Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэмжээнд 7 хоногт болсон үйл явдлууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
33 минут 22 секунд

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэмжээнд 7 хоногт болсон үйл явдлууд

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэмжээнд 7 хоногт болсон үйл явдлуудын талаар тоймлон мэдээлж байна.

1. УС СУДЛАЛЫН ХАРУУЛ Ю.БАТ-ӨЛЗИЙ ХЯРГАС НУУРЫН ЭРЭГТ ТАСРАЛТГҮЙ 11 ЖИЛ АЖИГЛАЛТ ХИЙЖ БАЙНА

Увс аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн Хяргас нуурын Ус судлалын харуулын ажиглагч Ю.Бат-Өлзий гүйцэтгэдэг ба нутагтаа 31 жил амьдарч байна. Тэрээр Хяргас нуурын ус, цаг уурын орчны горимын ажиглалт, судалгаа хийдэг тасралтгүй ажиллагаатай юм. Иймд байгаль хамгаалах үйлсэд үнэнчээр зүтгэж байгаад БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ талархал илэрхийлж, ажиллах орчин нөхцөлийг нь сайжруулж шинэ байр барих 10 сая төгрөг, ажиглалт, судалгаа хийх боломжийг нэмэгдүүлэх Яамаха брэндийн мотоцикл өгөхөөр шийдвэрлэлээ.

2. ТҮРГЭН УУЛЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНД АЖИЛЛАВ

Увс аймгийн Бөхмөрөн суманд Ачит нуур-Дэвэл арлын БЦГ-ын хамгаалалтын захиргаа шинээр байгуулагдаж байгаатай холбогдуулан БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт нар захиргааны байртай танилцлаа.

3. УВС АЙМАГТ БОРШОО БООМТООР 43000 ЖУУЛЧИН ИРЖЭЭ

Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд БОАЖ-ын Сайд Б. Бат-Эрдэнэ болон холбогдох газрын дарга нарыг хүлээн авч, байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдсан асуудлаар мэдээлэл өгөв. Уулзалтын эхэнд Засаг дарга Ч.Чимэд Увс аймаг нь байгалийн эмзэг экосистемийн бүсэд хамаардаг ба Улсын тусгай хамгаалалтын захиргааны албан хаагч, байгаль хамгаалагчид сайн ажиллаж байгааг онцлов. Ингээд дараах асуудлаар санал солилцлоо.

4. УВС АЙМГИЙН “ДЭГЛИЙ ЦАГААН” НИСЭХ БУУДАЛ ЦАГТ 100 ХҮНД ҮЙЛЧЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ”Монголд зочлох жил” арга хэмжээний хүрээнд 6 сарын 30-наас эхлэн 8 аймаг руу тогтмол нислэг үйлдэж эхэлсэн. Уг ажлын хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудлын үйл ажиллагаатай танилцлаа. Тус онгоцны буудал 2011 онд ашиглалтад орсон ба 1542 м.кв талбайтай бөгөөд цагт 100 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Цаашид уг тоог 300-д хүргэх зорилго тавин ажиллаж, зорчигчдод хүндрэл учруулахгүй байхаар төлөвлөлт хийж байна.

5. ҮҮРЭГ НУУРЫН ЭРГИЙН МЕНЕЖМЕНТТЭЙ ТАНИЛЦЛАА

Увс аймгийн Сагил суманд байрлах Үүрэг нуур нь баруун Монгол дахь Алтайн нурууны салбар Цагаан шувуут уул, Түргэний уулсын хооронд хотгорт тогтсон, гадагш урсгалгүй нуур бөгөөд Их нууруудын хотгорын баруун хойд, Увс нуурын ай савын баруун хэсэгт оршино. Тус нуурын эрэг дагуу зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй жуулчны 2 бааз, 4 гэр бааз гадна, дотоодын жуулчдад үйлчилж байна.

6. БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН УС,ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ НОГООННУУР СТАНЦТАЙ ТАНИЛЦЛАА

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ болон албаны хүмүүс Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Цаг уурын станцтай танилцав. Энэ үеэр БОАЖЯ-наас 2023 оны “Цаг уурчдын жил” болгон зарласантай холбоотой ОУ-д туршлага судлах, цалин хангамж, хүний нөөц, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны лабораторийг шинэчлэх, машин техникээр хангах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хөрөнгө оруулалтуудыг хийх, 1958 оноос хойш байгаа барилга байгууламж, харуулын цэгүүдийг шинэчлэх ажил эхэлсэн талаар мэдээлэл өглөө.

7. 1970 ОНООС ХОЙШ ҮҮССЭН ЦАГААН НУУРЫН ХОГИЙН ЦЭГИЙГ УСТГАЛД ОРУУЛНА

Баян-Өлгий аймгийн аялал жуулчлалын зам дагуу Ногооннуур сумын нутагт байрлах Цагааннуураас 500 метрийн зайд 1970 оноос хойш үүссэн хогийн цэгийг устгалд оруулах асуудлаар БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ газар дээр ажиллаж албаны хүмүүст үүрэг өглөө. Ногоон нуур суманд шинэ хогийн цэг байдаг боловч Цагааннуур тосгоны иргэд ойрхон гэдэг шалтгаанаар хогоо зам дагуу хаядаг байна.

