Малчдад өгөх зөвлөмж
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
12 минут 17 секунд

Малчдад өгөх зөвлөмж

Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулаад цаг үеийн хүндрэлийг хүн, малгүй эсэн мэнд даван туулах нь хамгаас чухал байна.

Бэлчээрийн буюу уламжлалт нүүдлийн мал аж ахуйн салбарт байгаль цаг уурын эрсдэл байнга шахуу тулгарч, томоохон ган, зуд тодорхой үечилсэн байдлаар тохиолдож байдаг ч энэ бүхнийг даван туулахад малчдын дунд нэвтрүүлсэн тэргүүн туршлага, ахмад малчдын мал маллах арга ухаан, үлгэр дуурайлал их юм.

Монгол орон даяар малчдад туслах аян өрнүүлж байгалийн хадлангийн өвс, төрөл бүрийн ногоон тэжээл, лууль шарилж, хивэг, үр тариа, зарим үйлдвэрлэлийн аргаар бэлтгэсэн багсармал тэжээл, хужир шүү, долооц гээд олон нэр төрлийг тэжээлийг боломж бололцоогоороо бүрдүүлж цаг хүндэрсэн аймаг сумдын малчдад илгээх асуудал зохион байгуулагдаж байна.

Тиймээс зөвлөмжийн өмнө хэлэхэд “Дулаан хэвтэр, дундуур идэш” гэдэг үгийг дурдах нь чухал байх.

Өнөөдөр хамгийн гол нь цаг үеийн энэ хүнд нөхцөлд нийт сүргээ эсэн мэнд авч үлдэх боломж хомс тиймээс хээлтэй өсвөр залуу эм мал, чанартай эцэг малаа хамгаалах асуудлыг эрхэм болгох нь зудын дараах нөхцөл байдлыг богино хугацаанд сайжруулахад дөхөм болохыг хэлэх нь зүйтэй.

Түүнчлэн дээрх мал сүргийг өл алдуулахгүй, дааруулахгүй байхад чиглэх хэрэгтэй. Үүний тулд дараах зааварчлаагааг өгч байна.

  • Хэвтэр бууцыг хөлдөөхгүй байх: Цас ихтэй хүйтэн байгаатай холбогдуулан малын хот бууц хөлдөх, цантах нь их байгаа үүний улмаас саравч, хорооны булан руу мал хэт бөөгнөрөх, тамир тэнхээ муутай хэсгээ дарах, дээр нь хэвтэж, өеөдүүлэх нь их байдаг. Үүнээс үүдэн зүй бус хорогдол ихэсдэг талтай. Тиймээс хот бууц хөлдөх цан цохихоос сэргийлж өдөрт хотондоо утаа тавих, хотны булан тохой, гол хэсэгт дөрвөлжин нүх /1х1м ,1х0.5 м хэмжээтэй/ ухаж өтөг, бууцаар дүүргэхэд малын биеийн илчээр халалт үүсэж, тухайн нүхэн дэх бууц 24-48 цагийн дотор хатдаг. Тиймээс өглөөд нүхтэй хэсгүүд дээр бууцаа хэсэгчлэн овоолж оройдоо тарааж хэвтүүлэх нь чухал, Нөгөө талаас тамиртай, тамир муутай өргүүлийн малаа ялгаж заагтай хотлуулах, хашаагаар тусгаарлах ажлыг зохион байгуулах хэрэгтэй.
  • Ясны шөл, цайны хандаар тамир тэтгэх: Хэт ядарч дор орсон малыг хүчтэй тэжээлээр их хэмжээгээр тэжээхээс зайлсхийж эхлээд тэжээл боловсруулах үйл ажиллагааг тэтгэх арга хэмжээг авна. Ингэхдээ хүнсэнд хэрэглэсэн, халдварт өвчнөөс бусад нөхцөлөөр үхсэн адуу, үхрийн ясыг 2-3 цаг чанаж /8-10 хэм/ бүлээн шөлийг нь өдөрт бод малд 4-5 л, бог малд 1.5-2 л хүртэл хэмжээгээр уулгана. Эсвэл ногоон цайны өтгөн ханд бэлтгэн бод малд өдөрт 8-10 л, бог малд 1.5-2 л өгнө. Хэт дор орсон нөхцөлд цайнд бага зэрэг сахар, 1 халбага шар тос хийж хутган уулгах хэрэгтэй. Тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх зорилгоор ясны шөл, цайны ханданд шар будаа, хивэг, өвсний гурил зэргийг 10 литр тутамд 1-1.2 кг хийж чанах, халуун ханданд хийж хутгах зэргээр зутан бэлтгэн өглөө өдөр, орой бага, багаар өгч тэжээл идэх, шингээх чадварыг нь тэтгэх нь зүйтэй. Тэжээл авч байгаа малын нүд сэргэн, хөдөлгөөн идэвхжээд ирэхээр хэвийн тэжээллэгт нь оруулах нь тохиромжтой. Анх уулгаж байгаа мал уухгүй байгаа нөхцөлд амаар нь цутгах болон тэжээлийг зуурч өгнө.
  • Малыг өл алдуулахгүй байлгах: Хонь, ямаанд жижиг амны халбага, үхэрт том амны халбагаар өглөө, оройд нэг нэг удаа хоолны бор давсыг дангаар нь өгөх, адуунд өглөөд нэг удаа нэг хумс саримас эсвэл нэг ширхэг ёотон өгөх зэргээр малын гүзээ ходоодыг хэвийн ажиллагаатай байлгах, тэжээл боловсруулах замын бичил биетнүүд, шааханцруудын үйл ажиллагааг дэмжиж байх нь өгсөн тэжээлийг сайн шингээж малыг энерги алдахгүй байлгахад ихээхэн үр дүнтэй.
  • Тэжээлийг урьдчилан боловсруулж тэжээх: Төрөл бүрийн тэжээлийн нөөц, тусламж дэмжлэгээр хүрч байгаа төрөл бүрийн тэжээлийг ариг гамтай, хаягдалгүй, хүртээмжтэй өгөх, хамгийн гол нь хонь, ямаа, үхэрт хивлэг алдуулахгүй байх хэмжээнд өвс, ногоон тэжээлийг тооцож хоногт бог малд 0.5-1.2 кг, үхэрт 1.5-2 кг -аар бага багаар тогтмол цагт өгөх болбол хэрчиж өгөх, төрөл бүрийн үр тариаг 0.3-0.5 мм орчим хэмжээтэй бяцлаад, 34-40 хэмийн халуун бүлээн усанд хийж бага даа 3-4 цаг дэвтээж өгөх, бутлах, няцлах боломжгүй бол чанаж зөөлрүүлэн мал тэжээх нь зүйтэй. Ингэж боловсруулах нь тэжээлийн шингэцийг нэмэгдүүлэх төдийгүй, малын биед удаан задарч шингэдэг нэгдлүүдийг хялбар задрах нөхцөлийг бүрдүүлдэг төдийгүй тэжээлийн үр ашгийг нэмэгдүүлнэ. Чанаж дэвтээсэн тэжээлийг тухайн өдөрт нь хэрэглэж дуусгах шаардлагатай тул тохирох хэмжээгээр бэлтгэж байх
  • Сүрэл, өнжмөл өвсийг хэрчих, жижиглэх, уураар боловсруулж мал тэжээх: Сүрлийн шимт чанарыг нэмэгдүүлэх, мал идэхэд дуртай болгох, хаягдлыг багасгаж хамгийн хялбар арга бол түүнийг хэрчиж жижиглэх юм. Хэрчиж жижиглэсэн сүрлийг мал дуртай идэх бөгөөд түүнийг цаашид өөр аргаар боловсруулахад тохиромжтой байдаг. Сүрэл, өнжмөл өвсийг хэрчиж жижиглэх хэмжээ үхэрт 3-5 см, хонь, ямаанд 2-3 см урттай байх нь тохиромжтой. Хэрчиж жижиглэсэн сүрлээр мал тэжээхэд үлдэгдэл нь 20-30 хувиар буурна. Дэвтээсэн сүрэл зөөлөн, амт үнэр сайтай болж, идэмж нь нэмэгддэг. Сүрлийг давстай усаар дэвтээхийн тулд модон 1.2 шоо метр саванд 100 кг хэрчсэн сүрэл хийж 100 л халуун ус 2-3 кг давс нэмж сайн холиод 10-12 цаг дэвтээнэ.

Дэвтээсэн сүрлийг бүлээнээр нь малд өгөхөд сайн иддэг. Дэвтээсэн сүрлийг өдөрт нь багтааж хэрэглэж дуусгах хэрэгтэй. Сүрэл, өнжмөл өвсийг уураар боловсруулахад амархан зөөлөрч амт нь сайжирч, мал идэх нь дээшлэхээс гадна элдэв нян бохирдол нь устдаг сайн талтай.

Уураар боловсруулахад сүрлийг давхар ёроол бүхий модон саванд хийж, хааж битүүлээд гаднаас нь оруулсан төмөр хоолойгоор 30-40 минутын турш халуун уур оруулсны дараа 5-6 цаг битүү байлгаад гаргаж бүлээнээр нь бусад тэжээлтэй холих юм уу дангаар нь малд өгнө. Дэвтээсэн тэжээлээр мал тэжээхдээ хэт орой өгөхөөс зайлсхийж өдөр өгөх нь зүйтэй. Хэт орой шүүст тэжээлээр тэжээхэд мал их шууж хэвтэр хөлдөх аюултай.

  • Тэжээлийг амтлах: Хэрчсэн сүрэл, өнжмөл өвсийг таана, агь зэрэг шимт ургамал, няцалсан үр тариа, хивгээр амтлахад үнэр, амт нь сайжирч малд идэгдэх идэмж нь нэмэгдэхийн зэрэгцээгээр чанар нь дээшилдэг. Сүрлийг амтлахын тулд 100 кг хэрчсэн сүрлийг 5-10 кг үр тариа юм уу шимт чанар сайтай ургамлыг нэмж өгнө.
  • Үр тариаг жижиглэж, нунтаглах: Yp тариаг жижиглэхэд түүний шимт бодис нь тэжээл боловсруулах эрхтний шүүсэнд амархан боловсорч улмаар бие махбодод шингэх нь дээшилдэг. Мөн бусад тэжээлтэй холиход тохиромжтой болдог. Yp тариаг тээрэмдэж хэр зэрэг жижиглэх нь үрийн чанар болон тэжээх малын нас, төрлөөс хамаарна. Үхэр хонинд үр тариаг 1.5-2 мм, адуунд бүхлээр буюу томоор буталж өгөх нь тохиромжтой. Тослог ихтэй үр тариаг жижиглэхэд амархан хурших тул хошуу будаа, эрдэнэ шишийг нунтаглаад 10-аас дээш хоног хадгалах нь тохиромжгүй. Жижиглэсэн үр тариаг бодод 1.0-2.5 кг, бог малд 200-400 г оногдохоор тооцож бусад тэжээлтэй хольж хэрэглэнэ.
  • Үр тариаг хуурах: Үр тариа хатуу хальстай учраас зарим малд боловсорч шингэхдээ удаан байдаг. Төл малыг тэжээхэд зориулан үр тариаг хуурч хэрэглэнэ. Үр тариаг хуурахад үнэр амт сайтай болж цардуулын шингэх байдал дээшлэхээс гадна элдэв бохирдлоос ариутгагддаг байна. Будааг хураахын тулд түүнийг усанд дэвтээсний дараа тогоонд жигд цайвар хүрэн өнгөтэй болтол хуурна. Хуурсан үр тариаг төл малд 100-150 г өгнө.
  • Үр тарианы зутан бэлтгэх: Yр тариа, ялангуяа хошуу будааг няцалж нунтаглаад зутан хийж төл малд өгөхөд төлийн бие махбодод амархан шингэж, өсөлт торнилтыг сайжруулахаас гадна турж доройтсон малыг тэнхрүүлэх сувиллын үйлчилгээ сайтай тэжээл болно. Хошуу будааны зутан бэлтгэхдээ нэг кг хошуу будааг няцалж нунтаглаад 2.5 л буцлам халуун усанд хийж хутгаад 1 цагийн дараа шүүж өтгөн хэсгийг давс, хужраар амталж малд өгнө. Шүүж авсан шингэний нэг литр тутамд 5 г давс хийж буцалган зутан бэлтгэж тугалд 0.7-1.5 л, бог малын төлд 300-400 г өгөхөөс гадна хурга, ишгэнд сүүтэй хольж дээрх хэмжээгээр угжина.
  • Осгосон, даарсан малыг арчлах: Цас их орсноор хотондоо мал цасанд дарагдах явдал их байдаг. Энэ нөхцөлд даарсан өсгөсөн бог малд шар тосыг халааж амны халбагаар нэг өгөөд илүү гэр, пүнзэнд хийх, боломжгүй бол дулаан хучлагаар хучиж орхиход мал хурдан сэргэнэ, мөн цасанд дарагдсан үхэр адууг голд нь орсон хүйтнийг гаргах зорилгоор нарийн элсийг тогоонд хийж гал дээр хууран 3-5 кг орчмоор савлан зоо нуруун дээр нь бүлээн жин тавих, боломжгүй нөхцөлд бог малд 50-100 мл, бод малд 200-300 мл архийг амаар нь цутгаж яаралтай арга хэмжээг авахад осголтоос хурдан гаргадаг талтай.

Эх сурвалж:

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль,

Мал Аж Ахуй Биотехнологийн Сургуулийн захирал,

доктор Д.Гүрбазар,

Бэлчээр тэжээллэгийн тэнхимийн эрхлэгч

доктор А.Отгонжаргал

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд Сангийн яамтай уулзалт хийж, хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ
Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө