Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өвөрхангай аймаг дахь улсын байцаагч Г.Амардэлгэр “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан олон нийтэд чиглэсэн бүтээлч ажил өрнүүллээ.
Энэ хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, ADEI ТББ-тай хамтран иргэд, аж ахуйн нэгжүүдэд Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль сурталчлах өдөрлөг зохион байгуулсан байна.
Мөн Арвайхээр сумын ЕБС-ийн сурагчдын дунд Монгол бичгийн “Үндэсний бичигт хэрэглэгч” уралдаан зарлан шалгарсан сурагчдыг урамшуулсан байна. Мөн энэ уралдаанд идэвхтэй оролцсон сурагчдад Агентлагийн даргын Талархал гардууллаа.