8. “ҮНДЭСНИЙ ТОДОРХОЙЛСОН ХУВЬ НЭМЭР”-ИЙН ТҮНШЛЭЛ (NDC PARTNERSHIP) ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

ҮТХН-ийн Түншлэл нь Парисын хэлэлцээр болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хөгжингүй болон хөгжиж буй 115 гаруй орон, 80 гаруй байгууллага зэрэг 200 гаруй гишүүнтэй олон улсын байгууллага юм.

9. БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Аялал жуулчлалын стратегийг яаралтай гаргах, цагаан нуурын хуучин тосгоны хогийн цэгийг устгах төсөв, төслийг хийх, хөв цөөрөм байгуулах газар болон төслийг бэлдэхийг үүрэг болголоо. Томилолтын багийг Баян-Өлгий аймгийн Засаг дарга Ахмедия Камелият хүлээн авч, байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр хийж буй арга хэмжээний тухай санал солилцлоо.

10.БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХ САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Баян-Өлгий аймагт БОАЖЯ-ны харъяа Хөх сэрхийн Улсын тусгай хамгаалалттай газар, Монгол Алтай нурууны Улсын тусгай хамгаалалттай газар, Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төв, чиглэлийн дагуу БОАЖГ, Сум дундын ойн ангийн нийт 150 гаруй албан хаагч ажиллаж байна. Салбарын төлөөлөлтэй уулзаж БОАЖЯ-ны бодлого, шийдвэрийн тухай мэдээлэл өгөхөөс гадна өнгөрсөн жил хэлсэн ажлууд ажил хэрэг болж бодит байдалд хэрхэн хэрэгжиж байгаа тухай санал солилцлоо.

11. МОНГОЛ УЛСЫН “ҮНДЭСНИЙ ТОДОРХОЙЛСОН ХУВЬ НЭМЭР”-ИЙН ХЭРЭГЖИЛТ ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

“Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” (ҮТХН)-ийн түншлэлийн төлөөлөгчид БОАЖЯ-ны урилгаар Монгол Улсад ажиллаж байна. Монгол Улс 2017 оны нэгдүгээр сард ҮТХН-ийн Түншлэлд нэгдэн орсон. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагаанд Монгол Улс манлайлан оролцож, хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7%-иар бууруулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

12. БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЛАА

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ баруун бүсийн 5 аймагт салбарын тулгамдаж буй асуудал, байгаль хамгаалагч, цаг уурчдын ажлын нөхцөл, өнгөрсөн жил эхлүүлсэн ажлын хэрэгжилттэй танилцах, зөрүүтэй байдлыг арилгах, мэдээлэл солилцох зорилгоор БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт, Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон албаны хүмүүсийн хамт ажиллав.

13. ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ “УЛААН ЦУТГАЛАН” ХҮРХРЭЭ ДЭЭР ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

БОАЖ-ын Сайдын 04, 07 дугаар албан даалгавруудын хүрээнд Онги-Таац голын сав газрын захиргаа нь Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран Бат-Өлзий сумын байгалийн үзэсгэлэнт “Улаан цутгалан” хүрхрээ дээр амарч, аялж буй иргэдэд үер усны ослоос урьдчилан сэргийлэх, байгальд ээлтэй аялахыг уриалсан өдөрлөгийг зохион байгууллаа.

14. БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД ҮНДЭСНИЙ ТОМООХОН ҮЙЛДВЭРЛЭГЧ, ИМПОРТЛОГЧ КОМПАНИУДАД ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ, ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЭН ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРИАЛЛАА

Нийт хог хаягдлын 70% гаруй нь хуванцар сав, бүтээгдэхүүний сав баглаа боодол, шил байна.

Монголын Байгаль хамгаалагчдын холбоо, Зэд-Хантай-Бүтээлийн нурууны ДЦГ, Хөвсгөл нуурын БЦГ-ын хамгаалалтын захиргаад хамтран Хөвсгөл нуурын хязгаарлалтын бүст үүсэж буй эзэнгүй хог хаягдлын бүтцийн судалгааг хийж гүйцэтгэлээ.

15. БОАЖ-ЫН САЙД ХОВД АЙМАГТ АЖИЛЛАВ

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийг Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, ЗДТГ-ын дарга Б.Сандагсүрэн нар хүлээн авч Ховд аймагт байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр дараах асуудлаар санал солилцож, дэмжлэг хүсэв.

16. ХОВД АЙМГИЙН УЦУОШТ-Д ШААРДЛАГАТАЙ 65 САЯ ТӨГРӨГ ШИЙДВЭРЛЭВ

БОАЖЯ-наас 2023 оныг “Цаг уурчдын жил” болгон зарласантай холбогдуулан Ховд аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн үйл ажиллагаатай БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ танилцлаа. Ховд аймгийн УЦУОШТ нь 1938 онд “Цаг уурын товчоо” нэртэйгээр байгуулагдсанаас хойш үйл ажиллагаагаа өргөтгөн тэлж тасралтгүй 85 жил ажиллаж байна. Одоогийн байдлаар цаг уурын 9 өртөө, 7 харуул, Ус судлалын 11 харуул, мөстөл судлалын 1 станцад нийт 96 албан хаагч ажиллаж байна.

