Б.Мөнхтамир: Транзит тээвэр хөгжүүлж, гаднын зах зээлд тоглож эхэлбэл 2 их наяд /төгрөг/-ын орлого олно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад Танин мэдэхүй
Огноо
Унших
20 минут 48 секунд

Б.Мөнхтамир: Транзит тээвэр хөгжүүлж, гаднын зах зээлд тоглож эхэлбэл 2 их наяд /төгрөг/-ын орлого олно

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамиртай Eguur.mn сайтын сэтгүүлч цаг үеийн асуудлаар ярилцсаныг хүргэж байна.

-Холын аймгуудын нислэгийн тийз дахиад 10 хүртэлх хувиар буурна-

-Саяхан АНУ болон орон нутаг руу нислэг үйлдэх хоёр агаарын хөлгөө хүлээгээд авчихлаа?

-2023 оны наймдугаар сард эхний “Боинг 787-9” онгоцоо хүлээж авсан. Хэдхэн хоногийн өмнө “Боинг 787-9” “Мөнх хаан” агаарын хөлгөө хүлээн авлаа. Мөн орон нутагт холын зайн нислэг үйлдэх, анхны 70 хүний судалтай “Мазаалай” CRJ-700 онгоц эхний нислэгээ амжилттай үйлдлээ.

-Агаарын тээврийн либералчлалын бодлогын хүрээнд эдгээр онгоцууд том хувь нэмэр оруулах байх. Яг ямар үүргүүдийг гүйцэтгэх вэ?

-Аялал жуулчлалын зуны улиралд үлдсэн гурван улирлынхаа алдагдлыг нөхөх байдлаар ажиллаж ирсэн. Үүнийг өөрчлөхийн тулд хавар, намар, өвөлдөө МИАТ ТӨХК транзит зорчигч урсгалыг хөгжүүлэхээр ажиллаж байна.

Өнгөрсөн 2023 онд Монгол Улсыг чиглэсэн 1.7 сая зорчигч урсгалын 50 гаруй хувийг МИАТ ТӨХК тээвэрлэсэн. Ийм хязгаарлагдмал зах зээлд өрсөлдөж хөгжинө гэдэг хүндрэлтэй. Тиймээс Ази, Европын зах зээл рүү орох арга замуудыг эрэлхийлж байгаа. Жишээ нь, Японоос Баруун Европ руу 4.3 сая хүн зорчиж байна. Үүнийг бид шууд биш Улаанбаатараар дамжуулаад транзит зах зээл хөгжүүлэх боломж бий. Ингэж чадвал зөвхөн зуны гурван сард биш бусад гурван улиралд сул зогсолт хийхгүй. Харин зуны хугацаанд Ази-Европ гэсэн зорчигч урсгалыг тээвэрлэнэ. 2024 онд 25 мянга орчим зорчигч тээвэрлэнэ гэж тооцоолж байгаа.

Хоёрдугаарт, карго тээврийг хөгжүүлэх зорилго. 2022 онд бид карго тээврийн онгоц авч ирсэн. Өнөөдрийн авч ирсэн “Боинг 787” агаарын хөлөг зорчигч тээврээс гадна, доороо 20 тонн карго авч явах боломжтой. Дэлхийд экспортлогч орноор тодорчихсон БНХАУ-аас долоо хоногт 3-5 удаа нислэг үйлдэж байна. БНХАУ-аас авч ирсэн каргогоо Европ руу хүргэх транзит каргог давхар хөгжүүлэх боломжтой юм.

Ийм хоёр чиглэлээр зах зээлээ тэлэх бодлого барьж байгаа. Үүнд “Боинг-787” агаарын хөлөг том үүрэг гүйцэтгэнэ.

-Онгоц нэмэгдсэнтэй холбоотойгоор нутаг руу шинэ чиглэл нэмэгдэх үү?

-“Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор манай компани 15 жилийн дараа орон нутгийн нислэгээ сэргээсэн. Орон нутгийн нислэгтээ ашиг, алдагдал харахгүй ажиллах зорилго тавьсан. Аялал жуулчлал хөгжүүлэх Засгийн газрын бодлогын хүрээнд хамтарч ажиллаж байгаа. Олон жуулчин аваачих тусам бүсийн хөгжилд нэмэр болох болов уу.

