АБГББХ: Нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
11 минут 48 секунд

АБГББХ: Нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.08.29/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга Төсвийн гүйцэтгэлийн талаарх илтгэлийг танилцуулав.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2023 онд 23.3 их наяд төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 22.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай төлөвлөгдсөнөөс 785.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан ба сүүлийн жилүүдэд дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар буурууллаа хэмээн танилцуулгын эхэнд онцолсон.

Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харьяалагдах Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайд /Онцгой байдлын асуудал эрхэлсэн/, Гадаад харилцааны сайд, Батлан хамгаалахын сайдын багцын нийт 112 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан байна.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 918.8 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, үүнээс урсгал зардалд 849.6 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 69.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 42.0 хувь буюу 386.3 тэрбум төгрөгийг Батлан хамгаалахын сайд, 24.2 хувь буюу 222.3 тэрбум төгрөгийг Монгол улсын ерөнхий сайд, 19.7 хувь буюу 180.9 тэрбум төгрөгийг Монгол улсын шадар сайд, 12.5 хувь буюу 115.3 тэрбум төгрөгийг Гадаад харилцааны сайд, 1.5 хувь буюу 14.0 тэрбум төгрөгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зарлага эзэлж буй аж.

Улсын төсвөөс 881.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 41.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн байна.

Тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын талаар Монгол Улсын ерөнхий аудитор Д.Загджав танилцуулсан.

Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 55 тайлан нэгтгэгдсэнээс 5 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 50 байгууллагыг түүвэрт хамруулжээ.

Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Өөрчлөлтгүй”, харьяа 4 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 1 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгчээ.

Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 414.3 сая төгрөгийн 27 зөрчил илэрснээс 5.6 сая төгрөгийн 6 төлбөрийн акт тогтоож, 22.3 сая төгрөгийн зөрчлийг арилгах 6 албан шаардлага хүргүүлж, 385.4 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 15 зөвлөмж хүргүүлжээ.

Санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар 186.4 сая төгрөгийн 8 зөрчил илэрснээс 12.6 сая төгрөгийн зөрчлийг арилгах 4 албан шаардлага хүргүүлж, 173.8 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 4 зөвлөмж өгсөн аж.

Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн тайланд 94 тайлан нэгтгэснээс 37 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 57 байгууллагыг түүвэрт хамруулсан байна.

Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн тайлан нэгтгэсэн тайланд “Өөрчлөлтгүй”, харьяа 31 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 6 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгчээ.

Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 3.7 тэрбум төгрөгийн 76 зөрчил илэрснээс 21.5 сая төгрөгийн зөрчилд 4 төлбөрийн акт тогтоож, 2.4 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 16 албан шаардлага хүргүүлж, 1.3 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 56 зөвлөмж өгсөн байна.

Санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар нийт 3.7 тэрбум төгрөгийн 13 зөрчил илэрснээс, 34.0 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 3.6 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 3 албан шаардлага хүргүүлж, 9 зөрчлийг арилгах зөвлөмж өгчээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 24.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 11.9 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 6 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, төсөл, арга хэмжээний санхүүжилт 100 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын төсвийн 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгчээ.

Санхүүгийн нэгтгэсэн тайланд 3 тайлан нэгтгэснээс 1 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 2 байгууллагыг түүвэрт хамруулан, санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн 66.4 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 3 зөвлөмж өгсөн хэмээн танилцуулав.

Аудитын дүн, дүгнэлтээс үндэслэн дараах асуудалд анхаарал хандуулахыг зөвлөсөн байна.

·Төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүн, чанар, тоон хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулах;

·Орлогын төлөвлөгөөг үндэслэлтэй төлөвлөж, орлогын гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах;

·Гадаад харилцааны сайд, Сангийн сайдын 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн A/18/50 дугаар хамтарсан тушаалаар баталсан ‘’Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад олгох зардал хангамжийн тухай‘’ журамд-байр түрээслэх, сургалтын төлбөр төлөх, суугаа орны эрүүл мэндийн даатгалд даатгуулахтай холбоотой зохицуулалтуудыг тухайн орны онцлогт нийцүүлэн тодорхой болгох;

· Зэвсэгт хүчний харьяа ангиуд байрлаж байгаа болон эзэмшлийн нууц болон маш нууц шийдвэрээр олгосон газарт татварын хөнгөлөлт, чөлөөлт олгох эсэх талаар судалж, шийдвэрлүүлэх;

·Худалдан авах ажиллагааг хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах;

·Аудитаар тогтоосон төлбөрийн акт, өгсөн албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах зөвлөмжийг өгсөн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Батлагдсан төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардал бүрэн зарцуулагдаж байх учиртай. Байгууллагууд батлагдсан төсөв, хөрөнгө оруулалтаа бүрэн зохион байгуулж, хэрэгжилтийг хангаж чадсан уу. Ямар байгууллагад хангалтгүй дүн гарсан бэ, яагаад ийм байдал үүсэв хэмээн тодруулсан.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Сангийн яам төсөв батлагдсаны дараа төсвийн хуулийн хэрэгжилтийг хангахад, ялангуяа хөрөнгө оруулалтад онцгой анхаарч ажилладаг. Улсын ирэх оны төсөв 11 дүгээр сарын 15-нд батлагдангуут худалдан авалтыг зохион байгуулж, дараа оны 04 дүгээр сарын 1 гэхэд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байх шаардлагыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалган ажиллаж байна. Өмнөх жилүүдэд хөрөнгө оруулалтын гүйцэтгэл дунджаар 80 гаруй хувьтай явдаг байсан бол сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 90 гаруй хувьтай гарч байгаа. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл дээр үүсдэг хүндрэлтэй асуудал нь ажлын явц дунд валютын ханш болон зарим материалын үнийн өсөлтөөс үүдэн гардаг. Бид Төсвийн тухай хуульд заасны дагуу батлагдсан төсвийн хүрээнд ажлын гүйцэтгэл, явцтай нь уялдуулан зохицуулалтын арга хэмжээг авч ажиллаж байгаа. 2023 оны гүйцэтгэлээр Шадар сайдын багц дээрх хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 99 хувь, Эдийн засаг, хөгжлийн сайдынх 82,6 хувь, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргынх 98 хувь, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдынх 97 хувь, Батлан хамгаалахын сайдынх 100 хувь, Сангийн сайдынх 98 хувь, Хууль зүй, дотоод хэргийн сайдынх 99 хувь, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдынх 95 хувь, Барилга, хот байгуулалтын сайдынх 97 хувь, Соёлын сайдынх 97 хувь, Зам, тээврийн хөгжлийн сайдынх 97 хувь, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдынх 98 хувь, Эрчим хүчний сайдынх 99 хувь, Эрүүл мэндийн сайдынх 96 хувь, Цахим хөгжлийн сайдынх 98 хувь, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороон даргынх 99 хувийн гүйцэтгэлтэй гарсан гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүн Д.Ганбат, Баянхонгор аймагт хэрэгжүүлж байгаа Хөдөө аж ахуйн кластер байгуулах төслийн гүйцэтгэл 50-60 орчим хувьтай харагдаж байна лээ. Гэтэл ажлын гүйцэтгэл 70-80 хувьтай гэж гарсан байх юм. Мөнгөө авчихаад ажлаа хийхгүй байна. Хяналтгүй, хариуцлага тооцдоггүй явдал газар авчээ. Үүнд тайлбар авья хэмээлээ.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээнүүдийн газар дээрх хяналтыг захиалагч нь тавьдаг. Баянхонгор аймагт Хөдөө аж ахуйн кластер төсөл, газар тариалангийн, малын тэжээлийн дэд төслүүд хэрэгжиж байгаа. Нийт 10 тэрбумын төсөвт өртгөөс 4.2 тэрбумыг авсан. Захиалагч нь хяналтаа тавьж, гүйцэтгэлийг нь баталгаажуулдаг. Бүх албан тушаалтнууд гарын үсгээ зурж, тамга тэмдгээ дараад Сангийн яам руу илгээдэг. Сангийн яам түүн дээр нь үндэслээд санхүүжилтийг олгодог. Сангийн яам ажлын гүйцэтгэл нь хангалтгүй байгаа асуудлыг онцгой анхаарч, тэдгээр компаниудад хариуцлага тооцож, дахин тендерт оролцуулахгүй байх “саарал” жагсаалтад оруулан, олон нийтэд мэдээлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа гэсэн хариулт өглөө.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүж бэлтгэж байсан зөрчлийг арилгууллаа

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Аки башёг Их аварга Оносато 7 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо

Их аварга Оносато, Озэки Котозакүра тэргүүтэй 7 бөх Аки башёг 5 даваатай тэргүүлж явна

“Оюу Толгой”-н орлого 5.5$ тэрбумд хүрчээ

iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ

ОХУ-д санал хураалтын нэгдсэн өдөр эхэлжээ

Олимпын таеквондогийн пүмсэ төрөлд Монголын анхны дэлхийн аварга цолтон төрлөө

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхааруулжээ

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Озэки Аонишики Гонояамад ошитаоши мэхээр уналаа

Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” болно

ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Озэки Котозакүра 4 даваатай башёг тэргүүлж байна

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Такаясү-д өвдөг шороодож 1 унаатай боллоо

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 50 гаруй хувиар нэмэгджээ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга болон Озэки цолтнууд учраа бөхчүүдээ давлаа

Их аварга болон Озэки цолтнууд учраа бөхчүүдээ давлаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Их дуулга Будапешт-2026” цуврал тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

“Их дуулга Будапешт-2026” цуврал тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв

Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залилантай тэмцэх олон улсын эвсэл байгуулжээ

Д.Трамп сонгогчдын саналыг татахын тулд мөнгө амлажээ ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

А.Ариунзаяа: Сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их “гэмтээдэг“

Монголын хүн амын нэг хувь нь гадаадын харьяат иргэн байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган эхэлж байна

Адриатын эрэг дэх аялагчдын диваажин - Монтенегро

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Нидерланд улс алтныхаа нөөцийг Хойд Америкаас татаж эхэлжээ

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна

Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

“Сибирийн хүч-2” төслийн нэрийг “Байгал нуурын хүч” болгон өөрчилжээ

ӨНӨӨДӨР: Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн Монголд улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

ӨНӨӨДӨР: Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн Монголд улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг Монголоос 50 гаруй сэтгүүлч, зурагчин, зураглаач сурвалжилна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна