ОБЕГ-ын даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/412 дугаар тушаалаар “Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургууль, дадлага зохион байгуулах заавар”-ыг шинэчлэн баталлаа.
Тус заавар нь гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, бүсийн төв, аймаг, нийслэл, сум, дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээд, иргэдийг сургаж дадлагажуулах, харилцан уялдаа холбоог сайжруулах, дадлага сургууль зохион байгуулах зорилготой юм.
Аюулт үзэгдэл, ослоос хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчин, мал амьтныг хамгаалах, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл ажиллагаанд албан тушаалтныг сурган дадлагажуулах, хүч хэрэгслийн харилцан ажиллагааг зохион байгуулах, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, сургуулийн бодлого, удирдамжийг хэрэгжүүлэх зорилгоор аймаг, сум, нийслэл, дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээд, иргэдийг бүрэн хамруулахыг ‘Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”,
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн удирдлагыг хэсэгчлэн хамруулахыг Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” гэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.