Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын даргын зөвлөлийн хуралдаан 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдөр хуралдаж Стандарт, хэмжил зүйн газрын 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээний дүнг хэлэлцлээ. Үүнд:
- “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилт;
- Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд
- Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан зорилт арга хэмжээний хэрэгжилт;
- Стандарт, хэмжил зүйн газрын хяналтад байдаг хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт;
- Стандарт, хэмжил зүйн газрын Гүйцэтгэлийн төлөвлөгөөний 2023 оны эхний хагас жилийн биелэлт;
- Стандарт, хэмжил зүйн салбарын албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн биелэлт г.м асуудлуудыг хэлэлцэх юм.
Хуралдаанаас дээрх бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүд, хууль тогтоомжийн хэрэгжилтийн тайланг unelgee.gov.mn Засгийн газрын цахим мэдээллийн санд байршуулах, Шадар сайдын ажлын албанд хүргүүлэх шийдвэрийг гаргалаа.
Эх сурвалж: СХЗГ