Өнөөдөр буюу битүүний өдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Учир нь битүүний өдөр бүх нийтийн амралтын өдөр биш ердийн ажлын өдөр юм.
Энэ өдөр 1, 6-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл тогтоосон хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй. Харин шинийн 1, 2, 3-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Сар шинийн 4-ний өдөр буюу Баасан гарагт дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ.
Иймд жолооч та сар шинийн баярын өдрүүдэд тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо:
1. “Замын хөдөлгөөний дүрэм”-ийг баримтлах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
2. Биеэ авч явах чадваргүй үедээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
3. Жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэхгүй, автомашиныхаа түлхүүрийг өгөхгүй байх;
4. Үнэ бүхий зүйлсийг автомашиндаа хадгалах, орхихгүй байхад анхаарна уу!