Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Баянхонгор аймаг дахь Улсын байцаагч Б.Анухатан аймгийн Засаг даргын Тамгын газар, Үйлдвэрчний эвлэлтэй хамтран “Эрх, үүрэг, хариуцлага” сэдэвт сургалтыг энэ сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад Баянхонгор аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид зэрэг 19 байгууллага, 360 гаруй иргэдийг хамруулан, хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль сурталчлан таниулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Мөн иргэнээс ирүүлсэн өвс тэжээлтэй холбоотой гомдол, мэдээллийн дагуу Богд суманд холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд хяналт шалгалт хийлээ.
Эх сурвалж: ШӨХТГ