17. ХОВД АЙМГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ТӨВИЙН ТЭРГҮҮНИЙ АЛБАН ХААГЧДЫГ ШАГНАВ

Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт үр бүтээлтэй ажиллаж буй албан хаагчдад БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнийн шийдвэрээр “Байгаль орчин, аялал жуулчлалын Тэргүүний ажилтан” тэмдэг, БОАЖЯ-ны “ЖУУХ БИЧИГ”-ээр шагнав.

18. ХАР УС НУУРЫН ЭРГИЙН МЕНЕЖМЕНТТЭЙ ТАНИЛЦЛАА

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Ховд аймгийн 5 сумын нутаг дэвсгэрийг дамнан орших Хар ус нуурын эргийн менежменттэй танилцлаа. Уг нуур нь цэнгэг уст нууруудаас гадна ус намгархаг газар, говь хээр, тал хээр, Алтайн мөнх цаст сарьдаг уулс хүрээлэн оршдог нь шувуу судлаачид жаргалын орон гэдэг. Иймд энэ чиглэлийн зорилтот жуулчид Хар ус нуурт ирдэг тул тэдний шувуу ажиглалт хийх, аялах таатай орчныг бүрдүүлэх зорилт тавин ажилладаг байна.

19. ХОВД АЙМАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ САЛБАР БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс Ховд аймагт ажиллаж салбар байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтаар 2012 оны 5 дугаар сард хийсэн эрх зүйн өөрчлөлт нь зарим алдаатай бодлого гарахад нөлөөлсөн тухай, тодруулбал амьтныг хамгаалахаас илүүтэй агнахад хуулийн өөрчлөлтийг хийсэн байна. Иймд Байгаль орчны багц хуулиудад оруулах өөрчлөлтийг маш нухацтай хийх шаардлагатай гэдгийг албан хаагчид илэрхийлж байлаа.

20. БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт, Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар Говь-Алтай аймагт ажиллаж байна. Тус аймагт Хүйсийн говь цэцэгт нуурын сав газрын захиргаа, Говийн их дархан цаазат газрын А,Б хэсгийн хамгаалалтын захиргаа, Монгол элсний тусгай хамгаалалттай газар, Сум дундын ойн анги, Говь-Алтай аймгийн Ус,цаг уур орчны шинжилгээний төв, БОАЖГ-ын нийт 7 байгууллагын 260 гаруй албан хаагч ажиллаж байна.

21. ӨНДӨР НАСТАН Ц.ТӨМӨРТ СУМЫНХАА АЙЛ БҮРИЙН ХАШААНД МОД ТАРИУЛЖЭЭ

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын өндөр настан Ц.Төмөрт хашаандаа 9 төрлийн мод, 45 төрлийн цэцгийн мандал, 8 төрлийн цэцгийн үр тарьж сумандаа сайн жишиг тогтоожээ. Түүний тарьсан мод 100 хувийн ургалттай байгаа бөгөөд Хөхморьт сумын иргэд өндөр настан Ц.Төмөртөөс үлгэрлэл авч хашаандаа мод тарьж эхэлсэн байна.

22. ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН УЦУОШТ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Уулзалтын эхэнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ БОАЖЯ-наас 2023 оныг “Цаг уурчдын жил” болгон зарласантай холбоотой албан хаагчдын цалинг шат дараалалтай нэмэгдүүлэх, техникийн шинэчлэлийг хийх, ашиглалтаас гарсан харуулын байрыг шинэчлэх ажлууд хийгдэж эхэлснийг мэдээллээ.

23. ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХӨХМОРЬТ СУМАНД АЖИЛЛАВ

Монгол Элсний БЦГ-ын тайлан мэдээллийг сонсож холбогдох үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал #БӨХӨН бөөнөөр устах аюулд өртөж байсан гашуун тохиолдлыг давтахгүйн тулд байгаль экологийн ижил төстэй бусад газарт сэлгэн нутагшуулах ажлыг хийх. Төсөв төлөвлөлтийг боловсруулах. Цөлжилт нүүдлээс хамгаалах зурвас байгуулах ажлыг эрчимжүүлэх, хөв цөөрөм байгуулах судалгаа хийж танилцуулах үүрэг даалгаврыг Говь-Алтай аймгийн БОАЖГ-т өглөө.

24. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХААР ДЭД АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

БОАЖЯ болон Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл боловсруулах дэд ажлын хэсэг хуралдав. Хуралд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн тушаалаар байгуулагдсан дэд ажлын хэсгийн гишүүд болох салбар бүрийн төлөөлөл төрийн байгууллагууд, шинжлэх ухааны академи, судалгааны байгууллага, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

25. ИДЭВХТЭН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

Увс аймгийн БОАЖГ, ДБХС-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар Хан Хөхийн нурууны УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа хамтран “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл хэрэгжиж байгаа зорилтод сумдын идэвхтэн байгаль хамгаалагч нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн зорилтод 11 сумын 40 орчим идэвхтэн байгаль хамгаалагч, 10 гаруй албан хаагч нийт 50 гаруй албаны хүмүүс хамрагдлаа.