Энэ хүрээнд найман аймаг руу нислэг үйлдэж эхэлснийг мэдэж байгаа байх. Өнөөдрийн байдлаар долоон аймагт нислэгээ тогтмол үйлдэж байна. Тухайн үед яаралтай нисэх шаардлагатай байсан учир Өмнөд Африкаас CRJ200 маягийн агаарын хөлгийг нойтон түрээсээр авч ирсэн. Агаарын хөлгийг инженер, нисгэгч, үйлчлэгчтэй нь цогцоор нь түрээслэхийг нойтон түрээс гэдэг.

Сая авч ирсэн CRJ-700 маягийн агаарын хөлөг бол 70 хүний суудалтай, цагт 800 км хурдлах боломжтой, алслагдсан аймагт 1 цаг 30 минут яваад хүрэх хэмжээний давуу талтай. “Боинг 737” онгоцтой ойролцоо. Тоноглол нь сүүлийн үеийнх. 2024.04.28-нд орон нутгийн шинэ хөлөг маань анхны нислэгээ үйлдлээ.

Дөрвөн аймгийн нисэх буудлыг 4С ангилал буюу олон улсын нислэг үйлдэх боломжтой болгох концепц явагдаж байна. Энэ ажил хэрэгжвэл орон нутгаас өмнөд, хойд хөрш рүү нисэх боломж нээгдэнэ. Говь-Алтайгаас Шинжаан Уйгар луу, Мөрөнгөөс Эрхүү рүү ч гэдэг юм уу. Зорчигч урсгалаас нь хамаараад орон нутгийн нислэгээ ингэж тэлэх боломжтой болж байгаа гэсэн үг.

-Үнийн хувьд уян хатан болох уу?

-70 хүний суудалтай CRJ-700 онгоц дүүргэлт сайн байхын хэрээр суудлын тоо ихэснэ. Холын аймгуудын тийзний үнэ анх батлагдсан үнээс 10 хүртэлх хувиар хямдрах боломжтой.

Мөн Вьетнам чиглэлийн нислэгээ намар нээнэ. Энэ нь транзит зорчигч тээврийн нэг чиглэл болох юм. АНУ руу шууд нислэг үйлдэх нь том эрсдэлтэй. 300 хүний суудалтай онгоцоор хоёр удаа нислэг үйлдэнэ гэхээр виз гаргалт болоод АНУ-Монгол хоорондын зорчигч урсгал тийм ч их биш. Үүнийг дүүргэхийн тулд Зүүн өмнөд Азийн орнуудаас зорчигч авч ирээд Улаанбаатараар дамжуулан АНУ руу нислэг хийх юм. Бэлтгэл ажил болгож Вьетнам руу ниснэ.

-Энэ жилдээ багтаад АНУ чиглэлийн нислэгээ нээчих болов уу гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна-

-“Боинг 787-9” агаарын хөлөг АНУ руу нислэг үйлдэх үүрэгтэй гэж тодотгож болох уу. АНУ руу үйлдэх нислэгийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар ямар шатанд явж байна вэ?

-2023 оны наймдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д хийсэн айлчлалын үеэрээ “Open sky” буюу “Нээлттэй тэнгэр”-ийн бодлогод нэгдсэн. Монгол Улс-АНУ хооронд хүссэн агаарын тээвэрлэгч, олон улсын агаарын тээврийн холбооноос баталж өгсөн есөн төрлийн тээвэр хийх боломжтой болчихсон. Энэ ажлын хүрээнд МИАТ ТӨХК АНУ руу шууд нислэг үйлдэх зорилгоор “Боинг 787”агаарын хөлгийг авсан.

Энэ онгоц АНУ-ын аль ч хот руу зогсолгүй хүрэх боломжтой. ИНЕГ дээр АНУ-ын аюулгүй ажиллагааны шаардлагыг хангах аудитын ажлуудаар үргэлжилж байна. Тэдгээр ажлууд дууссаны дараа энэ жилдээ багтаад нислэгээ нээчих болов уу гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Онгоц авахад Засгийн газраас ямар дэмжлэг үзүүлэв. Эсвэл МИАТ ТӨХК яг бор зүрхээрээ л эдгээр тэлэлтүүдээ хийгээд явж байна гэж ойлгож болох уу?

-Мэдээлэл хэлэхгүй бол энэ тухай буруу ойлголт яваад байдаг. МИАТ ТӨХК-ийг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг төсвийн байгууллага гэж боддог. Төрийн өмчтэй л болохоос биш компанийн тухай хуулиар өөрийн орлогоор өөрийгөө санхүүжүүлдэг гэсэн үг.

Ашгийнхаа 50 хувийг улсын төсөвт төвлөрүүлдэг. 2023 онд гэхэд л зөвхөн татвараараа 55 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Орон нутагт үйлчилж буй нойтон түрээсийн онгоцны зардал өртгийн 8 орчим тэрбумыг ИНЕГ-т төлөх төлбөрөөс чөлөөлсөн дэмжлэг үзүүлсэн. Нойтон түрээсийн өртөг өндөр учир ийм хэмжээний төлбөр гардаг.

Үүнээс бусад төлбөрийг МИАТ ТӨХК өөрөө хариуцан ажиллаж байна. Төрөөс ямар нэгэн татаас авдаггүй. ТӨБЗГ-т олгодог ногдол ашгийн 50 хувийг тухайн жилийн давсан орлогоос бүрдэх боломжтой бол чөлөөлнө гэсэн заалттай. Орон нутгийн нислэгээс гарах илүү зардал байвал ногдол ашгаасаа хасуулж тооцох боломжтой.

Харин хуурай түрээсийн онгоцоор гарах зардлыг өртгөөр нь тооцож, билетийн тарифыг гаргадаг.

-Долоохон онгоцтой гэж шүүмжлүүлдэг. Одоо хэдэн агаарын хөлөгтэй болсон бэ?

-2021 онд таван онгоцтойгоор үйл ажиллагаа явуулж байсан МИАТ ТӨХК өнөөдөр арван онгоцтой болсон байна. Онгоцны тоо нэмэгдэх тусам зах зээлд гаргах суудлын тоо дагаад нэмэгдэнэ. Энэ байдлаараа хоёр талын зорчигч урсгал нэмэгдэхийн хэрээр аялал жуулчлал ч нэмэгдэнэ.

-Онгоц нэмэгдсэнтэй холбоотойгоор нисгэгчийн асуудлаа яаж шийдвэрлэдэг вэ?

-Өнгөрсөн хугацаанд 15 нисгэгчийг орон нутгийн нислэгт явуулахаар сургасан. Мерит зарчмаар хүний нөөцөө бэлдэх боломж үүсэж байна. Нисгэгчээр төгсөөд ирсэн 250 цагтай хүүхдүүдийг орон нутгийн нислэгт явуулж байгаа. 750 цагт хүрсэн тохиолдолд дараагийн агаарын хөлөгт шилжүүлэх урсгалыг бий болгох давуу талтай.

-Энэ зуны аялал жуулчлалын урсгалаас хамаарсан агаарын тээврийн ачаалал хэдэн хувиар нэмэгдэх төлөвтэй байна вэ. МИАТ компани бэлэн үү?

-2023 онд 880 мянган орчим зорчигч тээвэрлэсэн. 2024 онд өнгөрсөн 67 жилийн түүхэнд хамгийн олон суудлыг зах зээлд гаргахаар төлөвлөж байна. 1,450,000 орчим суудлыг гаргаж, 1,2 сая орчим зорчигч тээвэрлэнэ.

-Энэ жил нэг их наяд төгрөгийн орлого олно гэж төлөвлөж байна-

-Санхүүгийн хувьд айдгаа авдартаа хийчихсэн үү?

-Гуравхан жилийн өмнө МИАТ ТӨХК-ийн орлого 500 тэрбум төгрөг байсан. Энэ жил нэг их наяд төгрөгийн орлого олно гэж төлөвлөж байна. Зорчигч тээврээс гадна маш олон ажил хийгдэхээр төлөвлөж байгааг түрүүн дурдсан. Транзит зорчигч, карго тээвэр, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, 14 эйрлайнд үзүүлж буй газрын үйлчилгээ гэхчлэн.

ДНБ-ий 5 хувийг эзлэх мөнгөн урсгалын эрэлттэй компани болно гэдэг зорилтыг тавьж байна. Монгол Улсад оруулах үр өгөөж өндөр болно. Хэрэв нэг их наядын орлоготой компани болж чадвал гаднын зах зээлд тоглолт хийж эхэлнэ. Хэрэв ингэж чадвал 2 их наядын орлоготой компани ч болох боломжтой. Бидний зорилт ийм.

-Өр төлбөрийн асуудал цэгцэрчихсэн үү?

-Өр, төлбөрүүд бүгд төлөгдөөд дууссан. Мэдээж хугацаатай банкны зээл бий. Хугацаандаа төлөгдөж байгаа. Хоцрогдсон өр төлбөр байхгүй. Өнөөдрийн байдлаар татварын ганц л маргаан бий. Шинэ нисэх буудлын шинэ менежмент орсонтой холбоотойгоор олон улсын агаарын тээврийн үйлчилгээнд НӨАТ тооцно, тооцохгүй гэдэг маргаан шийдэгдээгүй, үргэлжилж байна.

-Үнийн хувьд уян хатан бодлого цаашид баримталсан хэвээр байх уу?

-Өнгөрсөн жил өдийд үнэ бууруулахын тулд олон төрлийн арга хэмжээ авч ажилласан. Нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл нь шатахуун байсан. Шатахууны монополыг халж, нийлүүлэгч эх үүсвэрээс даруй 20-30 хувиар хямд, шууд авдаг болсон. Энэ 30 хувийн хямдрал орон нутаг болоод олон улсын нислэгийн тийзээ хямдруулах чиглэлд шингээсэн гэж хэлж болно. Цаашид ч хямдралын бодлогоо баримтална.

Овойж оцойсон их ашигтай ажиллахаас илүү монголын агаарын тээврийн зах зээлийг нэг түвшинд барих зорилготой. Мэдээж бизнесийн байгууллага учир алдагдалгүй ажиллах ёстой. Зөвхөн зуны гурван сар ажиллаад бусад улиралд зогсдог биш дөрвөн удиралд хэрхэн зорчигч урсгалтай байх вэ гэдэг чиглэлд анхаарч ажиллаж байна.

-Шударгаар шалгарчихвал Чой хамба нь байна уу, өөр хүн байна уу бидэнд хамаа алга. “Голомт”-ын Д.Баясгалан гэдэг хүнийг танихгүй-

-МИАТ ТӨХК хоол катерингийн үйлчилгээ шүүмжлүүлээд удаж байгаа. Сүүлийн үед харин шүүмжлүүлэх биш сайшаагдах болсон гэж анзаарлаа. Үйлчилгээ үзүүлэгч компаниа солиод удаагүй байгаа юм билээ?

-2009 он хүртэлх хугацаанд МИАТ ТӨХК онгоцны катеринг үйлчилгээгээ өөрөө хариуцдаг байсан. Тухайн үед өөрийн гэсэн катерингийн байртай, тусгай тоноглолтой, машинтай, ажилтантай, тогоочтой байлаа. 2009 онд менежментийн хувьчлал хийгээд тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр ч юм уу, бусдад шилжүүлсэн. Сонгон шалгаруулалтад “Нүхт тур” ХХК шалгарсан байдаг юм билээ. Гэтэл 2009 оноос 2024 он хүртэлх 15 жилийн хугацаанд “Нүхт Тур” ХХК давуу эрхтэйгээр хоол нийлүүлж ирсэн байна.

Ажлаа авснаас хойш “Үйлчилгээ үзүүлэх компаниа хуулийн дагуу сонгон шалгаруулалтаар сонгох ёстой” гэсэн байр суурь баримталж байгаа. Жилд 10 гаруй тэрбум төгрөгийн үйлчилгээ үзүүлдэг. Бага мөнгө биш. Тиймээс сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах учиртай. Монгол Улсад төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль бий. Тус хуулийн хүрээнд сонгон шалгаруулалт зайлшгүй хийх шаардлагатай. 2023 онд 2 удаа тендер зарласны үр дүнд зургаан компани өрсөлдсөн. Өөр компани шалгарсантай холбоотойгоор “Нүхт тур” ХХК-иас гомдол гаргасан. Гомдлын хүрээнд эрүүгийн болон захиргааны хэрэг үүсээд шалгагдаж байна.

-Анхан шатны шүүх дээр “Нүхт тур” ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхаа?

-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч “Нүхт тур” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүгдийг нь хэрэгсэхгүй болгож, “МИАТ ТӨХК-ийн үнэлгээний хороо хуулийн дагуу ажилласан байна гэдгийг тогтоосон. “Нүхт тур” ХХК энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдсан. Давж заалдах шатны шүүх хурал удахгүй болох байх. Илүү нарийн мэдээллийг хуулийн байгууллагууд өгөх биз.

-Тэгэхээр шинээр шалгарсан компани хоол катерингийн үйлчилгээгээ явуулаад эхэлчихсэн үү?

-Шинээр шалгарсан компани хоолоо нийлүүлээд эхэлчихсэн. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Онгоцонд үйлчилгээ үзүүлж байгаа катерингийн компанийн гэрээг шинэчлэх гэдэг том асуудал байсан. Бидэнд хэн нийлүүлэх нь чухал биш хуулийн дагуу л үйл ажиллагаа нь явах ёстой.

2009 онд байгуулсан гэрээг жил бүр сунгахдаа өөрчлөлт оруулж чаддаггүй байсан. Өөрөөр хэлбэл МИАТ ТӨХК-ийн талд буюу ашигтай хувилбараар эргүүлж чаддаггүй байсан.

Катерингийн хоолыг онгоцонд оруулж өгдөг тусгай тоноглолын машинтай. Өнгөрсөн хугацаанд энэхүү машинаа үнэгүй ашиглуулж ирж. Ингэж ашиглуулахдаа шатахуун болоод жолоочийг нь МИАТ ТӨХК өөрөө хариуцдаг байж. Өөрийнхөө өмчийг бусдад ашиглуулахдаа бүр нэмж мөнгө төлдөг байх ёстой байв.

Одоо шинэчлэгдсэн гэрээгээр катеринг үйлчилгээ үзүүлэгч компанидаа түрээсээр ашиглуулдаг болж байна. Энэ мэтчилэн олон өөрчлөлт хийгдсэн. Гэрээ нь МИАТ ТӨХК-д ашигтай байх шаардлагатай. Ер нь агаарын тээврийн хоол бэлтгэн нийлүүлэх салбарт өрсөлдөөн бий болох хэрэгтэй, ингэснээр нийлүүлэгч компаниудын чанар сайжирна, үнэ буурна. Энэ нь агаарын тээвэрлэгчдийн хоолны чанарыг дээшлүүлэх гол хөшүүрэг болно. Иймээс өрсөлдөөн бий болгож, хуулийн дагуу ил тод сонгон шалгаруулалт явуулах нь чухал гэж боддог. Шалгаруулалтыг хуулийн дагуу явуулсан байна уу, үгүй юу гэдгийг хуулийн байгууллага шалгаад л гаргаад ирнэ.

-“Нүхт тур” ХХК-ийг Чой хамбын хамаарал бүхий компани гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зарласан. Танд энэ тухай мэдээлэл бий юу?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээс харсан. Хэний хамаарал байх нь энэ процесст хамааралгүй асуудал гэж бодож байна. Хэний ч хамааралтай компани байж болно. Гол нь шударга байя. Хуулийн дагуу шударгаар шалгарчихвал Чой хамба нь байна уу, өөр хүн байна уу бидэнд хамаа алга. Гэрээний нөхцөл сайжирсан, хоол чанартай байх ёстой. Муудсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэхгүй байх нөхцөлийг гэрээгээр хамгаална. Хэрэв ийм асуудал гарвал тооцох нөхцөлийг гэрээгээр сайжруулна. Гэрээг шинэчилсэн гол шаардлага энэ.

-“Голомт”-ын Д.Баясгалангийн хамаарал бүхий компанийг шалгаруулсан гэдэг шүүмжлэл ч таныг тойрсонгүй?

-Түрүүн хэлсэн шүү дээ. Сонгон шалгаруулалтыг би хийдэггүй. Надад ямар нэгэн хамаарал байхгүй. Тэр хүнийг таних ч үгүй. “Голомт”-ын Д.Баясгалан гэдэг хүн байна уу, хэн нь байна уу хуулийнхаа дагуу л шалгарах ёстой. Хуулиараа хамгийн сайн нөхцөл, хамгийн хямд үнэ өгсөн компани шалгарах учиртай. Дээр хэлсэнчлэн хуулийн дагуу шалгаруулсан эсэхийг хууль хяналтын байгууллага гаргаад ирнэ шүү дээ.

-IPO гаргах ажлын бэлтгэл 30-40 хувьтай явж байна, олон нийтэд нээлттэй компани болгох зорилго хэвээрээ-

-Ажлаа аваад удаагүй байхдаа “IPO гаргаж, олон нийтэд нээлттэй компани болгоно” гэж ярьж байсныг тань санаж байна. Энэ ажил урагшилж байна уу, хэдэн хувьтай явж байна вэ?

-“Ковид-19” цар тахлын дөнгөж дараахан хоёулаа энэ сэдвээр ярилцаж байсан. Тэр үед МИАТ ТӨХК санхүүгийн асар том хүндрэлтэй байсан шүү дээ. Маш сайн санаж байна. 2020 онд 52 тэрбумын алдагдалтай, 2021 онд намайг ажлаа хүлээж авсны дараахан 32 тэрбумын алдагдалтай гарна гэсэн прогнозтой байлаа.

Тухайн үед санхүүгийн баланс дээр алдагдал хүлээчихсэн, олон банкны зээлтэй, хүлээгдэж байгаа өр төлбөртэй, нөхцөл байдал хүнд байсан. IPO гаргах боломжгүй. Нэгт, компанийн эздийн өмч болон тайлан балансыг эерэг гаргах л зорилго бидэнд байсан. Хоёрт, компанийн засаглалыг сайжруулах. Засаглал сайжирсан тохиолдолд цагаан дээр хараар бичсэн журмын дагуу систем нь өөрөө эргээд эхэлдэг. Ингэсэн тохиолдолд IPO гаргахад манайхыг сонирхогчид их болно.

-Санхүү болон засаглал нь эерэгжиж, ер нь бэлэн болж байна гэж ойлгох нь ээ?

-Бэлэн болж байна гэж ойлгож болно. 2022, 2023 онуудад өндөр ашигтай гарлаа. Компанийн засаглалын хувьд ч хийсэн ажлуудад үр дүн гарч байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт IPO гаргах компаниуд хүсэлтээ өгдөг. IPO гаргахад 30-40 хувийн бэлтгэл ажил хангагдсан. Мэдээж амархан биш. Их хэмжээний ажлууд хийгдэнэ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын компаниудыг оруулж санхүү болон үйл ажиллагаанд аудит хийлгэх шаардлагатай. Мөн олон улсын агаарын тээврийн холбооны аюулгүй ажиллагааны шалгалт хоёр жил тутам хийгддэг.

МИАТ ТӨХК олон нийтэд нээлттэй болох зорилго хэвээрээ.

Эх сурвалж: ИНЕГ /Eguur.mn/

Өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
 
Үндэсний их баяр наадамд Б.Орхонбаяр түрүүлж, Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
Үндэсний их баяр наадамд Б.Орхонбаяр түрүүлж, Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үндэсний их баяр наадамд Б.Орхонбаяр түрүүлж, Б.Бат-Өлзий үзүүрлэлээ

Үндэсний их баяр наадамд Б.Орхонбаяр түрүүлж, Б.Бат-Өлзий үзүүрлэлээ

Энэ наадмын эхний Улсын заан цолтонгууд төрлөө

Энэ наадмын эхний Улсын заан цолтонгууд төрлөө

Үндэсний баяр наадмын долоогийн даваанд ам авсан байдал

Үндэсний баяр наадмын долоогийн даваанд ам авсан байдал

Зургаан бөх Улсын харцага цолын болзол хангаад байна

Зургаан бөх Улсын харцага цолын болзол хангаад байна

Үндэсний их баяр наадмын зургаагийн даваа тун удахгүй эхэлнэ

Үндэсний их баяр наадмын зургаагийн даваа тун удахгүй эхэлнэ

Соёолонгийн түрүү Өмнийн шаргал говиос тодорлоо

Соёолонгийн түрүү Өмнийн шаргал говиос тодорлоо

Олон улсын физикийн 56 дугаар олимпиадиас дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

Олон улсын физикийн 56 дугаар олимпиадиас дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

Баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд ам авсан байдал

Баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд ам авсан байдал

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Испанийн шигшээ баг түүхэндээ гурав дахь удаагаа ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

Испанийн шигшээ баг түүхэндээ гурав дахь удаагаа ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

Францын шигшээ Мароккогийн багийг хожиж, хагас шигшээд шалгарлаа

Францын шигшээ Мароккогийн багийг хожиж, хагас шигшээд шалгарлаа

Улаанбаатарт үдээс хойш аадар бороотой, 24-26 хэм дулаан байна

Улаанбаатарт үдээс хойш аадар бороотой, 24-26 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын Төрийн далбааны өдөр

ӨНӨӨДӨР: Монгол Улсын Төрийн далбааны өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ

ӨНӨӨДӨР: БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал эхэлнэ

ӨНӨӨДӨР: БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫН ЭХНИЙ АЛХМЫГ ХИЙЛЭЭ

ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫН ЭХНИЙ АЛХМЫГ ХИЙЛЭЭ

“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ

“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ

Б.Пүрэвдагва: “Сэлбэ сэргэлт” төслийн үерийн ус хуримтлуулах усан сангийн газар чөлөөлөлтийн асуудлыг шуурхай шийднэ

Б.Пүрэвдагва: “Сэлбэ сэргэлт” төслийн үерийн ус хуримтлуулах усан сангийн газар чөлөөлөлтийн асуудлыг шуурхай шийднэ

Улаанбаатарт бороотой, өдөртөө 22-24 хэм дулаан байна

Улаанбаатарт бороотой, өдөртөө 22-24 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Испаничууд Португалын багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа

Испаничууд Португалын багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа

ӨНӨӨДӨР: Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэлнэ

ӨНӨӨДӨР: Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатарт өдөртөө 25-27 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 25-27 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Норвегийн шигшээ баг анх удаагаа шөвгийн 8-д шалгарлаа

Норвегийн шигшээ баг анх удаагаа шөвгийн 8-д шалгарлаа

Франц vs Парагвай: Хөлсөнд нэвчсэн бохир тоглолт

Франц vs Парагвай: Хөлсөнд нэвчсэн бохир тоглолт

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас гарлаа

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас гарлаа

Хятадад бүтээсэн “хиймэл нар“-ны хүчин чадлыг туршжээ

Хятадад бүтээсэн “хиймэл нар“-ны хүчин чадлыг туршжээ

Колумб хожсоноор шөвгийн 16-гийн бүх баг тодорлоо

Колумб хожсоноор шөвгийн 16-гийн бүх баг тодорлоо

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ

Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр

Энэ 7 дугаар сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Энэ 7 дугаар сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ши Жиньпин ХКН-ын 105 жилийн ойгоор намдаа итгэж байгаагаа илэрхийлжээ

Ши Жиньпин ХКН-ын 105 жилийн ойгоор намдаа итгэж байгаагаа илэрхийлжээ

Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна

Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна

Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана

Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана

Улаанбаатарт аадар бороотой 27-29 хэм дулаан байна

Улаанбаатарт аадар бороотой 27-29 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АХИСАН, ГЭХДЭЭ АЛГА ТАШИХ БОЛООГҮЙ!

АХИСАН, ГЭХДЭЭ АЛГА ТАШИХ БОЛООГҮЙ!

Үндэсний их баяр наадмын тасалбарыг маргааш цахимаар худалдаалж эхэлнэ

Үндэсний их баяр наадмын тасалбарыг маргааш цахимаар худалдаалж эхэлнэ

Олимпын наадамд оролцсон тамирчин бүрт 10,000 ам.долларын дэмжлэг үзүүлнэ

Олимпын наадамд оролцсон тамирчин бүрт 10,000 ам.долларын дэмжлэг үзүүлнэ

Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. 7 дугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана

Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. 7 дугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана

Монгол Улс анхны ITMO-г олон улсад шилжүүлэх үйл явцыг эхлүүллээ

Монгол Улс анхны ITMO-г олон улсад шилжүүлэх үйл явцыг эхлүүллээ

Хөрөнгө оруулагчдын сонирхол томоохон болон дунд үнэлгээтэй хувьцаанууд руу төвлөрч байна

Хөрөнгө оруулагчдын сонирхол томоохон болон дунд үнэлгээтэй хувьцаанууд руу төвлөрч байна

Улаанбаатарт 26-28 хэм дулаан байна

Улаанбаатарт 26-28 хэм дулаан байна

Эрдэмтэд эсийн хөгшрөлтийг удаашруулах боломжит аргыг нээжээ

Эрдэмтэд эсийн хөгшрөлтийг удаашруулах боломжит аргыг нээжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Элсэлтийн шалгалтад 49 мянган шалгуулагчаас 194 нь 800 оноо авчээ

Элсэлтийн шалгалтад 49 мянган шалгуулагчаас 194 нь 800 оноо авчээ

Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав

Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатарт өдөртөө 23-25 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 23-25 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Улаанбаатар Амазонс“ эх орондоо эмэгтэйчүүдийн гранпригийн аваргаар тодорлоо

“Улаанбаатар Амазонс“ эх орондоо эмэгтэйчүүдийн гранпригийн аваргаар тодорлоо

Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа

Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа

Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна

Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна

ДАШТ-2026: Нидерланд, Япон, Шведийн багууд хасагдах шатанд шалгарлаа

ДАШТ-2026: Нидерланд, Япон, Шведийн багууд хасагдах шатанд шалгарлаа

Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байна

Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байна

Роботын тусламжтайгаар анх удаа элэг шилжүүлэн суулгажээ

Роботын тусламжтайгаар анх удаа элэг шилжүүлэн суулгажээ

Монгол хүн анх удаа NBA-д данстай боллоо

Монгол хүн анх удаа NBA-д данстай боллоо

“FIBA 3x3 Ulaanbaatar Women’s Series” тэмцээн Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

“FIBA 3x3 Ulaanbaatar Women’s Series” тэмцээн Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

Дэлхийд тэргүүлэгч CATL компани Монгол Улсад төсөл хэрэгжүүлнэ

Дэлхийд тэргүүлэгч CATL компани Монгол Улсад төсөл хэрэгжүүлнэ

Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив

Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив

“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа

“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа

Элсэлтийн шалгалт орон даяар эхэллээ

Элсэлтийн шалгалт орон даяар эхэллээ

Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

Монгол Улсын анхны геопарк нээлтээ хийнэ

Монгол Улсын анхны геопарк нээлтээ хийнэ

Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багийн төлөө тоглолоо

Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багийн төлөө тоглолоо

ӨНӨӨДӨР: Элсэлтийн шалгалт орон даяар эхэлнэ

ӨНӨӨДӨР: Элсэлтийн шалгалт орон даяар эхэлнэ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Улаанбаатарт бороотой, өдөртөө 19-21 хэм дулаан байна

Улаанбаатарт бороотой, өдөртөө 19-21 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

Монгол Улсад олон улсын болон гадаад улсын ТББ-ын 72 салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна

Монгол Улсад олон улсын болон гадаад улсын ТББ-ын 72 салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна

2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана

2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Улаанбаатарт өдөртөө 21-23 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 21-23 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Мөнгөний үнэ унажээ

Мөнгөний үнэ унажээ

БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа

БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна

Увс, Ховд, Баян-Өлгий аймаг наадмаа хойшлуулж, Налайх дүүрэг товоо зарлаагүй байна

Увс, Ховд, Баян-Өлгий аймаг наадмаа хойшлуулж, Налайх дүүрэг товоо зарлаагүй байна

Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах зорилготой

Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах зорилготой

Болгарын кайтбордчин А.Касабова эмэгтэйчүүдийн хамгийн экстрим төрөлд шилдэг гуравт багтжээ

Болгарын кайтбордчин А.Касабова эмэгтэйчүүдийн хамгийн экстрим төрөлд шилдэг гуравт багтжээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Бүгд Найрамдах Хаити Улсад айлчлав

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Бүгд Найрамдах Хаити Улсад айлчлав

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна

Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна

ХДХВ-тэй өвчтөнөөс нөгөөд анх удаа уушги шилжүүлэн суулгажээ

ХДХВ-тэй өвчтөнөөс нөгөөд анх удаа уушги шилжүүлэн суулгажээ

Илчлэг багатай элсэн чихэр гарган авах шинэ арга боловсруулж байна

Илчлэг багатай элсэн чихэр гарган авах шинэ арга боловсруулж байна

Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

ДАШТ-2026: Кюрасаогийн шигшээ багийн хаалгач шинэ дээд амжилт тогтоожээ

ДАШТ-2026: Кюрасаогийн шигшээ багийн хаалгач шинэ дээд амжилт тогтоожээ