Х.Бэхбат: Швейцарын Холбооны Улс импортлох замаар хамгийн сайн металлургийн үйлдвэрлэлийг хөгжүүлж чадсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр-Эдийн засаг Нийгэм Бусад Танин мэдэхүй
Огноо
Унших
13 минут 55 секунд

Х.Бэхбат: Швейцарын Холбооны Улс импортлох замаар хамгийн сайн металлургийн үйлдвэрлэлийг хөгжүүлж чадсан

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд Монгол Улсад энэ сарын 2-4-нд төрийн айлчлал хийж байна. Үүнтэй холбогдуулан Монголын дипломатын академийн захирал, Элчин сайд, доктор Х.Бэхбаттай ярилцлаа.

-Швейцарт амьдрахад хүнд ээлтэй сайхан орон гэж ярьдаг. Яагаад ингэж ярих болсон талаар яриагаа эхлэе?

-Түүхээс эхэлж ярих нь зөв байх, түүхээс гэхээр XIII зуунаас эхэлж ярих хэрэгтэй болдог. Швейцар баруун Европт Альпын нурууг дамжсан байршилтай улс. Энэ том нурууг тойрч амьдарч, бие даасан нэгжүүдийг хүмүүс нь бүрэлдүүлж байсан. Одоогийн Швейцар улсын байршиж байгаа байрлал дээрх гурван нэгж 1291 онд нэг нь нэгдээ туслах, гадны түрэмгийлэл, довтолгооноос хамгаалах холбооны гэрээ байгуулсан байдаг юм. Энэ нь анхны үр хөврөл үүсэж байгаа нь тэр л дээ. Түүнээс нэлээд хожим тэрхүү гэрээг 1291 оны 8 дугаар сарын 1-нд байгуулсан гэж үзээд тус улсын Үндэсний баярын өдрийг тогтоосон. Швейцарын бие даасан, бүрэлдэн тогтсон 733 жилийн ойн өдөр жил бүрийн 8 дугаар сарын 1-нд тохиодог гэж тодотгож хэлье.

Өнөөдрийн Швейцар орон 26 Кантон, 2131 коммунаас бүрдсэн холбооны улс болон хөгжиж байна. Хүмүүс яагаад хамгийн сайхан, аюулгүй нөхцөлтэй гээд тэмүүлээд байна гэхээр олон жилийн турш энх амгалан оршиж ирсэн, бие даасан бодлого явуулахын зэрэгцээ идэвхтэй гадаад бодлого, дайн байлдаанаас ангид улс гэдгийг тууштай баримталж ирсэнд байгаа юм. Бид төвийг сахисан гэж томьёолдог шүү дээ. Швейцарын жишээнээс үзэхэд, төвийг сахина гэдэг элсэнд толгойгоо нуучихсан шувуу шиг суугаад байна гэсэн үг биш. Харин өөрийнхөө аюулгүй байдлыг хангах гадаад бодлогоо идэвхтэй явуулдаг гэж ойлгож болно. Мөн зарим статистик тоон үзүүлэлтээр нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ээр Швейцар дэлхийн хамгийн баян орны нэгд тооцогддог. Нэг хүнд ногдох ДНБ нь 103 мянган ам.доллароор дэлхийд Люксембург, Ирландын дараа гуравдугаарт орж байна. Монгол Улсын нэг хүн амд ногдох ДНБ 5800 ам.доллар гэсэн хамгийн сүүлийн тоон мэдээ бий.

-Швейцарын орчин үеийн дүр төрх хэзээ бүрэлдэн тогтсон бэ?

-Герман, Франц, Итали соёл хэлтэй бие даасан 3 бүс нутагтай. Альпын нуруунд оршин тогтнож ирсэн, Армаш үндэстний хэл соёл дөрөв дэх нь болдог. Эдгээр хэл соёл, соёл иргэншлийн бүсүүдээс бүрддэг өөрийн онцлогтой 8,9 сая хүн амтай Холбооны улс байгаа юм.

Үндсэн хууль ярихад анхных нь 1291 оны Холбооны гэрээнээс эхэлдэг. Түүнээс хойш 4-5 удаа Үндсэн хуулиа шинэчилсэн гэж үздэг. Ялангуяа Наполеоны дайны дараа 1814 онд Швейцар бие даасан бодлого зарлан өөр хоорондоо нэгдэн гэрээ байгуулсан түүхтэй. Энэ нь нэлээд олон Кантон нэгдэн Францын эзэнт улсын бүрэлдэхүүнээс ангижирч байсан. Швейцарын орчин үеийн дүр төрх 1848 онд буюу XIX зууны дунд үеэс тодорч гарсан гэдэг.

Үндсэн хуулийн хэм хэмжээ зарчим бүрдүүлж буй нэгжүүд бүгд энд багтана. Мөн төрийн бүтцийн хувьд авч үзвэл, Холбооны улс, Засгийн газартай, парламенттай. Гэхдээ 26 Кантон өөр өөрийн Үндсэн хуультай, хэм хэмжээтэй эрх үүрэг нь холбооныхоос өөр зохион байгуулалттай. 26 Кантон 2131 коммунд хуваагдана. Кантоны хууль коммундаа үйлчилнэ. Коммун бол хамгийн бага түвшний засаг захиргааны нэгж гэсэн үг л дээ.

-Коммун хамгийн бага түвшний засаг захиргааны нэгж гэж та ярилаа. Төрийн бүтэц хэлбэрийн тухай тодорхой ярих уу?

-Холбооны ассамблей буюу парламент нь Швейцарын ард түмнээс 4 жилээр сонгогддог. Гэхдээ Кантон бүрээс тэгш тоотой гишүүн гарахаар зохион байгуулсан сонгуулийн тогтоцтой. Холбооны ассамблейгаас зөвлөлийн гишүүдийг сонгож томилдог. Зөвлөл гэдэг нь Засгийн газар гэсэн үг. Ассамблейгаас зөвлөлд сонгогдсон 7 гишүүн, 7 чиг үүргийн яам тэргүүлэн ажилладаг. Үүнээс Холбооны улсын төрийн тэргүүн буюу Ерөнхийлөгчийг сонгодог. Сүүлд сонгогдсон Швейцар улсын төрийн тэргүүн манай улсад айлчилж байна. Холбооны ассамблейгаас сонгогдсон 7 гишүүний хийж бүтээсэнд нь үндэслэн дахин сонгодог байсан. Харин сүүлийн жилүүдэд шинэчлэн сонгох тал руугаа хэлбийсэн гэх мэдээлэл түгэх болсон байна билээ.

Үндсэн дөрвөн хэлтэй ард түмнийг нэгтгэхээс гадна Швейцар гэдэг нэгдсэн үзэл санааг бий болгоно гэдэг талаараа бусад холбооны улсыг бодвол урагшаа ахичихсан ард түмэн юм.

Швейцар төвийг сахих бодлогоо олон жилийн туршид баримталж байгаа. Дайн болон цэргийн үйл ажиллагаанд орохгүй, элсэхгүй гэдэг. Гэхдээ дэлхий нийтийн хамтын ажиллагаанаас Швейцар улс ангид байх боломжгүй. НҮБ-д гэхэд нэг хэсэг ажиглагчаар явсан, мөн гишүүн болохгүй гэсэн. Ингэж явсаар 2002 онд гишүүн болсон. Шингений бүс нутагт нэгдсэн боловч ЕХ-нд одоо ч элсээгүй нь хүн амын шилжих хөдөлгөөнтэй холбоотой. Гэхдээ эдийн засгаа бие даалган өөрийгөө авч явна гэдэг. Эдийн засгийн гол үндэс нь банк санхүү. Хөдөө аж ахуй маш сул хөгжсөн. Альпын нуруунд байршилтай газар нутгийнх нь ихэнхийг хад асга, уул нуруу эзэлнэ. Иймээс хөдөө аж ахуй хөгжих боломж багатай. Байгаль цаг уурын хувьд маш таатай нөхцөлтэй улс. Нэг зүйл нь маш либерал эдийн засагтай гэж үздэг. Гэхдээ Швейцар импортлох замаар хамгийн сайн металлургийн үйлдвэрлэлийг хөгжүүлж чадсан орон.