26. ХӨВСГӨЛ АЙМГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВД АЖИЛЛАВ

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллаж Ус,цаг уур орчны шинжилгээний төвийн албан хаагчидтай уулзаж тулгамдаж буй асуудал, ажлын нөхцөлтэй танилцлаа. Тус төвийн барилга 1970 онд баригдсанаас хойш өнөөдрийг хүртэл засвар хийгдэж байгаагүй бөгөөд аймагтаа ганцхан байдаг Байгаль орчны шинжилгээний лаборатори байрладаг байна.

27. ХӨВСГӨЛ НУУРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА, СУДАЛГААНЫ ТӨВИЙГ БАЙГУУЛНА.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй цэнгэг усны нөөц болсон Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах, живсэн машин, техникийг татан гаргах комиссыг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ ахлан ажиллаж байгаа. Сайдын урилгаар Япон Улсын Байгаль орчны яам, JICA олон улсын байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл, судлаачид Монгол Улсад ирж ажиллаж байна.

28. ХЯРГАС НУУРЫН ЭРЭГТ ҮҮССЭН ХОГИЙН ЦЭГИЙГ НҮҮЛГЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ 7 дугаар сарын 31-ний өдөр Увс аймагт ажилласан ба ингэхдээ Хяргас нуураас 5 км-ын зайд үүссэн хогийн цэгийг яаралтай зөөвөрлөж устгалд оруулах үүрэг өгсөн юм. Уг ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай төсвийг нь шуурхай шийдвэрлэснээр Хан Хөхийн Улсын тусгай хамгаалалттай газар хогийн цэгийг нүүлгэх ажлыг эхлүүллээ.

Орон нутаг

1. ОРХОНЫ ХӨНДИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Байгаль хамгаалагчид Онги-Таац голын сав газрын захиргааны мэргэжилтэнтэй хамтран аялагчдыг үер усны аюулаас болгоомжлох, хог хаягдлаа зориулалтын бус газар ил задгай хаяхгүй, цэвэр орчинд аялж амрахыг сануулж, ухуулга сурталчилгааны ажил зохион байгууллаа. Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын ойн сангийн хортон шавжийн судалгааг хийж байна. Нийт ойн 60-70 хувьд хортон шавж тархаад байна.

2. БАЯН-ӨЛГИЙН АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Баян-Өлгий аймагт ажиллалаа. БОАЖ-ын Сайдын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Баян-Өлгий аймгийн Засаг дарга Ахмедия Камелият хүлээн авч, байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр хийж буй арга хэмжээний тухай танилцуулан санал солилцлоо. Монголд зочлох жил арга хэмжээний хүрээнд Баян-Өлгий аймагт 2023 оны 07-р сарын 31-ны байдлаар 26 орны гадаад 21487, дотоодын 20800 нийт 42287 жуулчид ирсэн байна.

3. БУЙР НУУР-МЭНЭНГИЙН ТАЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Уул уурхайн 8 аж ахуй нэгж байгууллагат нүхэн жорлон устгах, булах талаар албан шаардлага хүргүүлэв. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж Дорнод аймгийн Халхгол, Матад суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагын нийт 47 хаягдал усны дүгнэлт гаргаж жагсаалтаар хүргүүлэн ажиллалаа.

4. ИДЭР ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Сав газарт хамрагдах Завхан аймгийн Яруу, Их-Уул, Тэлмэн суманд усны тоо

бүртгэлийг нутгийн захиргааны байгууллагатай хамтран гүйцэтгэж байна. Тоо

бүртгэлийн ажлын хүрээнд сумын нутаг дэвсгэр дэх гол горхи, нуур тойром,

рашаан, булаг шанд, ус ашиглагч, хэрэглэгчдийн судалгааг гаргаж байна.

5. ТАРВАГАТАЙН НУРУУНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Цогцолборт газрын Архангай аймгийн Цахирын хэсгийн Хойд Тэрхийн нутагт хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн, байгаль хамгаалагчид Байгаль орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Монгол тарваганы хууль бус ан агнууртай тэмцэх чиглэлээр хяналт шалгалт хийхэд 2 иргэн тарвага агнахыг завдсан үйлдлийг зогсоолоо. Хяналт шалгалт хийх явцад 21 малчид иргэнд хууль бус ан агнуураас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа соён гэгээрүүлэх ажлыг хийлээ.

6. ТУЖИЙН НАРСНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Тус хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар хамтран Тужийн нарсны тусгай хамгаалалттай газрын нутаг Арангатын даваа, Шаамар-6, Согообулаг, Баянбулаг, Гялаан нуур, Древен, Бумбат, Хангайн даваа, Өлөнт гэх газруудад бэлчээрийн даацын судалгааг хийж ажиллалаа. Нарсан ойн ажиглалтын цамхаг орчмын хогийг түүж цэвэрлэлээ.

7. ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

МУИС-ийн Улаанбаатар Сургуулийн Түүх, археологийн багш Т.Идэрхангай ахлагчтай судалгааны анги нь өнгөрсөн онд буюу 2022 оны 6 дугаар сард Хонгор сумын Гавилуй уулын 2 бунхант булшийг сонгон малтан судалж 26 дэсийн 28 ширхэг олдворыг танилцуулж байсан бол энэ жил аймгийн Засаг даргын дэмжлэг, орон нутгийн санхүүжилтээр малтлага судалгааны ажлыг 6 дугаар сарын 25-наас эхэлсэн. Сяньбигийн үеийн язгууртны 2 бунхант булшинд малтлага судалгаа хийснээс том хэмжээтэй бунхант булш нь эрт үед тоногдсон байдалтай олдсон бол нөгөө бунхан огт хөндөгдөөгүй бүтнээрээ байжээ.

8. ХАНУЙ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Монгол улсын Усны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.3, 12.1.4, 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.1.4 дэх заалт, Булган аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/453 дугаар захирамжийн дагуу Булган аймгийн Баян-Агт, Сайхан сумдын нутаг дэвсгэрт Усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалт, эрүүл ахуйн бүсийн тэмдэгжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ.

9. МӨНХХАЙРХАНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Баян-Өлгий аймгийн Булган сумын Сөнхөлд хамгаалалтын захиргааны хашиж хамгаалсан хадлангийн 1 га талбайн хадлан хадаж, биотехникийн өвс тэжээлийн нөөцийг бэлтгэж байна. Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар хариуцсан бүс нутагтаа тогтмол хяналт шалгалт, судалгаа, сурталчилгааны ажил хийж, гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

• Булган сум хариуцсан байгаль хамгаалагч Т.Энхцагаан ТХГ-ын хязгаарлалтын бүс нутаг болох Ёлт, Туулайт, Сайхан, Хөх гол, Хотгор, Хужирт зэрэг газруудаар хяналт шалгалт, судалгаа, холбогдох хууль, сурталчлан айл өрхүүдийг амьдарч буй орчныхоо хог хаягдал цэвэрлэж байх шаардлага тавьж ажиллалаа.

10. ХӨВСГӨЛ НУУР-ЭГИЙН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Хөвсгөлийн УТХГХЗ-тай хамтран Хөвсгөл нуурын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, хууль бус хориотой арга хэрэгслээр загас агнасан зөрчлийг илрүүлж холбогдох арга хэмжээг авч ажиллалаа. Хөвсгөл нуурын усыг ашиглан усан замын тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай уулзан зөвлөмж мэдээлэл өгч 114 завины судалгааг гаргаж усны мэдээллийн дэд санд оруулав.

11. ОРХОН - ЧУЛУУТ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 04 тоот албан даалгаврын хүрээнд Хангай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран Булган уулын байгалийн дурсгалт газрын хог хаягдлыг цэвэрлэлээ.

12. ХӨХ СЭРХИЙН НУРУУНЫ УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн байгаль хамгаалагч нар Чигэртэйн голын ай

савын БЦГ-ын Ганц модны рашаанд ирсэн гадаад дотоодын жуулчид заавар зөвлөмж өгч,

тусгай хамгаалалттай газрын хууль тогтоомжуудыг зөрчихгүй, ил задгай хог хаялгүй цэвэрхэн аялах талаар мэдээлэл хүргэж ажиллав.

13. ОНОН-БАЛЖИЙН БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын санхүүжилтээр Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын болон түүний орчны бүсийн Хэнтий аймгийн Дадал сумын ойн санд тархсан ойн хөнөөлт шавжтай тэмцэх тэмцлийн ажлыг гэрлэн урхи тавих аргаар Залуу төгөлХХК-ны ажилчид гүйцэтгэж байна. Тус газарт Өрөөсгөл хүр эрвээхэй (Lymantria dispar L.), Сибирийн хүр эрвээхэй (Demdrolimus sibiricus Tscheetw.), Эгэл бийр сүүлт эрвээхэй (Orgyia antiqua L.) зэрэг хөнөөлт шавжууд тархсан байгаа. Одоогийн байдлаар нийт 2000 орчим га талбайд тэмцлийн ажил хийгдээд байна.

14. ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Хаялаг нуурын орчмын нийт 3 га талбайн 16 тн хог хаягдлыг Шивээ Овоо ХК-ний 60 ажилтан, 1 ковш, 1 ачигч ажилтны хамт цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Мод бут тарих ажлыг сумын хэмжээнд 3 дах ээлжийг эхлүүлэн зарим иргэдийг ажлын байраар ханган ажиллуулав.

15. УВС НУУР-ТЭСИЙН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаанаас санаачлан Увс аймгийн БОАЖГ, Улаангом сумын БО-ны тасгийн мэргэжилтнүүдтэй хамтран Улаан уулын рашаан, Гашууны гол орчмын хог цэвэрлэж гол булаг рашаанаа хогноос нь салгалаа. Мөн БОАЖ-ын Сайдаар ахлуулсан ажлын хэсгийг хүлээн авч уулзаж тулгамдаж буй асуудал болон цаашид хийх ажлын үүрэг даалгавар хүлээж авлаа.

