Автотээврийн үндэсний төвийн хөдөлгөөн зохицуулалтын мэргэжилтнүүд 24 цагийн турш хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөний аюулгүй байдал, батлагдсан цагийн хуваарьт хяналт тавин ажиллаж байна.
Тиймээс орон нутгийн замд явж буй нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн байршлын талаарх мэдээллийг та 70070012 дугаараас асууж тодруулах боломжтой.
Мөн Улаанбаатар хот болон орон нутгийн АТТ-үүдэд ажиллаж буй 25 тээвэр зохицуулагч тус бүртэй холбогдон хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн тээвэрлэлтийн үеийн хяналтын талаарх заавар, зөвлөгөөг авч болох юм байна.
Эх сурвалж: ЗТЯ