Швейцар хутга металлын хувьд дэлхийд алдартай. Маш нарийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг. Энэ бол орчин үеийн үйлдвэрлэлийн гол зэмсэг болоод байна. Швейцар цаг дэлхийд алдартай. Мөн шоколадаараа алдартай. Нэмүү өртөг өндөр шингэсэн, унац ихтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ дэлхийд дээгүүрт орж байна.

-Холбооны улсын хууль, Кантоны хууль хоорондоо ямар ялгаатай байх вэ?

-Кантоныг аймаг гэж хэлж болохгүй. Тэр нэгжийн түвшинд хүрч чадахгүй үүрэг хариуцлага, эрх үүргийг холбоо нь өөрөө хүлээдэг. Цэрэг армийн хувьд 200-300 мянган хүнтэй нэг Кантон өөрийн армитай байж чадахгүй шүү дээ. Тэгэхээр зэвсэгт хүчин армийг хөгжүүлж авч явах үүрэг холбоонд ногдоно. Гадаад бодлогыг холбооны түвшинд явуулна. Кантонууд бусадтай харилцах эрхтэй ч холбооныхоо нэгдсэн гадаад бодлогын хүрээнд нийцэж байна уу үгүй юу гэдэгт түшиглэн гэрээ хэлцлээ хийнэ. Эрх үүргийг хоёр түвшний Үндсэн хуульд их тодорхой гаргасан байдаг. Гэвч Кантон бүрийн Үндсэн хууль ялгаатай. Тэр нь газар зүйн байршил, хүн амын тоо, эдийн засггийн хүчин чадал зэргээс шалтгаалдаг.

Холбооны Үндсэн хуульд үндсэн боловсролыг үнэ төлбөргүй олгоно гэж заасан. Үндсэн боловсрол гэдэгт бага болон дунд боловсролыг оруулдаг. Гэхдээ их, дээд сургууль байгуулах асуудлыг холбоо хариуцна. Кантонууд бага, дунд боловсролын сургууль хаана байх вэ гэдгийг газар нутгийн байршлаа харгалзан өөрсдөө хоорондоо хэлэлцэж тохиролцон авч явна. Эрүүл мэндийг энэ жишгээр авч явна. Холбооны хэмжээнд гаргаж байгаа хууль тогтоомж Кантоныхтой нийцэж байна уу, аль нь алийгаа нөхөх вэ гэдгийг байнга зохицуулдаг. Тэр дагуу хуулиуд гардаг гэдгийг дурдах нь зүйтэй. Холбооны хэмжээнд нэг хууль гарахаар аль нэг Кантон юм уу, хэсэг бүлэг хүн түүнийг эсэргүүцэх эрх зүйн боломжтой гэдгээрээ онцлогтой. Түүнийг ард түмний дунд санал асуулга зохион байгуулж байж батламжлах гэсэн чухал нөхцөлтэй. Эсэргүүцэж буйгаа илэрхийлэхийн тулд тодорхой тооны иргэдийн гарын үсэг цуглуулж асуудлыг хэлэлцүүлэн, шийдэх боломжтой.

-Энгийн иргэдийн хууль зүйн боловсрол маш өндөр байна гэсэн үг үү?

-Ард түмний идэвх сайн гэж үзэж болно. Энэ нь улсын нийт хүн амын хэмжээтэй холбоотой. Ер нь олон сая хүн амтай орны иргэдийн боловсрол өөр байх болов уу. Швейцарын хувьд хүн ам нь авсаархан, иргэдийнх нь боловсрол, амьжиргааны түвшин өндөр, хөгжилтэй орон гэдгээрээ бусад улстай харьцуулахад их ялгаатай.

Бие даасан гадаад бодлого явуулна, тусгаар тогтнолоо хамгаална. Гол түлхүүр нь төвийг сахих явдал гэж олон жил зарласан. Түүний үр дүнд олон улсын байгууллагууд Женевт олноороо байрласан. НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын хамгийн том төв нь Нью-Йорк, түүний дараа Женев орно. Мөн Олон улсын олимпын хороо Лозаннад, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага Женевт бий. Ингээд дурдах юм бол Олон улсын Европ дахь хамгийн том төв нь Швейцар болж байна.

-Швейцарт хүн бүр хууль санаачлах эрхтэй гэх юм?

-Ямар ч иргэн парламент эсвэл Кантоноос гарч байгаа хуулийн эсрэг саналаа илэрхийлэх, түүндээ үндэслэн тодорхой хэмжээгээр олон нийтийн санал асуулга зохион байгуулах эрхтэй. Олон нийтийн санал асуулга явуулахад тодорхой тооны гарын үсэг цуглуулах хуулийн зохицуулалттай. Холбооны хэмжээнд санал асуулга санаачлах юм бол 60 мянган хүний гарын үсэг цуглуулна. Иймээс иргэн бүр бүрэн эрхтэй. Түүнд хуулийн ямар нэг хаалт байхгүй. Харин иргэн бүр хууль санаачлах эрхтэй гэж хуульчлан тогтоосон уу үгүй юу гэдгийг би мэдэхгүй.

-Мөн эрчүүд нь цэргийн алба хаадаг зэвсгээ гэртээ хадгалдаг гэх юм билээ?

-Швейцарын эрэгтэйчүүд цэргийн алба хаах сургалтад хамрагдах үүрэгтэй. Мэргэжлийн арми хуулиар цөөхөн хүнтэй байдаг. Гэхдээ оросоор милиц гэж өөрийгөө хамгаалахад үйлчлэх иргэд гэж бий. Тэд таны хэлж байгаагаар гэртээ буу зэвсгээ хадгалчихсан, тодорхой хугацаагаар нэг газар очиж сургалтад хамрагддаг системтэй.

-Монгол Улстай харилцан ирсэн түүхэн замналын талаар ярих уу?

-Швейцар улс Монгол Улсыг НҮБ-д элссэний дараахан 1964 оны 5 дугаар сард дипломат харилцаа тогтоосон. Энэ оны 5 дугаар сард дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэсэн. Манай хоёр орны харилцаа 1990-ээд оноос эрчимтэй хөгжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга Швейцар улсад албан ёсоор айлчилсан. Хоёр орны харилцааны талаас нь авч үзвэл эрх зүйн систем бүрдсэн гэж болно. Засгийн газрын хэмжээний хэд хэдэн эрхийн акт бий.

Швейцар 2003, 2004 оноос манай улсад хөгжлийн тусгай хөтөлбөрийн тусламж үзүүлж ирсэн. Энэ хүрээнд 7 саяар тооцох Швейцар франкийн тусламж үзүүлсэн. Монгол Улс хөгжлийн хувьд бага буурай биш дунд зэргийн хөгжилтэй орнуудын тоонд дэвшиж орсноор тусгай хөтөлбөрийн тусламж зогссон. Ийм албан ёсны зохицуулалтай. Гэвч хоёр орны харилцан ашигтай хамтран ажиллах үйл явц үргэлжилнэ гэж үзэж байна. Швейцар манай улсыг олон талаас нь сонирхдог. Түүн дотор эдийн засгийн сонирхол байж болно. Манайхны үндэсний эрх ашигтай Швейцарынхны эрх ашиг олон талаараа нийлдэг гэдгийг л хэлмээр байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг тоймч Г.Эрдэнэбат

Л.Хосбаяр: Нийслэлийн нутаг дэвсгэрт туузан хорхой илрээгүй

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна