2023 оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалт 12 дугаар сарын 07-нд Улаанбаатарын цагаар 10:00 цагт Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ.
Энэ удаагийн шалгалтад 5645 шалгуулагч бүртгүүлжээ. Шалгалт нийслэлийн 6 байршилд явагдаж байгаа юм. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт 23 дугаар сургууль, 39 дүгээр сургууль, 57 дугаар сургууль, Сүхбаатар дүүрэгт 1 дүгээр сургууль, 6 дугаар сургууль, 45 дугаар сургуулиудад тус тус явагдана.