Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Хакүхо М.Даваажаргалд Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг үүрд хадгалуулахаар шийдвэрлэлээ.
Үндэсний бөхийн Дархан аварга, Хөдөлмөрийн баатар Мөнхбатын Даваажаргал нь сумо бөхийн Ёкозуна цолтой тогтмол өндөр амжилт үзүүлж, сумо бөхийн олон дээд амжилтыг тогтоож, монгол хүний бяр хүч, ур ухааныг олон улсад таниулахад оруулсан хувь нэмрийг нь өндөр үнэлж ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг түүнд үүрд хадгалуулахаар боллоо.