Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.15 дахь заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор Архивын ерөнхий газраас төрийн архивын ажилтан, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад зориулан 2024 онд зохион байгуулах мэргэжлийн болон мэргэшүүлэх сургалтын төлөвлөгөө батлагдлаа.
Төлөвлөгөөний дагуу 2024 онд зохион байгуулагдах мэргэжлийн 4, мэргэшүүлэх, чадамж олгох 7 удаагийн сургалтад хамрагдах иргэний хүсэлтийг 7700-2055, 9075-5581 дугаар утсаар 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хүлээн авч байна.
2024 оны сургалтын төлөвлөгөөг эндээс үзнэ үү.
Сургалтын захиалга өгөх маягтын загварыг эндээс үзнэ үү.