Монгол Улсын анхны “Спортын мастер“ цолыг уулчид хүртэж байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Спорт Танин мэдэхүй
Огноо
Унших
8 минут 19 секунд

Монгол Улсын анхны “Спортын мастер“ цолыг уулчид хүртэж байжээ

Өнөөдөр Монгол Улсад спортын цол зэрэг олгож эхэлсэний түүхт 68 жилийн ой тохиож байна. Биеийн тамир спортын салбарт 50 шахам жил удирдах алба хашиж буй ахмад зүтгэлтэн, Монголын үндэсний паралимпын хорооны Дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Сүрэнхорлоотой уулзаж энэ түүхэн өдрийг тохиолдуулан спортын цол зэргийн талаар тодруулга авсан юм.

-Монголчуудын хувьд түмэн олныхоо дундаас онцолж хамгийн хүчтэй, хамгийн хурдан, хамгийн гавшгайд нь цол чимэг, зэрэг дэвийг хайрлаж ирсэн уламжлалтай ард түмэн. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Дэлхийн улс орон бүрт биеийн тамир болон спортын төрөл тус бүрийг хөгжүүлж ирэхдээ тухайн төрлөөр хот, суурин, муж, улсын аварга шалгаруулах тэмцээн уралдааныг зохион байгуулж аваргаа тодруулдаг олон зууны түүхэн уламжлалтай. Монголчууд ч эрт дээр үеэс хүчит бөхөө барилдуулж, хурдан морьдоо уяж сойж, уралдуулж, нум сумаа харван цэц мэргэнээ сорин эрийн гурван наадмаа хийж, шатар тоглож оюун ухаанаа уралдуулж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Хүчит бөхчүүддээ аварга, арслан, заан хэмээн цол чимэг хайрлаж, түмэн олондоо алдаршуулдаг. Түүнчлэн бүх насны ангиллын хамгийн хурдан морьд буюу “Айргийн тав”-ын цол дуудах ёслол болдог. Түрүүлсэн морьдыг цоллох нь ардын аман зохиолын онцгой төрөл бөгөөд ерөөлч нь хурдан морьдыг нэг бүрчлэн хурдан морины нутаг ус, гарал үүсэл, өнгө зүснээс эхлэн, уяач, унаач зэргийг чанга дуугаар цоллон магтдаг уламжлалтай. Мөн сур харваач, шагай харваач нартаа цол чимэг өгч алдаршуулж ирсэн уламжлалт түүхтэй.

-Монгол Улсад орчин үеийн жишгээр спортын цол зэрэг олгож эхэлсэн талаар танд сонирхолтой баримт байдаг гэсэн. Энэ тухай сонирхуулна уу?

-Орчин үеийн биеийн тамир, спортын хөгжлийн түүхэнд улсын аварга, рекорд, чемпион, спортын мастерууд гэсэн хүндэтгэлийн зэрэг цол өгөх явдал нэлээд эртнээс эхэлсэн түүхтэй. Харин манай оронд үндэсний болон орчин үеийн спортын төрлүүдэд цол зэрэг олгох явдал анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улсын биеийн тамир спортын хорооны тэргүүлэгчдийн 1955 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 16/29 тогтоолоор улсын хэмжээнд спортын олон удаагийн амжилт үзүүлсэн тамирчдад 1, 2, 3 дугаар зэрэг цол мөн БНМАУ-ын Спортын мастер цол олгох шийдвэр гаргасан байдаг.

Уг шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор спортын хорооны дэргэд Улсын зэрэг цолын комисс байгуулагдаж анхдугаар хуралдаанаа 1956 онд зохион байгуулж спортын мастер цолыг анхлан аль спортын төрлөөр ямар тамирчдад өгөх талаар комиссын гишүүд нэлээд маргалдаж монгол ёс заншил, өлзий хийморио дээдлэн тухайн үед цоо шинээр үүсч байгаа уулын спортын төрлийг сонгон авч өвөг дээдсийнхээ хүндэтгэлийн заншлаар “Өөдөө, өөдрөг” явахыг билэгдэн анхны спортын мастерын цолыг олгосон түүхтэй юм билээ.

Энд би түүхэн баримтыг үзүүлж байна. Хамгийн анхлан Уулын спортын төрөлд Спортын мастер гэдэг цол олгосон баримт байдаг.

Улсын зэрэг цолын комисс /УЗЦК/-ын анхдугаар хурлын 1956 оны 6 дугаар сарын 25-ны тогтоолоор Б.Жигмэддорж №1 үнэмлэх, тэмдэг, Р.Зориг №2, Э.Ювуухүү №3, Б.Халтар №4, Ж.Нямсүрэн №5, Я.Жанцан №6 тус тус олгожээ. Мөн шатрын спортын төрөлд: Ц.Цэдэнжав №7 тоот үнэмлэх, тэмдэг олгосон байна.

Дараа нь УЗЦК-ын 1957 оны 4 дүгээр сарын 29-ний хурлын тогтоолын дагуу Волейболын спортын төрлөөр Х.Доржжүгдэр №8, Б.Авирмэд №9, А.Дэсээжалбуу №10, Ч.Оюундэлгэр №11, М.Дүгэрсүрэн №12 дугаарын үнэмлэх, тэмдэг олгожээ.

Улмаар 1957 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн тогтоолоор Дугуйн спортын төрөлд Я.Гарамжав №13, Д.Пагамжав № 14, мөн энэ өдөр Цанын спортын төрөлд Ц.Дамбий №16, Хөнгөн атлетикийн төрөлд ойрын зайн гүйлтээр Х.Цэйдээхүү №17, холын зайн төрлөөр И.Тарваа №18 тоот үнэмлэх тэмдгийг тус олгожээ.

-Анхны "Спортын мастер" цол хүртсэн ямар спортын төрлүүдээр хэн гэж хүн хүртэж байв гэдэг үнэхээр тухай спортынхонд төдийгүй өнөө үеийнхэнд бас л сонин түүх юм даа?

-Монгол Улсын “Спортын мастер” цолны үнэмлэх, тэмдэг хүртсэн эхний 60 хүнийг танилцуулъя.

УЗЦК-ын 1957 оны 11 сарын 18-ны тогтоолоор Спортын гимнастикийн төрөлд: Б.Базар №19, С.Дашдэндэв №20,Б.Базарваань №21, Л.Сэрээтэр №22, З.Нямдаваа №2З, Туяа №24, Д.Дангаасүрэн №25, Ц.Гүндэгмаа №26 тус тус хүртжээ. Хүнд атлетикийн төрөлд: 1957 оны 11 сарын 31-ний тогтоолоор И.Намсрайд №27 тоот үнэмлэх тэмдэг олгожээ.

Мотоспортын төрөлд: 1958 оны 9 сарын 29-ний УЗЦК-ын хурлын тогтоолоор Ц.Адилбиш-д №28, харин 10 сарын 30-ны тогтоолоор Буудлага спортын төрлөөр Л.Аюуш-д №29 тоот үнэмлэх тэмдэг олгожээ.

Тэшүүрийн спортын төрөлд: 1959 оны 2 сарын 24-ний тогтоолоор Д.Намсрай №30, Ж.Гүржав №31, эмэгтэй тэшүүрчин Ц.Лхамжавт №32, Үндэсний сурын спортоор төн өдөр Л.Мишигдалай №33, Х.Бадам-Осор №34, Ишчогдов №35, Ц.Намсрай №36, М. Данзан №37 тоот үнэмлэх тэмдэг тус тус олгожээ.

Радио спортын төрөлд: 1960 оны 1 сарын 20-ны тогтоолоор С.Пүрэв №38, Д.Ёндон №39 тоот үнэмлэх тэмдэг тус тус олгожээ.

Сагсанбөмбөг: 1961 оны 7 сарын 27-ны тогтоолоор С.Чоёнд №40 Хөлбөмбөг: 1962 оны 2 сарын 19-ний тогтоолоор Ц.Дамбажанцан №41, Ц.Бадрах №42, Ц.Сугар №43, Г.Банзрагч №44, Л.Сандагдорж №45, Ц.Чомбуу №46 тоот үнэмлэх тэмдэг тус тус олгожээ.

Чөлөөт бөх: 1963 оны 7 сарын 19-ний тогтоолоор Д.Сэрээтэр №47, Д.Санжаа №48, Байт харваагаар /1965.12.02/ Л.Жамьянсүрэн №49, Б.Рэнцэнханд №50, М.Ичинхорлоо №51, ширээний теннисний төрөлд: /1963.10.31/ Б.Нармандах №52, Д.Санжмятав №53, Боксын спортын төрлөөр: Ш.Сэрээтэр №54, Э.Барс №55, Б.Мишигдорж №56, Зуун буудалт даамын спортоор: Т.Пүрэвдорж №57, Ц.Сандуузид №58, Б.Амарсанаа №59, С.Болд №60 тоот үнэмлэх, тэмдэг тус тус хүртээж байжээ.

Тус баримтууд нь спортын төрлүүдэд анхны спортын мастерын цол үнэмлэх хүртсэн анхдагч 60 хүн болж байсныг гэрчилж байгаа юм. Спортын төрөл тус бүрт зэргийн норм тогтоох мастерууд төрөн гарахад ХБХБ тэмдгийн нормыг боловсруулан мөрдөж байсантай салшгүй холбоотой билээ.

Энэ жил Монголд Улсын спортын зэрэг цол олгосны 68 жилийн түүхэн ой жил бүрийн 11 дүгээр сарын 19-ний өдөр бөгөөд үе үеийн спортын ахмад тамирчид спортын зэрэг цол хүртсэнээ дурсан санах мөч ийнхүү өнөөдөр тохиож байна.

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?
Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Аки башёг Их аварга Оносато 7 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо

Их аварга Оносато, Озэки Котозакүра тэргүүтэй 7 бөх Аки башёг 5 даваатай тэргүүлж явна

“Оюу Толгой”-н орлого 5.5$ тэрбумд хүрчээ

iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ

ОХУ-д санал хураалтын нэгдсэн өдөр эхэлжээ

Олимпын таеквондогийн пүмсэ төрөлд Монголын анхны дэлхийн аварга цолтон төрлөө

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхааруулжээ

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Озэки Аонишики Гонояамад ошитаоши мэхээр уналаа