16. УВС НУУРЫН АЙ САВЫН УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН

ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

“Увсын цэнхэр хязгаар” явган алхалт 21 аймаг 9 дүүргийн 110 алхагч 100 км уртын явган алхалтын хөтөлбөр амжилттай боллоо. Түргэн уулын ДЦГ-ын Дэглий цагаан ууланд 70 км алхалт, хийсэн. Улаангомоос - Увс нуурын ДЦГ-ын Отоглох цэг хүртэл 30 км алхалт хийснээр амжилттай өндөрлөв. Тус аялалд Түргэн уулын ДЦГ- ын Живэрт хэсгийн байгаль хамгаалагч Ш.Баатаржав, Түргэн уулын ДЦГ-ын Хархираа хэсгийн байгаль хамгаалагч Б.Цагаанхүү нар оролцон ТХГН-ийн тухай хууль, Хог хаягдлын тухай хуулийн талаар танилцуулж, аялагчдад аюулгүй аялах талаар заавар зөвлөмж өгч, аюулгүй байдал, хог хаягдалд хяналт тавилт тавьж ажиллалаа.

17. СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Хил дамнасан түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор байгуулсан шороон зурвасын арчилгааны ажлыг гүйцэтгэхдээ хилийн цэргийн 0243 дугаар ангитай хамтран ажиллаж байна.

18. АЛТАЙН ӨВӨР ГОВИЙН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

“Усны сан бүхий газар, усны хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн тогтоох” ажлын хэсгийн хүрээнд Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Алтайн өвөр говийн сав газрын захиргааны хамтарсан ажлын хэсэг Манлай, Ханхонгор, Цогт-овоо, Ханбогд, Цогтцэций, Баян-овоо, Номгон сумдуудад, 07-р сарын 20-30-ний өдрүүдэд Булган, Мандал-овоо, Сэврэй, Ноён, Гурвантэс, Баяндалай, Хүрмэн сумдуудын нийт 870 эх үүсвэрийн худаг болон булаг шанд, нуур тойрмын хамгаалалтын бүсийг тогтоох ажлыг хийж гүйцэтгэлээ.

19. СЭЛЭНГЭ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Булган аймгийн Бугат сумын Хужирын голын усны чанарыг макро сээр нуруугүйтнээр үнэлэх ажлын хүрээнд тус голоос макро сээр нуруугүйтний болон усны дээж авлаа. Усны дээжийг Булган аймгийн УЦУОША-ны лабораторид шинжүүлэхээр хүргүүлсэн ба биотик индексийг тооцон усны шинжилгээний хариутай харьцуулан дүгнэхээр ажиллаж байна. Мөн усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс тогтоох ажлын хээрийн хянан баталгаажуулалтын ажлыг Булган аймгийн Бугат суманд гүйцэтгэлээ.

20. ХАР-УС НУУРЫН БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Байгаль хамгаалагчид Дөргөн нуурын урд эрэг орчмын аялагч, амрагч нар олноор цуглардаг хэсгийг аялал жуулчлалын улирал эхэлснээс хойш 8 удаа цэвэрлэж 40 тн хог хаягдлыг цэвэрлэв. Чандмань сумын ЗДТГ, Говь-Aлтай аймгийн Хөх морьт сумын ЗДТГ, Ховд, Говь-Алтай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, нутгийн иргэд, нөхөрлөлийн хамт олон хамтран ажиллалаа.

21. ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн хүрээнд Өвөрхангай аймагт 15 га талбайд мод үржүүлгийн газар байгуулж, энэ хавар хамгаалалтын зурвас, тусгаарлах зурвасыг хийж, 50 мянган улиас, 100 мянган бургас мөчрөөр, 800 мянган хайлаас үрээр тарьсан. Хөрсийг ууршилтаас хамгаалж хучилттай тарилт хийсэн нь зэрлэг ургахгүй, үерт хөрс урсахгүй зэрэг эерэг нөлөө үзүүлж байна.

21. ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Булган аймгийн Бүрэгхангай сум, Төв аймгийн Заамар сумын нутагт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, хяналт-шалгалт хийн ажиллалаа. Усны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 17 дугаар зүйлийн 17.1.4, 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Нийслэлийн байгаль орчны газартай хамтран усны тоо бүртгэлийн ажлыг Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгууллаа.

22. ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН “Б” ХЭСГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч хамтран дархан цаазат газрын баруун хэсгийн нутаг болох Тахь ус, Хонь ус, Ёлхон, Зээг, Олон булгийн застав, Цонж, Улаан ганга, Говь-Сэртэн, Халтарын толгой, Хойд ботон, Баруун хуурай зэрэг газруудад зэрлэг амьтдын мониторинг судалгааны ажлыг хэрэгжүүлж нийт Тахь-121, Хулан-130, Хар сүүлт зэрэг амьтыг смарт систем дээр бүртгэж ажиллав.

23. ХЯРГАС НУУР - ЗАВХАН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Улиастай сумын Богд, Чигэстэй гол дагуу аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан аялал жуулчлал, амралтын зориулалтаар барьсан гэр буудал, цайны газрын тоог гаргаж ажиллалаа. Чигэстэй гол дагуу "Сайн яваарай" самбар орчим 42 гэр байгаагаас байнгын зусдаг 8 айл, "Таван чихийн" аманд 43 гэр байгаагаас байнгын оршин суудаг 5 айл байна.

24. АРХАНГАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

Байгууллагын гадна орчныг 36 дахин томруулж хардаг, шөнө өнгөтөөр хардаг, дуу бичдэг, тусгал 100м үзүүлэлт бүхий PTZ камер SMP шөнө өнгөтөөр хардаг 30хZOOM болон дотор орчныг бүрэн харах боломжтой SKYWORTH 3MP 2.8MM /POE/ Дуу бичдэг IP камер SKS-143R2H-2AP загварын камеруудыг суурилуулж, ажиллагаанд оруулав.

Монголд 15 мянга 700 гаруй аав өрх толгойлж байна
Монголд 15 мянга 700 гаруй аав өрх толгойлж байна
 
Улаанбаатарт аадар бороотой, 23-25 хэм дулаан байна
Улаанбаатарт аадар бороотой, 23-25 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Улаанбаатарт аадар бороотой, 23-25 хэм дулаан байна

Улаанбаатарт аадар бороотой, 23-25 хэм дулаан байна

СҮХБААТАР: Ганга нуур орчмын элсний нүүдлийг зогсоох туршилтын ажил үр дүнгээ өгч эхэлжээ

СҮХБААТАР: Ганга нуур орчмын элсний нүүдлийг зогсоох туршилтын ажил үр дүнгээ өгч эхэлжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв

Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв

Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хороолол

Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хороолол

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хөлбөмбөгийг зарж болно гэж үү?

Хөлбөмбөгийг зарж болно гэж үү?

Эльбек Алышов: Б.Энх-Оргилыг ялж, гэрийнхэндээ байшин авч өгнө

Эльбек Алышов: Б.Энх-Оргилыг ялж, гэрийнхэндээ байшин авч өгнө

Б.Ариунзул Өсвөрийн дэлхийн аварга боллоо

Б.Ариунзул Өсвөрийн дэлхийн аварга боллоо

Бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо

Бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо

Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна

Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хамгийн өндөр тоглогчийг авахаар NBA-гийн багууд сонирхож байна

Хамгийн өндөр тоглогчийг авахаар NBA-гийн багууд сонирхож байна

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

ӨНӨӨДӨР: “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” болно

ӨНӨӨДӨР: “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” болно

Улаанбаатарт бороотой, өдөртөө 21-23 хэм дулаан байна

Улаанбаатарт бороотой, өдөртөө 21-23 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна

Монголын үндэсний спортын VIII наадмын нээлт маргааш болно

Монголын үндэсний спортын VIII наадмын нээлт маргааш болно

Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

ӨНӨӨДӨР: COP17 Мэдээллийн төвийг МОНЦАМЭ агентлагт нээж, хурлын бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар мэдээлэл хийнэ

Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ

Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ

ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа

ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа

Хятадын санах ойн чип үйлдвэрлэгч компанийн хувьцаа IPO хийсний дараа огцом өсөв

Хятадын санах ойн чип үйлдвэрлэгч компанийн хувьцаа IPO хийсний дараа огцом өсөв

Ангараг дээр хүн буулгахад тохиромжтой газруудыг робот нисдэг тэргээр хайна

Ангараг дээр хүн буулгахад тохиромжтой газруудыг робот нисдэг тэргээр хайна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Киришима Б.Лхагвасүрэн Нагоя башёд түрүүлэх боломжоо алдав

Киришима Б.Лхагвасүрэн Нагоя башёд түрүүлэх боломжоо алдав

Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана

Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана

Улаанбаатарт 25-27  хэм дулаан байна

Улаанбаатарт 25-27  хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатарт өдөртөө 33-35 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 33-35 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Сэкиваке Аонишики 12 даваа, 2 унаатай башёг тэргүүлсээр байна

Сэкиваке Аонишики 12 даваа, 2 унаатай башёг тэргүүлсээр байна

ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин

ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин

Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монгол Улсад анх удаа болж байна

Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монгол Улсад анх удаа болж байна

Улаанбаатарт өдөртөө 31-33 хэм дулаан байна.

Улаанбаатарт өдөртөө 31-33 хэм дулаан байна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Сэкиваке Аонишики 11 даваатай Нагоя башёг ганцаараа тэргүүлж эхэллээ

Сэкиваке Аонишики 11 даваатай Нагоя башёг ганцаараа тэргүүлж эхэллээ

Энэ сарын хоёр дахь соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ ДЭ

Энэ сарын хоёр дахь соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ ДЭ

Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина

OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина

Улаанбаатарт өдөртөө 30-32 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 30-32 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно

ӨНӨӨДӨР: Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно

Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ

Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатарт өдөртөө 30-32 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 30-32 хэм дулаан байна

Аргентины хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг саатуулжээ

Аргентины хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг саатуулжээ

ӨНӨӨДӨР: Эрдэнэт хотын 50 жил, “Хангайн бүсийн их хурд-2026” наадам болж байна

ӨНӨӨДӨР: Эрдэнэт хотын 50 жил, “Хангайн бүсийн их хурд-2026” наадам болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Нагоя башёг Сэкиваке Аонишики 10 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Нагоя башёг Сэкиваке Аонишики 10 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулах хэвлэлийн хурал болно

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулах хэвлэлийн хурал болно

Улаанбаатарт 24-26 хэм дулаан байна

Улаанбаатарт 24-26 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Хатуу гадаргуутай, агаар мандал бүхий дэлхийтэй төстэй гаргийг илрүүлжээ

Хатуу гадаргуутай, агаар мандал бүхий дэлхийтэй төстэй гаргийг илрүүлжээ

Нагоя башёг Сэкиваке Аонишики, Котоейхо нар 9 даваатай тэргүүлж явна

Нагоя башёг Сэкиваке Аонишики, Котоейхо нар 9 даваатай тэргүүлж явна

Үндэсний номын сан QR кодоор бүртгүүлэх үйлчилгээг нэвтрүүллээ

Үндэсний номын сан QR кодоор бүртгүүлэх үйлчилгээг нэвтрүүллээ

ӨНӨӨДӨР: “Мөхсөн эзэнт гүрний цуурай: Чингис хааны түүхэн дэх Хэрэйдийн ул мөр“ сэдвээр лекц уншина

ӨНӨӨДӨР: “Мөхсөн эзэнт гүрний цуурай: Чингис хааны түүхэн дэх Хэрэйдийн ул мөр“ сэдвээр лекц уншина

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна

Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна

Ю.Полгарыг Унгарын Ерөнхийлөгчөөр сонгохыг дэмжинэ гэдгээ мэдэгджээ

Ю.Полгарыг Унгарын Ерөнхийлөгчөөр сонгохыг дэмжинэ гэдгээ мэдэгджээ

ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад айлчилна

ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад айлчилна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Нагоя башёг 7 даваатай 4 сүмоч тэргүүлж явна

Нагоя башёг 7 даваатай 4 сүмоч тэргүүлж явна

Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороонд МОНЦАМЭ хамаарч байсныг тодотгох зарим баримт

Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороонд МОНЦАМЭ хамаарч байсныг тодотгох зарим баримт

Монголын өсвөрийн жүдочид нийт 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ

Монголын өсвөрийн жүдочид нийт 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ

Олон улсын биологийн 37 дугаар олимпиадаас Монголын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв

Олон улсын биологийн 37 дугаар олимпиадаас Монголын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв

Монголын баг олон улсын химийн 58 дугаар олимпиадаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

Монголын баг олон улсын химийн 58 дугаар олимпиадаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

Английн шигшээ баг 60 жилийн дараа медаль хүртлээ

Английн шигшээ баг 60 жилийн дараа медаль хүртлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Нагоя башёгийн 7 дахь өдөр 6 даваатай 7 бөх тэргүүлж байна

Нагоя башёгийн 7 дахь өдөр 6 даваатай 7 бөх тэргүүлж байна

Ц.Баяр Налайх дүүрэгт усан үзэм тарьж, амжилттай ургуулжээ

Ц.Баяр Налайх дүүрэгт усан үзэм тарьж, амжилттай ургуулжээ

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил үргэлжилж байна

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил үргэлжилж байна

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үндэсний их баяр наадамд Б.Орхонбаяр түрүүлж, Б.Бат-Өлзий үзүүрлэлээ

Үндэсний их баяр наадамд Б.Орхонбаяр түрүүлж, Б.Бат-Өлзий үзүүрлэлээ

Энэ наадмын эхний Улсын заан цолтонгууд төрлөө

Энэ наадмын эхний Улсын заан цолтонгууд төрлөө

Үндэсний баяр наадмын долоогийн даваанд ам авсан байдал

Үндэсний баяр наадмын долоогийн даваанд ам авсан байдал

Зургаан бөх Улсын харцага цолын болзол хангаад байна

Зургаан бөх Улсын харцага цолын болзол хангаад байна

Үндэсний их баяр наадмын зургаагийн даваа тун удахгүй эхэлнэ

Үндэсний их баяр наадмын зургаагийн даваа тун удахгүй эхэлнэ

Соёолонгийн түрүү Өмнийн шаргал говиос тодорлоо

Соёолонгийн түрүү Өмнийн шаргал говиос тодорлоо

Олон улсын физикийн 56 дугаар олимпиадиас дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

Олон улсын физикийн 56 дугаар олимпиадиас дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

Баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд ам авсан байдал

Баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд ам авсан байдал

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Испанийн шигшээ баг түүхэндээ гурав дахь удаагаа ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

Испанийн шигшээ баг түүхэндээ гурав дахь удаагаа ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

Францын шигшээ Мароккогийн багийг хожиж, хагас шигшээд шалгарлаа

Францын шигшээ Мароккогийн багийг хожиж, хагас шигшээд шалгарлаа

Улаанбаатарт үдээс хойш аадар бороотой, 24-26 хэм дулаан байна

Улаанбаатарт үдээс хойш аадар бороотой, 24-26 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын Төрийн далбааны өдөр

ӨНӨӨДӨР: Монгол Улсын Төрийн далбааны өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ

ӨНӨӨДӨР: БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал эхэлнэ

ӨНӨӨДӨР: БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй