Хүнсний шинжилгээний стандартчиллын дэд хороны хурлыг лхагва гарагт буюу 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа.
Хүнсний салбарын стандартын шинжлэх ухаан, техникийн түвшинд 2022 онд хийсэн үзлэгийн дүнгээр 30 стандартыг шинээр, 153 стандартыг шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсны дагуу энэ өдрийн хурлаар:
- Олон улсын стандартчиллын байгууллагаас боловсруулсан 2 стандартыг шинээр,
- 7 стандартыг шинэчлэн орчуулсан төслийг хэлэлцэн дэмжлээ.
Стандартыг СХЗГ-ын нийслэлийн лаборатори, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораториос боловсруулсан юм.