирэх болно.
Дэлхийн хөгжингүй улс орнууд, Азийн баруудын үсрэнгүй хөгжлийн гарааны эхлэл цэг нь нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10.000 ам.доллар байсан билээ.
Бид 5000 ам.долларт хүрлээ. Одоо хамтдаа ганцхан том алхах үлдсэн.
Эдийн засгийн өсөлтөө жил бүр 8-10 хувьд хадгалахын төлөө, экспортоо төрөлжүүлэн хөгжүүлэхийн төлөө, валютын нөөцөө таван тэрбум ам.долларт хүргэхийн төлөө, төлбөрийн тэнцлээ жил бүр эерэг байлгахын төлөө, үнийн өсөлтийг нэг оронтой тоонд барихын төлөө, 50 их наядын эдийн засгийн эргэлтээ 100 их наядад хүргэхийн төлөө, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10.000 ам.долларт хүргэхийн төлөө иргэд, аж ахуйн нэгж, төр засаг хамтдаа өглөө бүр эртлэн босч, өдөр бүр идэвхитэй ажиллацгаая.

Анхаарал тавьсанд баярлалаа

Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын сургалт эхэллээ

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ
Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