Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны шинэ оны хамгийн эхний тэмцээн Португалийн Гран при нэгдүгээр сарын 27-29-нд Алмада хотноо болж, Монголоос эрэгтэй 8, эмэгтэй 9 залуу жүдоч хүчээ сорилоо.
Португалийн татамид ч дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн манай жүдочдоос эрэгтэйчүүдийн +100 кг жинд Үндэсний шигшээ баг, "Женко" клубийн тамирчин, ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл багтаа ганц хүрэл медалийг авчирлаа.
Монголын жүдочдын дараагийн цуврал тэмцээн хоёрдугаар сарын 3-5-нд Францад болох Парисын "Их Дуулга" хүлээж байгаа юм.