ТБХ: Таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
11 минут 50 секунд

ТБХ: Таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны лхагва гарагийн /2024.04.17/ хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Б.Бейсен, С.Ганбаатар, Д.Ганбат, Г.Ганболд, Ц.Туваан, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин нараас 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцууллаа.

Монгол Улс хөнгөн үйлдвэрлэлийн салбар тэр дундаа оёдлын салбарыг дэмжих бодлогын хүрээнд 2005 оны 03 сарын 18-ны өдөр Гаалийн тариф, гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийг баталж, мөн хуулиар оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа сэлбэг, түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн албан татвараас чөлөөлж, салбарын аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжиж байсан туршлагатай. Уг хуулийг 2016 онд хүчингүй болгосноор салбарын үйлдвэрлэл эрхлэгчдэд татвар, санхүүгийн дарамт нэмэгдсэн төдийгүй үүнийг дагасан бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, ажлын байрны тоо, зах зээлд эзлэх хувь хэмжээ буурсан үзүүлэлттэй байна гэж танилцуулгад дурдсан байв.

Дотоодын бэлэн хувцасны хэрэглээний найман хувийг хангаж буй оёдлын салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ, эдийн засагт үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх, цаашлаад экспортын бэлэн хувцасны төрөл хэмжээг нэмэгдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, салбарын хөдөлмөр эрхлэгчдийн татвар, санхүүгийн дарамтыг бууруулж, олон эерэг үр нөлөөг бий болгох зорилгын хүрээнд хуулийн төслийг боловсруулсан байна.

Уг хуулийн төсөл нь 3 зүйлтэй. Хуулийн төслийн 1 дүгээр зүйлээр Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн “Гаалийн албан татвараас чөлөөлөгдөх барааны жагсаалт” гэсэн 38 дугаар зүйлд 38.1.23 дахь заалтыг нэмж, оёмол бүтээгдэхүүний түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн албан татвараас хугацаагүй чөлөөлөх, 2 дугаар зүйлээр гаалийн татвараас чөлөөлөх оёмол бүтээгдэхүүний түүхий эд, үндсэн болон туслах материалын жагсаалтыг Засгийн газар батлан зохицуулахаар тусгасан талаар танилцуулгад дурдсан байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ оёмол үйлдвэрийн үндсэн хөрөнгө болох үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг судалж үзэх нь зүйтэй гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр томоохон хэмжээний эргэлт хийх зайлшгүй шаардлагатайг дурдаад импортоор бүх төрлийн даавуу болон даавуун бүтээгдэхүүнээ авдаг манай улсын хувьд ажлын байр нэмэгдэхгүй байна. Эмэгтэйчүүд олноор ажилгүй байгаа тул 45 хоногийн сургалт, дамжаанд суулгаад оёдолчин болох бүрэн боломжтой. Тийм учраас энэ асуудалд томоохон эргэлт гарна гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглэв.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд хөнгөн үйлдвэрлэлээ дэмжих бодлогоо гаргаад явуулахгүй бол энэ байдал цаашаа явахгүй. Цаг алдахгүйн тулд ирэх оны төсвийг хэлэлцэх үеэр юм уу эсвэл төсвийн тодотголоор асуудлыг шийдэх боломжтой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлье, бүтээгдэхүүнээ үнэд хүргэе гэвэл боловсруулах түвшний үйлдвэрлэлийн хурдцыг нэмэгдүүлэх шаардлагатай. Хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлж байж, улс орны эдийн засгийн өсөлт, дотоодын хэрэгцээгээ хангах цаашлаад ажиллах хүч нь эдийн засагтаа тодорхой хувь нэмрээ оруулан амьдралын чанараа дээшлүүлэх боломж бүрдэх юм. Иймд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэний дараа хэлэлцүүлгийн явцад асуудлаа нарийн нягталж ярилцах нь зүйтэй гэсэн саналтай байсан юм.

Ингээд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нь дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн юм. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа чуулганы нэгдсэн хуралдаанд таницлуулахаар болов.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 7 гишүүнээс 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулав. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээс гаргасан “төслийн 1 дүгээр зүйлийн автомашины нүүрсэн яндан, нүүрсэн яндангийн хаягдал гэснийг автомашины нүүрсэн яндан, катализатор, тэдгээрийн эд анги, хаягдал өөдөс гэж өөрчлөх” гэсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулахаар тогтлоо.

Хуралдаан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Манай улсад гепатитын вирусийн халдварын тархалт өндөр байгаагаас элэгний хатуурал, хорт хавдраар өвчлөгсөд болон нас баралтын түвшнээр дэлхийд дээгүүрт орж байна. Тэр дундаа гепатитын B, Д вирусийн хавсарсан халдварын 80 хувь нь элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдраар хүндэрдэг гэсэн нотолгоо байдаг. Манай улсад ДЭМБ-аас 1995 онд хийсэн судалгаагаар гепатитын Д вирусийн халдвартай 60 гаруй мянган иргэн байх магадлалтай гэсэн тооцоолол хийсэн.

Гепатитын Д вирусийн халдварыг эмчлэхэд Булевиртид эм үр дүнтэй байна гэж үзэж байна. Энэ нь 47 амин хүчлээс тогтсон нийлэг эм бөгөөд элэгний эсэд Д вирус нэвтрэхийг саатуулах үйлчилгээтэй. Эмийн чанар, аюулгүй байдлын хатуу зохицуулалттай хяналтын байгууллага болох Европын эмийн агентлагаас Булевиртид эмийг эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэж, гепатитын B, Д вирусийн архаг халдварын эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгосон. Үүнтэй уялдуулан манай улс Булевиртид эмийг өнчин эмийн жагсаалтад оруулж, гепатитын B, Д вирусийн эмчилгээний заавраа шинэчлэн баталж, 2024 оноос мөрдөж эхлээд байна. Гэвч гепатитын B, Д вирусийн эмчилгээнд хэрэглэх Булевиртид эмийн үнэ өндөр байгаатай холбоотойгоор тус эмчилгээнд шаардлагатай иргэд хамрагдаж чадахгүй байна гэж танилцуулгад дурдсан байв.

Мөн Эрүүл мэндийн яамнаас Булевиртид эмийн албан ёсны патентыг эзэмшигч АНУ-ын “Gilead Sciences Inс” компанитай эмийн үнийг хэд дахин бууруулах талаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хийж байна. Элэгний Д вирусийн эмчилгээг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Гэвч энэ эмийн сарын эмчилгээнийх нь зардал өндөр тул иргэдийг санхүүгийн ачааллаас хөнгөлөх зайлшгүй шаардлагын улмаас уг хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр нэлээд үр дүнгээ өгсөн. Монгол Улсын 2023 оны төсөв батлахдаа Улсын Их Хурлаас иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө гепатит Д вирустэй тэмцэх үйл ажиллагааг өргөжүүлэх хүрээнд гурван тэрбум төгрөгийн асуудлыг шийдсэнийг дурдаад үр дүнгийн талаар тодруулав.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хариултдаа, 2023 онд батлагдсан төсвөөс Д вирусын эмчилгээний эм болох интерфероныг иргэддээ төлбөргүйгээ хийе гээд 9 тэрбум төгрөгөөр худалдан авах тендер зарласан. Үлдсэнээр нь аймаг, орон нутгуудад элэгний Д вирусийг оношлох, шинжилгээ хийх чадавхыг бэхжүүлэх болон ХӨСҮТ дээр Д вирусийг оношлох, тоолох тоног төхөөрөмж авахаар зарцуулсан. Иргэдийн зүгээс интерфероны эмчилгээг гаж нөлөө нь өндөр байна гэсэн үг хэл гаргасан тул эмийн худалдан авалтын үйл ажиллагааг зогсоосныг дурдав. Мөн тэрбээр, "Сангийн яамтай бид ярилцаад хуулийн төсөлд АНУ-ын “Gilead Sciences Inс” компанийн Булевиртид эм гэж тодорхой нэр, хугацаатай бүтээгдэхүүн зааж оруулах нь зүйтэй гэж үзсэн" гэв.

Ингээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг сайд танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Элэгний Д вирустэй иргэд эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байна. АНУ-ын “Gilead Sciences Inс” компанийн Булевиртид эмийг иргэдийн санхүүгийн дарамтаас чөлөөлөх үүднээс Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барьсан гэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Хуралдааны төгсгөлд Үндэсний аудитын газрын тайланг хаалттай горимоор хэлэлцэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж байна

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов
Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Аки башёг Их аварга Оносато 7 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо

Их аварга Оносато, Озэки Котозакүра тэргүүтэй 7 бөх Аки башёг 5 даваатай тэргүүлж явна

“Оюу Толгой”-н орлого 5.5$ тэрбумд хүрчээ

iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ

ОХУ-д санал хураалтын нэгдсэн өдөр эхэлжээ

Олимпын таеквондогийн пүмсэ төрөлд Монголын анхны дэлхийн аварга цолтон төрлөө

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхааруулжээ

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Озэки Аонишики Гонояамад ошитаоши мэхээр уналаа

Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” болно

ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Озэки Котозакүра 4 даваатай башёг тэргүүлж байна

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Такаясү-д өвдөг шороодож 1 унаатай боллоо

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 50 гаруй хувиар нэмэгджээ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга болон Озэки цолтнууд учраа бөхчүүдээ давлаа

Их аварга болон Озэки цолтнууд учраа бөхчүүдээ давлаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Их дуулга Будапешт-2026” цуврал тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

“Их дуулга Будапешт-2026” цуврал тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв

Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залилантай тэмцэх олон улсын эвсэл байгуулжээ

Д.Трамп сонгогчдын саналыг татахын тулд мөнгө амлажээ ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

А.Ариунзаяа: Сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их “гэмтээдэг“

Монголын хүн амын нэг хувь нь гадаадын харьяат иргэн байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган эхэлж байна

Адриатын эрэг дэх аялагчдын диваажин - Монтенегро

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Нидерланд улс алтныхаа нөөцийг Хойд Америкаас татаж эхэлжээ

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна

Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

“Сибирийн хүч-2” төслийн нэрийг “Байгал нуурын хүч” болгон өөрчилжээ

ӨНӨӨДӨР: Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн Монголд улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

ӨНӨӨДӨР: Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн Монголд улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг Монголоос 50 гаруй сэтгүүлч, зурагчин, зураглаач сурвалжилна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна