Онцгой байдлын байгууллагын 2023 оны онцлох үйл явдлууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Байгаль орчин Эрүүл мэнд Бусад
Огноо
Унших
16 минут 38 секунд

Онцгой байдлын байгууллагын 2023 оны онцлох үйл явдлууд

ОББ-ын алба хаагчид 8260 хүний амь нас, 372,2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалав

Улсын хэмжээнд 2023 онд нийт 4223 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 8260 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 372,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Тухайлбал, Нийслэлд тохиолдсон үерт Онцгой байдлын байгууллагын болон гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын нийт 14 мянга гаруй ажилтан, алба хаагч, 2000 гаруй техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж, 3974 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, иргэдийн 260,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав.

Мөн Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн, Бүрэн сумдын нутаг дэвсгэрт цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой байдлын байгууллага болон орон нутгийн холбогдох байгууллагын нийт 140 гаруй алба хаагч, 30 гаруй техник хэрэгсэлтэйгээр 350 орчим км орон нутгийн замд гарц гаргаж, цасанд саатсан 30 автомашин, 51 иргэнийг цаснаас татан гаргасны зэрэгцээ 25 малчин айл өрхийг нүүлгэн шилжүүлж, өвс, хүчит тэжээл тээвэрлэхэд дэмжлэг үзүүллээ.

Монгол Улсын эрэн хайх, аврах баг БНТУ-д үүрэг гүйцэтгэж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэв

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан 35 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх, аврах баг БНТУ-д тохиолдсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэлээ.

Эрэн хайх, аврах багийнхан 2023 оны 2 дугаар сарын 08-16-ны өдрүүдэд дэлхийн 70 орчим улсын 11 мянга гаруй аврагчидтай мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж, барилгын нуранги дороос 8 хүнийг (үүнээс 2 хүүхэд) эсэн мэнд гаргаж эрүүл мэндийн байгууллагад, 19 (үүнээс 6 хүүхэд) буцалтгүй нэрвэгчдийг гаргаж холбогдох албаныханд хүлээлгэн өгсөн бөгөөд эмнэлгийн бүлэг нь 649 хүн (үүнээс 72 хүүхэд)-д эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн. Ийнхүү Монгол Улсын аврах баг гүйцэтгэл, мэргэжлийн ур чадвараар олон улсын түвшинд хүрсэн шилдэг алба хаагчид болохоо батлан харууллаа.

Мөн гамшигт нэрвэгдсэн БНТУ-ын ард, иргэдэд улсын нөөцөөс 5 тн махан нөөш,1 тн лаа, 1000 ширхэг хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэр зэрэг нийт 331,3 сая төгрөгийн бараа илгээж, 50,000 долларын мөнгөн тусламжийг үзүүлсэн юм.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг батлууллаа

Хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас 38 сая еврогийн санхүүжилт олгох бөгөөд “Онцгой байдлын байгууллагын агаараас эрэн хайх, аврах ангийг чадавхжуулах, гал түймэр унтраах автомашин нийлүүлэх төсөл”-ийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлнэ. Төслийн хоёрдугаар үе шат хэрэгжсэнээр Онцгой байдлын байгууллагын Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны бие даан үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлж, нисгэгч аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагч, эмч, сувилагч, нисдэг тэрэгний засвар үйлчилгээ хийх инженерийн бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, холбогдох программ хангамж, хэрэгслийг сайжруулах юм.

Түүнчлэн төслийн хүрээнд гал түймрийг хөөсөөр унтраах тусгай зориулалтын автомашин, автомеханик шатны автомашин, хөөс үүсгэгч бодис нийлүүлэгдэж Онцгой байдлын байгууллагын техникийн төрөл, хүчин чадлыг нэмэгдүүлснээр бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх боломж бүрдэнэ.

Стратегийн команд штабын сургуулийг зохион байгууллаа

“Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдвээр стратегийн команд штабын сургуулийг анх удаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн болон Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар гэсэн дөрвөн байгууллага хамтран зохион байгууллаа.

Сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд АНУ-ын Ойн албаны сургагч багш нартай хамтран “Удирдах бүрэлдэхүүний сургалт”-ыг нийт 685 удаа, танхим болон цахим хэлбэрээр 1114 цагийн турш зохион байгуулж, 67250 удирдах албан тушаалтныг хамруулсан нь сүүлийн 5 жилд гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургалтад хамруулсан бүрэлдэхүүнтэй дүйцхүйц бүрэлдэхүүнийг хамруулсан онцлог үзүүлэлт болсон юм.

Түүнчлэн газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүлэх, штабын бэлтгэл, ажиллагааны удирдлагын чадавхыг бэхжүүлэх зорилготой тус сургууль нь гамшгаас хамгаалах улсын албад, яам, агентлаг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, НҮБ-ын суурин зохицуулагчийн ажлын алба, 12 хүмүүнлэгийн тусламжийн сектор, Дэлхийн зөн зэрэг олон улсын байгууллага, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшлийн нийт 4000 гаруй төлөөллийг оролцуулсан үндэсний хэмжээний анхны стратегийн команд штабын сургууль болсноороо онцлогтой.

“Эрсдэл ба стандарт” сэдэвт Эрсдэлийн үндэсний форум

Улс оронд тулгарч болзошгүй нийгэм, эдийн засаг, гамшгийн эрсдэлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замын талаар хэлэлцэж, бодит шийдлийг эрэлхийлж, төр, хувийн хэвшил, иргэний зүгээс эрсдэлийг удирдахад тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, “Мандал санхүүгийн нэгдэл” ХХК-тай хамтран 2023 оны 11 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд “Эрсдэл ба стандарт” сэдвийн хүрээнд Эрсдэлийн үндэсний форумыг зохион байгуулав.

Тус форумд төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн сан, Хүн амын сан, ДЭМБ, МУЗН зэрэг олон улсын байгууллагуудын 1500 гаруй төлөөлөгч оролцсон юм.

Форумын үеэр “Эрсдэлийн удирдлага ба тогтвортой байдал”, “Гамшгийн эрсдэл ба бэлэн байдал”, “Гамшгийн үеийн нийгэм хамгааллын асуудал, хүн амын эрүүл, аюулгүй байдал”, “Хүнсний аюулгүй байдлын асуудал, барилга, эрчим хүч зэрэг дэд бүтцийн салбарын эрсдэл ба стандарт”, “Гамшгаас хамгаалах бэлэн байдал, үндэсний чадавх” зэрэг асуудлаар холбогдох салбарын төлөөлөл, эрдэмтэн судлаачдыг оролцуулан хэлэлцүүлэг өрнүүлж, санал дүгнэлт гаргалаа.

Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх чадавхыг дээшлүүллээ

Онцгой байдлын байгууллагын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд улсын төсвөөс алба хаагчдын албаны болон тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн хангалтад 2,6 тэрбум, тусгай зориулалтын хүнд даацын машин механизм, тоног төхөөрөмжийн хангалтад 7,8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийснээр өнгөрсөн оноос автомашины хангалт 11.7 хувиар, техник, тоног төхөөрөмжийн хангалт 24.8 хувиар өссөн байна. Түүнчлэн улсын төсвийн 2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжлийн сургалтын төвийн барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2023 онд Онцгой байдлын албаны хэмжээнд барилга байгууламжийн засварын ажилд шаардлагатай 1,9 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ.

Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Засгийн газрын 2023 оны мн/346 тогтоолоор “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, туршилт, үйлдвэрийн төв 123 дугаар ангийг шинээр байгуулж, Засгийн газрын 2020 оны 163 дугаар тогтоолоор байгуулагдсан Төв аймгийн Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр анги, Засгийн газрын 2023 оны мн/190 тогтоолоор Булган аймгийн Дашинчилэн суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах бүлгийн үйл ажиллагааг тус тус эхлүүлэв.

Хөвсгөл нуурт живсэн автомашин, тээврийн хэрэгслийг илрүүлэн татан гаргаж, байгаль экологид учрах эрсдэлийг бууруулав

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах, живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажлыг амжилттай хэрэгжүүлэв.

Томилогдсон ажлын хэсэг Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн боловсруулсан ажиллагааны бодлого-төлөвлөгөө, технологийн картын дагуу Хөвсгөл нуурийн усанд 7-55 жил болсон нийт 7 автомашин, тээврийн хэрэгслийг нуурын 33.4-128 метр хүртэлх гүнээс татан гаргаж, нийт 47.7 тн шатахуун тос, тосолгооны материалын бохирдлыг аюулгүй болгож, Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэж, үүсэж болох эрсдэлийг бууруулахад бодит хувь нэмрийг орууллаа.

Тус ажлыг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ЗХЖШ, ОБЕГ, ШУТИС, Нийслэл, Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, 111, 113, 115, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн нийт 100 гаруй алба хаагч, 50 гаруй тусгай зориулалтын техник, БМК-130 чирэгч болон аврах катер, хэрэгсэлтэйгээр 2023 оны 6 дугаар сарын 7-ноос 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 85 хоног ажиллан, амжилттай гүйцэтгэсэн юм.

Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд

Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчдад таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохоор хуульчилсан. Хуулийн дагуу энэ онд 400 гаруй албан хаагчдад 8.4 тэрбум төгрөгийн урамшуулал олголоо.

Төрийн тусгай албан хаагчдын цалингийн зэрэглэлд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 488, 2023 оны 241 дүгээр тогтоолоор 2 удаа өөрчлөлт орсонтой холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын 2023 оны тушаалаар албан тушаалын ангилал зэрэглэлд өөрчлөлт оруулж, алба хаагчдын цалин, хөлсийг 2022 онтой харьцуулахад дунджаар 55 хувиар нэмэгдүүллээ.

Улсын төсвийн 2.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын шинэ барилгыг ашиглалтад оруулж, алба хаагчдын ажиллах орчныг сайжрууллаа.

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Улсын нөөцийн анги, салбар, цэгийн төрийн үйлчилгээний 24 албан тушаалын 303 албан хаагчийн ангилал, зэрэглэлийг үе шаттайгаар төрийн тусгай зэрэглэлд шилжүүлэхээр шийдвэрлэв. Ингэснээр улсын нөөцийн алба хаагчдын 99% нь төрийн тусгай алба хаагч боллоо.

Хүний нөөцийн нөхөн хангалт 82.5 хувьд хүрлээ

Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасны дагуу дотоодын 33 удаагийн сургалт, семинарт давхардсан тоогоор 2911 алба хаагчийг, гадаадын улс, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн хүрээнд долоон удаагийн сургалт, дадлагад давхардсан тоогоор 170 алба хаагчийг, нийтдээ 40 удаагийн сургалтад 3081 алба хаагчийг хамруулсан байна.

Тодруулбал,

-ОХУ-ын Иргэний хамгаалалтын академи, Гал эсэргүүцэх албаны академи, Сант-Петербург хотын Гал эсэргүүцэх албаны их сургуульд 65, Польш улсын Цэргийн урлагийн академид 2, Турк Улсад 5, Японд 3, Тайландад 2, Солонгост 3, нийт 80 алба хаагчийг гадаад улсын их дээд сургуулийн бакалавр, магистрын хөтөлбөрт бэлтгэж байна.

Мөн ДХИС-ийн Гамшиг судлалын докторын хөтөлбөрт гурав, ДХИС-ын Удирдлагын академийн “Онцгой байдлын стратеги, тактик” хоёр жилийн өдрийн хөтөлбөрт тав, “Хууль сахиулах удирдлага”-ын 1.5 жилийн хөтөлбөрт-16, нийт 21,

-ДХИС-ийн Гамшиг судлалын магистрын хөтөлбөрт-22,

-ҮБХИС-ийн Удирдлагын академид нэг,

-ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн гурав болон таван жилийн эчнээ хөтөлбөрт 119 алба хаагч суралцаж байгаа бол ДХИС-ийн Ахлагчийн сургуулийг аврагч-гал сөнөөгч, гал унтраах автомашины жолооч мэргэжлээр 239 сонсогч төгсөж, одоогийн байдлаар 112 сонсогч суралцаж байна.

Орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан иргэдэд сурталчилгаа мэдээллийг хүргэж байна

Онцгой байдлын ерөнхий газрын цахим мэдээллийн сангийн ”2017-2023” оны гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистик судалгааг, ангилан нэгтгэж, өргөтгөн сайжруулж, “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын мэдээллийн нэгдсэн дашбоард” цахим системийг шинээр нэвтрүүллээ. Ингэснээр гамшиг, аюулт үзэгдэл, ослын мэдээ, судалгааг аж ахуйн нэгж, байгууллага, иргэд цахимаар авах боломжийг бүрдүүлэв.

Орчин цагийн техникийн шинэчлэл, цаг үеийн хэрэгцээ, шаардлага, иргэдийн хүсэл сонирхолд нийцүүлэн албаны nema.gov.mn сайтыг, төрийн байгууллагын вэб сайтад тавих стандартын дагуу шинэчилж, зөвлөмж мэдээллийн төрөлжсөн “ОБЕГ-ын урьдчилан сэргийлэх газар” пейж хуудас, Belenbai.mn сайтыг шинээр нээлээ.

Хиймэл оюун ухаан буюу AI технологи дээр суурилсан хэвлэл мэдээллийн ажилтан зарим мэдээ мэдээллийг түгээдэг боллоо. Үндсэн фэйсбүүк хуудасныхаа мессенжерт “чатбот” буюу автомат хариулагчийг нэвтрүүлж, иргэдэд 24 цагийн турш мэдээ, мэдээллийг хүлээн авах боломжийг бүрдүүлж өгөв.

Ийнхүү бүхнийг хүний хүчээр гүйцэтгэх бус технологийн дэвшлийг ашигладаг болсон нь мэдээ, мэдээллийг өдөр, шөнийн аль ч цагт дэлхийн хаанаас ч авах боломжийг бүрдүүлж, аль ч насны хүн, цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч өөрийн сонирхдог хэв маягаар мэдээлэл авч чаддаг болсон нь гамшиг ослыг бууруулах, дасан зохицож, урьдчилан сэргийлэх бидний үндсэн зорилгод нийцсэн үр дүнтэй шийдлүүд байлаа.

Түүнчлэн 2023 онд байгууллагын nema.gov.mn сайт, Онцгой байдлын ерөнхий газар, “ОБЕГ-Урьдчилан сэргийлэх газар” пэйж хуудас болон твитер хуудсанд цаг үеийн мэдээ, мэдээлэл сэрэмжлүүлэг, постер, дүрс бичлэг нийт 4067 төрлийн мэдээлэл байршуулан олон нийтэд сурталчилсан нь давхардсан тоогоор 121 сая хүнд хүрсэн үзүүлэлттэй байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 45.9 хувиар өссөн үзүүлэлт юм.

Монголд “КХЛ” лигийн албан ёсны тоглолт болно
Монголд “КХЛ” лигийн албан ёсны тоглолт болно
 
Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна
Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Оюу толгой ХХК: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо

Оюу толгой ХХК: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо

ӨНӨӨДӨР: “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно

ӨНӨӨДӨР: “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй

Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

ДАРХАН-УУЛ: Монголд анх удаа желатины үйлдвэр ашиглалтад орууллаа

ДАРХАН-УУЛ: Монголд анх удаа желатины үйлдвэр ашиглалтад орууллаа

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Дүүжин тээврийг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

Дүүжин тээврийг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

ӨНӨӨДӨР: Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна

ӨНӨӨДӨР: Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монголд гепатит Д вирусээр өвчлөгсдийн тоо дэлхийн дунджаас 12 дахин өндөр байна

Монголд гепатит Д вирусээр өвчлөгсдийн тоо дэлхийн дунджаас 12 дахин өндөр байна

УВС: Улаангомын эртний түүхийг хадгалсан Харлаг бэйсийн байшин

УВС: Улаангомын эртний түүхийг хадгалсан Харлаг бэйсийн байшин

Нарны аймгийн захаас шинэ биет илрүүлжээ

Нарны аймгийн захаас шинэ биет илрүүлжээ

Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүлжээ

Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүлжээ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Өнөөдөр цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна

Өнөөдөр цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна

ДАШТ: Т.Тулга Дэлхийн аваргаас 3 дахь медалиа хүртлээ

ДАШТ: Т.Тулга Дэлхийн аваргаас 3 дахь медалиа хүртлээ

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлдэнэ

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлдэнэ

Бинанс биржээс 6.3 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ

Бинанс биржээс 6.3 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

SDG 6 Fellowship 2027 -Их Британи, Дани, Малайз улсад хэрэгжих бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр

SDG 6 Fellowship 2027 -Их Британи, Дани, Малайз улсад хэрэгжих бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр

Дэлхийн алдартай тэтгэлгүүдийн тухай 10 гайхмаар баримт

Дэлхийн алдартай тэтгэлгүүдийн тухай 10 гайхмаар баримт

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ

Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ

Өмнөд Солонгос 20 сая гаруй жуулчин хүлээн авна

Өмнөд Солонгос 20 сая гаруй жуулчин хүлээн авна

Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ

Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана

БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад