“Төрөөс стандарт, хэмжил зүйн талаар баримтлах бодлого”, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг боловсруулан салбар дундын хамтын ажиллагааг хангах зорилгоор баримт бичгүүдийн төсөлд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийт, сонирхогч талуудын саналыг авах, хэлэлцүүлэг хийх ажлыг улс орон даяар зохион байгуулж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Аймгуудын Стандарт, хэмжил зүйн хэлтэс олон нийтийн хэлэлцүүлгийг тухайн орон нутагтаа амжилттай зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар Булган, Дорнод, Сэлэнгэ, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Завхан, Сүхбаатар, Хөвсгөл, Увс, Дундговь, Дархан-Уул, Өмнөговь, Хэнтий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс зохион байгуулсан “Стандарт ба хөгжил” үндэсний хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын 800 орчим төлөөлөл оролцож, төрөөс баримтлах бодлого болон үндэсний хөтөлбөрийн төслийн танилцуулгийг хийж, тулгамдаж буй асуудлуудаар санал солилцлоо.
Цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулсан уг хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудыг нэгтгэн 2023 оны 3 дугаар сарын 15-нд Стандарт, хэмжил зүйн газарт болох нэгдсэн хэлэлцүүлэгт танилцуулах юм.