Монголын тамирчид “Парис-2024” олимпын эрхээ хэрхэн авахыг танилцуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Спорт Танин мэдэхүй
Огноо
Унших
8 минут 4 секунд

Монголын тамирчид “Парис-2024” олимпын эрхээ хэрхэн авахыг танилцуулж байна

Парисын олимпын наадам эхлэх ойртсоор байна. МҮОХ-ноос манай зарим спортын төрлийн тамирчид Парисын олимпын эрхээ хэрхэн авах шалгуурыг танилцуулжээ. Эрхийн төлөөх тэмцэл энэ оноос эхлэх бол 2024 оны хавар гэхэд багийн бүрэлдэхүүн үндсэндээ тодрох учиртай.

БОКС

Парисын олимпын боксын тэмцээнийг олон улсын холбоо нь бус, ОУОХ-ноос томилогдсон тусгай комисс зохион байгуулна. Олимпын эрхийг ямар тэмцээнээс хэрхэн олгох нь одоогоор бүрэн тодорхой болоогүй байна. Ямартай ч ирэх ес, аравдугаар сарыг дамнан зохиогдох Азийн наадмаас манай тивийн боксчид олимпын анхны эрхээ авна. Тэр ч утгаасаа Азийн наадмын боксын тэмцээн урьд урьдынхаас илүү өрсөлдөөнтэй болох нь гарцаагүй. Улмаар 2024 он гараад олимпын эрх олгох хоёр цуврал тэмцээн зохиогдох товтой байна. Манай боксчид 2016 онд зургаа, 2020 оны олимпод гурван тамирчинтай оролцож байв.

БУУДЛАГА

Нийт 340 мэргэн бууч (170 эрэгтэй, 170 эмэгтэй) Парисын олимпод онч сорино. Нийт оролцох тамирчны тоо Токиогийн олимптой харьцуулахад 20-иор багасжээ.

Буудагчдын хувьд эрхийн тэмцэл хэдийн эхэлсэн бөгөөд өнгөрсөн аравдугаар сард Египетэд болсон ДАШТ-ээс нийт 32 эрх эздэдээ очсон. Эрх олгох дараагийн тэмцээн нь энэ оны наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр Азербайжаны Бакуд болох ДАШТ. Тус тэмцээний олимпын төрлийн дасгалуудад эхний дөрвөн байрт шалгарсан тамирчид эрхээ авах юм. Мөн арван нэгдүгээр сард БНСУ-д болох Азийн АШТ-д эхний хоёр байрт орж гэмээнэ Парисын олимпын тийзээ өвөртөлнө. Улмаар 2024 оны Азийн АШТ манай буудагчдын хувьд эрхээ авах сүүлийн тэмцээн байх болно.

Буудлагынхан өмнөх Токиогийн олимпод дөрвөн тамирчинтай оролцож байв.

ЧӨЛӨӨТ БӨХ

Токиогийн олимпын нэгэн адил 288 бөх (192 эрэгтэй, 96 эмэгтэй) Парисын олимпын чөлөөт бөхийн тэмцээнд зодоглоно. Олимпын эрхийг гурван үе шаттай олгох бөгөөд эхнийх нь ирэх есдүгээр сард Сербийн Белград хотноо болох ДАШТ.

Энэ тэмцээний олимпын жин бүрийн эхний таван бөх Парисыг зорих эрхтэй болно. Медаль хүртсэн дөрвөн бөх эрхээ шууд авах бол хүрлийн төлөө барилдаад ялагдсан хоёр бөх нэмэлт нэг эрхийн төлөө халз барилдах юм. Дараагийн боломж нь олимпын эрх олгох тивүүдийн тэмцээн. 2024 он гаргаад зохиогдох тус тэмцээний жин бүрийн эхний хоёр байрын эзэд эрхээ өвөртлөх болно. Улмаар эрхгүй хоцорсон бөхчүүд хамгийн сүүлийн боломж болох дэлхийн тэмцээнд эхний хоёр байр эзэлбэл эрхээ авах юм.

ЖҮДО

Эрэгтэй 186, эмэгтэй 186, нийт 372 жүдоч Парист өрсөлдөх нь Токиогийн олимпоос 16-гаар бага байна. Эрхийн шалгуур өмнөхтэй ижил буюу жин тус бүрийн чансааг үндэслэнэ. 2022 оны зургаадугаар сарын 24-нд олимпын эрхийн онооны систем албан ёсоор бодогдож эхэлсэн бөгөөд 2024 оны зургаадугаар сарын 23-нд хаагдах юм. Улмаар жин тус бүрийн эхний 17 байрт бичигдэж буй бөхчүүд Парисын олимпын эрхээ авна.

Одоогоор Монголын 10 бөх олимпын эрхийн бүсэд багтаж байна. Өмнөх олимпод манай жүдочид 14 жингийн 12-т нь эрхээ авч байв.

ДУГУЙ

90 эрэгтэй, 90 эмэгтэй, нийт 180 тамирчин олимпын наадмын замын дугуйн тэмцээнд оролцоно. Эрх олгох гурван шат байгаа бөгөөд эхнийх нь тухайн улсын чансаа юм.

Энэ оны 10 дугаар сарын чансаагаар 1-5 байрт бичигдсэн орон 4 тамирчин, 6-10-т байвал тус бүр 3 тамирчин, 11-20-д жагсвал тус бүр 2 тамирчин, 21-45-д чансаатай орнууд 1 тамирчнаа олимпод оролцуулах эрхтэй болно.

Манай улс одоогоор дэлхийн чансааны 35-д бичигдэж байгаа бөгөөд энэ байраа оны эцэс хүртэл хадгалж чадвал 1996 оноос хойш анх удаа дугуйн спортоор олимпын эрх авах боломжтой.

БАДМИНТОН

Бадминтончдын Парисыг зорих тэмцэл 2023 оны тавдугаар сарын 1-нээс эхэлж, 2024 оны дөрөвдүгээр сарын 28-нд өндөрлөнө. Энэ хооронд зохиогдсон, Дэлхийн бадминтоны холбооноос баталсан тэмцээнүүдэд олимпын эрхийн оноо олгох бөгөөд ганцаарчилсан төрлийн эхний 38 байрт эрэмбэлэгдсэн тамирчид эрхээ шууд авах болно. Үүн дээр нэмэгдээд дэлхийн чансааны 250 дотор багтдаг тамирчдаас таван тивийн төлөөлөл тус бүр хоёр хүн, нийт 10 тамирчин нэмэлтээр эрх авах боломжтой. Парисын олимпын бадминтоны тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй хос, холимог хос гэсэн үндсэн таван төрлөөр явагдах бөгөөд эрэгтэй, эмэгтэй тус бүр 86, нийт 172 тамирчин өрсөлдөх юм.

3Х3 САГСАН БӨМБӨГ

Олимпын наадмын хөтөлбөрт хоёр дахь удаагаа багтаж буй 3х3 сагсны тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман шилдэг баг өрсөлдөнө. Эрх авах анхны шалгуур нь дэлхийн чансаанд эзэлж буй байр. 2023 оны арван нэгдүгээр сарын чансааны эхний гурван байрт жагсаж буй багууд эрхээ авах учиртай. Гэхдээ эхний гуравт жагслаа гээд эрхээ шууд авчихна гэсэн үг биш. Учир нь зохион байгуулагч орон эрэгтэй, эмэгтэй багийнхаа аль нэгийг шууд оруулах эрхтэй учир тухайн хүйсийн багаас нэг эрх хасагдана. Хэрэв зохион байгуулагч Францын эрэгтэй баг чансаагаар эрхээ авчихвал эрэгтэй багуудын эхний хоёр нь л тэдэнтэй нэгдэнэ гэсэн үг. Харин үлдсэн 10 эрхийн төлөө багууд гурван удаагийн цуврал тэмцээнд хүч сорих юм.

Одоогоор манай эрэгтэй шигшээ дэлхийн чансааны 5-д, эмэгтэйчүүд 11-т бичигдэж байна.

ХҮНДИЙГ ӨРГӨЛТ

Олимпод оролцох туйванчдын тоо жилээс жилд багассаар байна. Лондон, Риогийн олимпын хүндийг өргөлтийн тэмцээний нийт квот 260 байсан бол Токиод 196, Парист 120 болон буурчээ. Тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр 7 жинд медальтнуудаа тодруулдаг байсан нь 5 болж мөн багассан юм. Олимпын наадамд нэг улс аль нэг хүйсийн таван жингийн гуравт нь л тамирчнаа оролцуулах боломжтой. Эрхийн оноог тооцохдоо чансаа өндөр долоон тэмцээнд өргөсөн үзүүлэлтийг харгалзана. Эдгээр тэмцээн нь 2022, 2023 оны ДАШТ, 2023, 2024 оны тивийн АШТ, 2023 онд зохиогдох хоёр гран при болон 2024 оны Дэлхийн цомын тэмцээн юм. Эдгээр тэмцээнд өргөсөн үзүүлэлтээр нь эрэгтэй, эмэгтэй жин тус бүрд 10 эрх олгох болно.

Б.Цацрал: Монголчууд яагаад Оросоос ингэж их айгаад байгаа юм бол гэж гайхдаг

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн паралимпын наадмын аварга боллоо
Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн паралимпын наадмын аварга боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн паралимпын наадмын аварга боллоо

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн паралимпын наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