ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Намсрай БНСУ-ын Чанчуван эмнэлгийн захирал Чу Ги Чол тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр хамтарсан сургалт, судалгаа, эрүүл мэндийн тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.
Алба хаагчдыг семинар, судалгааны хөтөлбөр болон гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хуралд хамруулах, харилцан туршлага судлах, цахимаар болон эмчилгээний онош мэдээллийг солилцох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүрээнд хамтран ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.