Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны энэ оны хоёр дахь цуврал “Тель-Авив 2022” Их дуулга тэмцээний эрэгтэйчүүдийн +100 кг-д ОУХМ О.Цэцэнцэнгэл алтан медаль хүртлээ.
Израил улсын Тель-Авив хотноо болсон тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 8 жүдо барилдсанаас 1 алт, 1 хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана хүрэл медалийн эзэн боллоо.
Ташрамд дурдахад, Энэ сарын эхээр болсон Парисын Их дуулгаас Б.Эрхэмбаяр мөнгө, О.Уранбаяр хүрэл медаль хүртэн багаараа 12 дугаар эзэлсэн билээ.