Монголын залуу боксчид 1 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртэв.
Тайланд улсын нийслэл Бангкок хотод зохион байгуулсан 22 хүртлэх насны боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын баг тамирчид 1 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ.
Энэхүү 22 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д Б.Золжаргал алтан медаль хүртэж Ази тивийн аварга болсон бол 66 кг-д М.Цэцэгдарь, 63 кг-д Г.Бадмаараг 60 кг-д Т.Номин-Эрдэнэ нар мөнгөн медаль 48 кг-д Б.Жанаргуль, 52 кг-д А.Хулан нар хүрэл медалийн эзэд боллоо.
Харин эрэгтэйчүүдийн 63.5 кг жинд О.Тулга Узбекистаны тамирчин Шахбоз Юнусалиевтай аваргын төлөө тулалдаж шүүгчдийн саналаар ялагдал хүлээж мөнгөн хүртсэн юм. Мөн эрэгтэйчүүдийн 54 кг жинд Д.Ганболд, 57 кг-д Г.Лундаа нар хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв.