Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Г.Төгөлдөр олон улсад зарласан “Center for Development Economics” хөтөлбөрт өрсөлдөн тэнцэж, 100 хувийн тэтгэлгээр “Хөгжлийн эдийн засаг” мэргэжлээр Америкийн Нэгдсэн Улсын “Виллиамс коллеж” их сургуульд суралцахаар боллоо.
Мөн тус газрын зөвлөх О.Сүлд-Өрлөг дэлхийн шилдэг их дээд сургуулиудын нэг болох Японы Олон улсын их сургуулийн /IUJ/ судлаач оюутны хөтөлбөрт өрсөлдөн тэнцэж, мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр боллоо.